gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Японы ажиллах хүчний хомсдол ноцтой түвшинд хүрчээ

2017-08-02
0
Twitter logo
0
Twitter logo
2017-08-02
Японы ажиллах хүчний хомсдол ноцтой түвшинд хүрчээ Ажилгүйдлийн түвшин 3.1 хувиас 2.8 хувь болтлоо буурсан тул нэг ажил хайгчид ногдох нээлттэй ажлын байрны тоо цаашид өсөх төлөвтэй байна.

Японы түүхэнд анх удаа нээлттэй ажлын байрны тоо ажил горилогчийн тооноос хэт давсан нь ажиллах хүчний хомсдол ноцтой түвшинд хүрснийг харууллаа. Зургадугаар сарын байдлаар нээлттэй ажлын байр ба ажил хайгчийн тооны харьцаа 1.01:1 болжээ. 2004 онд уг үзүүлэлтийг албан ёсоор бүртгэж эхэлснээс хойш анх удаа уг харьцаа ажлын байрны тал руу хэлбийжээ. Харин нээлттэй нийт ажлын байрны тоо ба ажил горилогчийн тооны харьцаа 1.51:1 болсон нь 43 жилийн дээд үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлтээс харвал ажиллах хүчний дутагдал нь цагийн түр ажлын байрнаас Японы ажиллах хүчний ноён нуруу болсон цалинтай байнгын ажиллагсад руу шилжиж буйг харуулав.

Олон жил үргэлжилсэн баталгаатай бус хөдөлмөрийн гэрээ ба хоёр шатлалтай хөдөлмөрийн зах зээлийн бодлогын дараа компаниуд ажилтнуудаа хадгалахын тулд байнгын ажлын байр санал болгож эхэлсэн байна. Байнгын ажилтны төлөөх өрсөлдөөн нэмэгдсэнээр цалин хөлс өсөж магадгүй юм. Үүний зэрэгцээ байнгын, баталгаатай ажлын байртай хүмүүсийн зарцуулалт нэмэгддэг тул хэрэглээ ч өсөх боломжтой.

Одоохондоо цалингийн хэмжээ ба инфляци зогсонги байгаа авч хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс дөнгөж 0.4 хувиар өссөн байна. PNC Financial-ын олон улсын эдийн засгийн шинжээч Билл Адамс “Хөдөлмөрийн зах зээл өрсөлдөөн ихтэй байгаа үед хагас цагийн ажил руу шилжих ба уламжлалт хөдөлмөрийн ажилд хамааралгүй ажиллагсдын тоо нэмэгдсэн нь ажлын хөлсийг доош чангааж байна” гэж дүгнэжээ.

Түүний бодлоор Японы төв банк уг өгөгдөлд суурилан ойрын үед мөнгөний бодлогоо дэмжиж байгаа тул хумих шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа аж. Ахмад насныхан ажилдаа үлдэх нь нэмэгдсэн тул ажил эрхлэлтийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувь дээгүүр байна. Ажилгүйдлийн түвшин 3.1 хувиас 2.8 хувь болтлоо буурсан тул нэг ажил хайгчид ногдох нээлттэй ажлын байрны тоо цаашид өсөх төлөвтэй байна. Үүнээс гадна өрхийн зарцуулалтын талаар нааштай мэдээ гарчээ. Уг үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар нэмэгдсэн нь сүүлийн 16 сард анх удаа өссөн явдал юм. Жижиглэн худалдаа зургадугаар сард өмнөх сараас 0.2 хувь дээшилсэн байна.

Эдгээр үзүүлэлтээс харахад Японы эдийн засаг 2017 оны хоёрдугаар улиралд өндөр өсөлттэй гарсны зэрэгцээ экспорт сайжирч, хэрэглээ нэмэгдэж эхлэх төлөв ажиглагджээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Японы төв банкны тэргүүний орлогч Хироши Накасо хэлэхдээ, Японы эдийн засгийн идэвх нэмэгдэж, үнэ харьцангуй сул байгааг онцолсон.

Тэрбээр хөдөлмөрийн зах зээл чангарах нь аажмаар үнэ өсгөх байх хэмээн таамаглав. Ноён Накасо “Компаниуд ажиллах хүчний хомсдолыг зөвхөн цагийн ажилтнуудаар нөхөхөд бэрхшээл үүсэж болзошгүй. Ажлын цагийг богиносгоход тодорхой хязгаар бий. Энэ нь хөдөлмөр хэмнэх хөрөнгө оруулалтыг бүх салбарт ашиглаж болно гэсэн үг бус” хэмээн дүгнэсэн байна.

Робин Хардинг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан