Арын сайхан хангай нутгаар зочилбол Булган уулын энгэрт байрлах тус аймгийн музейгээр ороод гарахыг зөвлөж байна.
Музейн түүхийг сөхвөл тэртээ 1947 онд “Аймгийн орон нутаг судлах кабинет” нэртэйгээр 500 гаран үзмэртэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө 13 мянга орчим үзмэртэй болжээ.
Архангай аймгийн музей 1631 онд баригдсан Зая гэгээний ордон, Баруун Зүүн сэмчин /нойрсох өргөө/, Лаврин /сэрүүн ордон/, Хөлийн сүм зэргээс бүрдэнэ.
1631 онд Эрдэнэбулган уулын өвөр Чонотын хөндийд шарын шашны дуган барьснаар Заяын хүрээний суурь тавигджээ. 1642-1930 он хүртэл Халхын Зая бандидагийн зургаан үе залгамжлан сууж, үе үеийн Зая бандида нар өргөжүүлэн хөгжүүлсээр XX зууны эхэн гэхэд Заяын хүрээ 20 гаруй сүм дугантай, хоёр мянга гаруй ламтай, шашны томоохон төв болсон гэдэг. Харин 1930-аад оны хэлмэгдүүлэлтээр лам нарыг энгийн иргэн болгож, сүм дугануудыг устгасан байна. Тухайн үед гал команд, агуулахын зориулалтаар ашиглаж байсан сүм, дуганууд өдгөө ийн музей болжээ.
Тус музей угсаатны, шашны, түүхийн, алдрын танхимтайгаас гадна сүүлд хүүхдүүдийн боловсролд хувь нэмэр оруулахаар уламжлалт тоглоом наадгайтай боловсролын танхимыг шинээр байгуулжээ.
Эртний ба дундад зууны болон сүүлийн үеийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан чулуу, төмөр, хүрлээр хийсэн багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлүүд, гар үйлдвэрлэл явуулж байсан уламжлал, багаж төхөөрөмж, эртний иж бүрэн хэрэглэлтэй гэр, зэрэг үзмэрүүдийг дэлгэжээ.
Мөн Зая гэгээний эдэлж хэрэглэж байсан шүүсний хутга, хулсан хавчуургатай дэвүүр, зүү ороож хээ угалзаар чимэглэсэн ариун цэврийн иж бүрдэл, Зая гэгээн Лувсантүвдэнчойжийнямын эхнэрийн хэрэглэж байсан толгойн гоёл чимэглэл, Зурхан шүтээний эд зүйлүүд ч бий.
Алдрын танхимд Архангай аймгаас төрөн гарсан улс төр, спорт урлаг, бичгийн мэргэдийн түүхийг, тэдний эдэлж хэрэглэж байсан зүйлсийн хамт дэлгэжээ. Мөн боловсролын танхимд монголын уламжлалт тоглоом наадгайг дэлгэсэн бөгөөд хүүхдүүд үүгээр нь тоглох боломжтой аж.
Монголын хамгийн өндөр хүн болох Шаравжамцын хөргийг уг музейд байрлуулжээ. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Шаравжамц нь Монголын хамгийн өндөр хүн бөгөөд тэрбээр 2.75 см өндөр байв.
Шаравжамц 25 насандаа автомашины ослоор амиа алдсан бөгөөд түүний араг ясыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Морфологийн тэнхимийн музейд байдаг бөгөөд баруун хөлийн дунд чөмөг нь алга болсныг тэмээний чөмгөөр орлуулжээ. Олноо өндөр хэмээн танигдсан Гонгоор нь түүний дараагаар орох өндөр хүн бөгөөд түүний өндөр 2.64 см.
Музейн үзмэрүүд 13 мянгад хэдийнэ хүрсэн ч ихэнх нь дэлгэгдээгүй гэдгийг музейн тайлбарлагч нь хэлж байв.
Тус музейн тасалбар том хүн 5000, хүүхэд 1000 төгрөг.