“Анандын зам” компанийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэтэй ярилцлаа. Автозамын салбарт үйл ажиллагаа явуулдлаг тус компани энэ жил арван жилийн ойтойгоо золгож байна. Тэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилдаа үндэсний үйлдвэрлэгч “Монцемент” ХХК-ийн цементийг ашигладаг юм байна.
-Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-“Анандын зам” компани нь авто зам барилгын салбарт гол үйл ажиллагаагаа явуулдаг. Авто зам барилга болон засварын ажлыг гүйцэтгэдэг. Мөн рашаан сувилал, зочид буудлын туслах үйл ажиллагаа эрхэлдэг.
-Компаниуд чанаргүй зам барьдаг гэх ойлголт сүүлийн үед газар авсан. Та энэ тал дээр ямар хариулт хэлэх вэ?
-Монгол Улсын замын чанар муу гэсэн ойлголт ард түмний дунд байдаг нь үнэн. Компаниуд чанаргүй зам барьдаг, замын нимгэнээс, өргөнөөс нь иддэг гэсэн буруу ойлголт их байдаг юм аа. Монгол Улсын бүх замын 95 гаруй хувийг Улсын төсвийн хөрөнгөөр барьдаг. Хувийн уурхай эсвэл зуслангийн замыг л хувийн захиалгаар тавьдаг. Энэ нь үлдсэн таван хувийг эзэлнэ. Улс тухайн жилд зам тавих тодорхой хэмжээний төсөв гаргаад, түүндээ багтааж зам тавина гэдэг. Төсөвт баригдсанаас замын хийцийг хасах, багасгах зэрэг зургийн өөрчлөлт хийдэг нь чанарын шаардлага хангахгүй зам барих нэг үндэс болдог байх аа.
Замын төсөв жил жилд өөр өөр байдаг. Энэ жилийн тухайд Улаанбаатар хотод 6-7 метрийн өргөнтэй, 2 талдаа явган хүн зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламжтай гуравдугаар зэрэглэлийн зам 1-1.2 тэрбум төгрөгөөр бүтэж байгаа болов уу.
-Монгол Улсад замыг ямар стандартаар барьдаг вэ?
-Социализмын үеэс л бид Оросын стандартыг мөрдөж ирсэн. Одоо ч тэр стандартыг мөрдсөн хэвээрээ. Үүн дээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлээд ажиллаж байна. Замын үндсэн бүтцээс гадна тэмдэг, тэмдэглэгээ нь олон улсын стандартыг дагаад жил бүр шинэчлэгдэж байдаг.
-Танай компанийн хэрэгжүүлсэн гол гол төсөл гэвэл юу байх бол?
-Манай компани 2007 онд байгуулагдсанаас хойш энэ жил 10 дахь жилдээ ажиллаж байна. Анх 5-6-хан ажилтантай, 2-3 техник түрээсээр авч, ажиллуулдаг байлаа. Харин одоо 100 гаруй ажилтантай, үүний 70-80 хувь нь мэргэжлийн инженер, жолооч, мэргэжлийн замчид ажиллаж байна. 60-70 техник ажиллуулж, жилд нэг зэрэг 2-3 төсөл хэрэгжүүлэх хүчин чадалтай болж өргөжин тэлсэн.
Бид энэ хугацаанд гадаадын том төслийг ч хэрэгжүүллээ. 2012-2014 онд Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгын хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны санхүүжилтээр Төв амгийн Жаргалант- Борнуур чиглэлийн 32.2 км автозамын ажлыг амжилттай барьж гүйцэтгэсэн. Энэ нь олон улсын төсөл гүйцэтгэсэн бидний бахархах амжилтын нэг юм.
-Та бүхэн энэ жил ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?
-Жаргалтхаанаас Чингис хот хүртэлх 17 км замын засвар, шинэчлэлийн ажлыг “Наранбулаг Хан” ХХК-тай түншлэлээр ороод ажиллаж байна. Зургаадугар сарын дундуур эхэлсэн энэ ажил маань хэдхэн хоногийн дараа дуусаж, Улсын комисст хүлээлгэн өгнө. Баригдаад 12 жил болсон замын хамгийн их эвдрэлтэй 17 км замыг сонгоод дахин засаж байгаа юм. Бид даланд тэнцэхгүй материалуудыг хуулаад, далангийн даацыг сайжруулах геотор дэвсэж, цементээр бэхжүүлсэн суурьтайгаар хийх замын шинэ технологийг хэрэгжүүлж байна. Хоёр дахь төсөл нь Өмнөговийн Ханбогд-Оюутолгойн чиглэлийн 35.1 км хатуу хучилттай автозамын 12 км замын даланг барьж байна.
-Зам барихад хэдий хэрийн хугацаа зарцуулдаг вэ?
-Тухайн замын ангилал, мөн говьд уу, хангайд уу, талд уу гэх мэт байрлал, мөн гүйцэтгэгч компанийн ур чадвар, хүчин чадал, хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн эсэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж хугацаа нь харилцан адилгүй. Социализмын үед монголчууд жилд 10-15 км зам тавьдаг байсан бол одоо Монголын нэг компани жилд 100 гаруй км зам тавих хүчин чадалтай болтлоо өссөн. Ялангуяа 2010 оноос хойш замын компаниудын хүчин чадал эрс сайжирсан. 1992 онд 1250 км урт хатуу хучилттай автозамтай байсан бол 2021 онд 11000 км болгох зорилттойгоор жил бүр 1000 гаруй км хатуу хучилттай автозам барьж байна шүү дээ.
-Зам барих түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Арван жилийн хугацаанд манайх олон төрлийн цемент хэрэглэж үзлээ. Сүүлийн хоёр жилд 100 хувь Монгол цементээ хэрэглэж байна. “Монцемент”-ийн цемент нэгдүгээрт, чанартай, үнэ нь боломжийн. Хятадаас оруулж ирдэг байхад гаалийн татвар, цементийн хангалтаас шалтгаалан үнэ нь өсдөг байсан. Харин одоо Монголын цемент үйлдвэрлэгч “Монцемент” компани урьдчилан байгуулсан гэрээнийхээ үнийн дагуу нийлүүлэлтийг хугацаанд нь хийж өгсөн.
Энэ нь бидний ажилд маш урагштайгаар нөлөөлснийг онцлон хэлмээр байна. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад импортын цементийн чанар харилцан адилгүй байдаг. Харин нэг компаниас цементээ авснаар чанарын ямар ч өөрчлөлт гарахгүй давуу талтай юм. Замын цементээр бэхжүүлсэн суурийг тавихад цементийг их хэмжээгээр хэрэглэдэг. Мөн замын бетон эдлэлийг цементээр хийнэ. Үндэсний үйлдвэрлэгч компанитайгаа цаашид ч хамтарч ажиллана гэж бодож байна.
-Нэг км зам ямар өртгөөр баригдаж байна вэ?
-Хатуу хучилттай замын гол түүхий эд нь битум гэж нефтээс гаргаж авдаг бүтээгдэхүүн хэрэглэдэг. Битумыг манайхан замын хар гэвэл сайн мэддэг. Монголд 90/130 маркийн битум хэрэглэж байна. Битумыг бараг 100 хувь ОХУ-аас оруулж байна. Тэгэхээр долларын өсөлт, онцгой татвар, дэлхий нийтийн нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж, үнэ нь хэлбэлздэг. Замын төсөв жил жилд өөр өөр байдаг. Энэ жилийн тухайд Улаанбаатар хотод 6-7 метрийн өргөнтэй, 2 талдаа явган хүн зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламжтай гуравдугаар зэрэглэлийн зам 1-1.2 тэрбум төгрөгөөр бүтэж байгаа болов уу. Хөдөө орон нутгийн зам 600-гаад сая төгрөгөөр босож байгаа байх.
Арван жилийн хугацаанд манайх олон төрлийн цемент хэрэглэж үзлээ. Сүүлийн хоёр жилд 100 хувь Монгол цементээ хэрэглэж байна. “Монцемент”-ийн цемент нэгдүгээрт, чанартай, үнэ нь боломжийн.
-Улаанбаатар хотод сүүлийн үед ус зайлуулагчгүй зам олноор баригдлаа. Их бороо ороход жишээлбэл, Баянмонгол хорооллын зам битүү ус болдгийг тэр орчмын оршин суугчид сайн мэдэх байх. Яагаад ус зайлуулагчгүй зам бариад байдаг юм бол?
-Зам бариулах захиалагч судалгааг нь хийлгэж, зураг төслөө гаргуулаад, тэр ажил дээр тендер зарладаг. Тендер авсан компани ажлаа яг зураг төслийн дагуу гүйцэтгэдэг. Хэрэв ус зайлуулагчгүй зураг байвал тэр зургийн дагуу л хийнэ. Тухайн зургийг гүйцэтгэгч компани дур мэдэн өөрчлөх эрхгүй. Замын ажлыг голдуу улсын захиалгаар барьдаг гэж дээр хэлсэн. Тэгэхээр Захиалагч нь гүйцэтгэгч компаниас гадна тухайн гүйцэтгэгчийн ажлыг хянаж зөвөлгөө өгөх хяналтын компанитай гэрээ байгуулдаг.
Замын салбар ФИДИК-ийн гэрээ гэж олон улсын стандарт гэрээг нэвтрүүлээд олон жил болж байна. Захиалагч, гүйцэтгэгчээс гадна хянах компанийг сонгон шалгаруулдаг. Хяналтын буюу зөвлөх компани бидний ажлыг явц дунд нь хянадаг учир бид зураг төсөл, техникийн шаардлагын дагуу ажлаа явуулдаг. Түүнээс замын өргөн, зузаанаас авах боломжгүй гэдгийг онцлон хэлмээр байна. Бидний тавьсан зам хэдхэн жилийн дотор эвдэрчихвэл дахин төсөл авах боломжоо алдах, “хар данс”-анд орох тул гоомой юм хийдэггүй гэдгийг ард түмэн ойлгоосой. Зам барих тухай гэрээнд гурван жилийн баталгаа өгдөг. Уг гэрээнд замын чанараас шалтгаалсан асуудал үүсвэл компани акт тогтоогоод, өөрийн хөрөнгөөр засах үүрэг хүлээдэг юм.
-Замын ус зайлуулагч хийх тийм хэцүү юү?
-Хэцүү биш ээ, үүнд хөрөнгө мөнгөний асуудал л яригдана. Ус зайлуулагчийн инженерийн шийдэл, шугам сүлжээг хийхэд хэцүү биш. Зураг төсөв нь тусгагдсан бол ямар ч асуудал байхгүй.
-Замчдад тулгамдсан ямар асуудал байдаг вэ?
-Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал л ярина даа. Замын бүтээн байгуулалтын хувьд ажлаа хийгээд 2-3 жил дамжиж гүйцэтгэлийн мөнгөө олж авдаг. Зам барихад их хэмжээний шатахуун зарцуулж, өндөр үнэтэй техник ажиллуулдаг. Банкнаас зээл авдаг. Замын ажил нь нийт төсвийн таван хувийн л ашиг хардаг. Улсаас санхүүжилтийг хугацаанд нь олгоогүйгээс бараг алдагдалд ордог. Үүнээс болоод ажилчдынхаа цалинг цаг хугацаанд нь өгч чадахгүй болох зэрэг шат шатандаа хүндрэл үүсдэг л дээ. Үүнээс илүү хүндрэл нь ажилгүй байх. Харин энэ жилийн тухайд гайгүй байна.