"Сарны нулимс" нэртэй телевизийн олон ангит киног бүтээхээр МҮОНТ-ийн уран бүтээлчид бэлтгэл ажилдаа оржээ. Энэхүү киноны зохиолыг МҮОНТ-ийн нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн шагналт зохиолч М.Эрдэнэбат бичсэн байна. Түүнээс кино зохиолынх нь талаар тодрууллаа.
-Энэ кино зохиолыг бичих санаа анх
яаж төрөв. Яагаад "Сарны нулимс" гэж нэрлэх болсон бэ?
-Уг зохиолд
ерөөсөө өнөөгийн Монголын нийгэм, залуусын амьдралын тухай өгүүлнэ. Тэр дундаа
гадны орон руу ажиллахаар явж байгаа залуусын амьдралын гуниг гутралыг бодит
байдлаар дүрслэн харуулна. Гадагш ажиллахаар гарч буй их урсгал залуусын
амьдралд ямар их хор хөнөөл учруулж байгааг хараад энэ тухай кино хийхээр
эртнээс бодож байсан юм. Тиймээс энэ зохиолыг бичсэн дээ.
-Кино хэдэн ангитай вэ?
-Анх
зохиолоо 30 минутын зургаан ангитай байхаар тооцож бичсэн юм. Гэхдээ одоо
найруулагчийн ярьж байгаагаар 10 ангитай хийхээр болсон байна лээ.
-Киноны зураг авалт хэзээ эхлэх вэ.
Уран бүтээлчдийн багт ямар хүмүүс багтаж байна?
-Зураг
авалтын бэлтгэл ажилдаа орчихсон, ирэх сарын нэгэн гэхэд мотор дуугарч эхэлнэ
байх. Найруулагчаар МҮОНТ-ийн программын найруулагч Н.Байгаль ажиллана. Энэ
хүнийг яагаад сонгосон учир нь нэгд, миний олж хараагүй зүйлийг эмэгтэй хүний
нүдээр олж харах болов уу. Хоёрт, бид хоёр хамтран эртнээс нэг бүтээл хийе гэж
ярьж тохирсон байсан юм. Уран бүтээлийн багийг телевизийн уран бүтээлчид бүрдүүлж буй
учир энэ кино МҮОНТ-ийн бүтээл юм. Киноны дууны үгийг би найзынхаа бичсэн
дөрвөн мөр шүлгээс авч бичсэн.
Тиймээс найзтайгаа хамтарч бүтээсэн гэхэд болно. Солонгос улсад сурч буй хөгжмийн зохиолч П.Ганбат хэмээх залуу шүлгэнд аялгуу хийсэн. Энэхүү дууг дуучин Т.Дэлгэрмөрөн дуулж удахгүй үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна даа. Их аятайхан уран бүтээл болчих болов уу гэж найдаж байгаа.
-Жүжигчдээ сонгосон
уу. Гол дүрд хэн хэн тоглохоор болов?
-Кино 20 гаруй дүртэй. Одоогоор жүжигчдээ сонгож байгаа. Гол
дүрүүдэд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын
тэргүүний ажилтан О.Энхтуул, Б.Нармандах нарын туршлагатай жүжигчдээс гадна
Долгорсүрэн, Хулан, Түвшинхүү зэрэг УДЭТ-ын залуу жүжигчид тоглохоор
болсон. Гэхдээ дүрийн сонголт хараахан дуусаагүй. Энэхүү кино шинэ залуу
жүжигчдэд өөрсдийгөө таниулах боломж олгож байгаа юм.
-Монголд өмнө
нь "Эзэнгүй айл", "Мөрөөдлийн хөлөг онгоц" зэрэг олон ангит
кинонууд гарч байсан. "Сарны
нулимс" эднээс юугаараа онцлог болох бол?
-Кино зохиолоо олон хүнд уншуулсан л даа. Уншсан хүмүүс
нэлээд ам сайтай байгаа ш дээ. Кино бэлэн болж гараагүй учраас яг тийм ийм
болно гэж хэлэх боломжгүй. Гэхдээ телевизийн туршлагатай уран бүтээлчдийн баг
ажиллаж байгаа болохоор ямар ч байсан чанартай бүтээл гарна гэдэгт итгэлтэй
байна.
-Кино хэзээ
дэлгэцнээ гарах вэ?
-Арванхоёрдугаар сарын сүүлчээр үзэгчдийн хүртээл болох
байх.
-Санхүүжилтээ
хаанаас авч байгаа вэ?
-МҮОНТ-ийн продюссерийн албанаас хөрөнгө мөнгийг нь гаргаж
байгаа юм.
Я.Мөнгөнцэцэг