gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бөмбөгөр ногоон театрын түүхийг харуулсан онцлох бүтээлийг танилцуулж байна

Соёл урлаг
2017-05-16
0
Twitter logo

Олон улсын музейн зөвлөлөөс санаачлан жил бүрийн 5 дугаар сарын 18 -ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан “Ардын цэнгэлдэх хүрээлэн-Бөмбөгөр ногоон театр” үзэсгэлэнг өнөөдөр Монголын театрын музейд  нээлээ.

Улаанбаатар хотын төвд Засгийн газрын ордны зүүн хэсэгт байрлаж байсан Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн европ маягийн барилга нь олны дунд “Бөмбөгөр ногоон” нэрээр алдаршсан юм.

Үндэсний хэлбэртэй архитектурын дурсгал, тухайн цаг үед соёл урлаг, улс төрийн үйл ажиллагааны төв болж байсан Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн барилга 1927 онд ашиглалтад орж, “Олон үндэстний концерт”-оор нээлтээ хийж байжээ. Тухайн үед монголд амьдарч байсан Унгарын иргэн, инженер Иозеф Гелета зураг төслийг гарган удирдаж, барилгын дотоод засал чимэглэл, тоноглолыг И.Климов, К.И.Померанцев, уран зураач У.Соёлтой нар бүтээж монгол, хятад, мужаан, барилгачид барьсан байна.
Энэхүү театрын барилга 20 гаруй жил манай орны соёл урлагийн төв болж байгаад 1949 онд галын аюулд өртөж шатсан аж.

Үзэсгэлэнд Бөмбөгөр ногоон театрын барилгын дотоод, гадаад байдал, байршлыг харуулсан гэрэл зургууд, жүжгийн хөтөлбөр, зурагт хуудас, уран зураг, ном сэтгүүл, тухайн үед тоглож байсан жүжгийн гэрэл зураг, барилгын макет, театрын хөшигний загвар зэргийг дэлгэжээ. Тухайлбал,  эдгээрээс “Соёлыг олон түмэндээ нэвтрүүлье” гэсэн монгол бичигтэй Улсын төв театрын анхны даавуун лого, 1991 онд Ардын зураач Ч.Гунгаасүх ахлагчтай “Бүтээл” хамтлаг, 2012 онд зураач Н.Хосбаяр, С.Ганзам нарын бүтээсэн Бөмбөгөр ногоон театрын макет онцлох бүтээлд тооцогдож байна.

Монголын театрын музейн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Сайнцэцэг, “Монгол Улсад амьдарч, Бөмбөгөр ногоон театрт зураачаар ажиллаж байсан Оросын алдарт зураач К.И.Померанцовын хийсэн тайзны хөшгийг 1991 онд Ардын зураач Ч.Гунгаасүх дууриалган эх загвараар нь хийсэн. Энэ хөшгийг олон түмэнд тэр бүр дэлгэж байгаагүй. Бөмбөгөр ногоон театр нь тухайн үедээ тохилог зоогийн газар, хувцас солих, биллиард тоглох, ажилчдын соёлжих өрөө болон номын сантай цогцолбор байсан. Бөмбөгөр ногоон театрт нийгмийн байдлыг харуулсан, нийгмийг шүүмжилсэн хөг аястай “Энэ ямар ёс вэ”, “Харанхуй засаг” зэрэг жүжиг тавьж үзэгчдийн хүртээл болгож байсан. Жүжигчид жил ирэх тусам мэргэжил, соёл, урлагийн хувьд улам сайжирч, олон алдартай уран бүтээлчид төрөн гарсан” гэв.

Үзэсгэлэн ирэх сарын 01-нийг хүртэл үзэгчдийн хүртээл болно.

Ж.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан