gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэний нэр дээр байна тэр хүн татвар төлөх ёстой

Нийгэм
2009-04-10
0
Twitter logo

Автотехникийн улсын үзлэг эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч хамрагдаж байгаа тээврийн хэрэгслийн тоо хангалттай биш байна. Өдөр өдрөөр нэмэгдэж байгаа ч энэ янзаараа явбал товлосон хугацаандаа амжихад хүндрэлтэй. Мөн үзлэгийн сүүлийн өдрүүдэд хэт их ачаалал үүсч жолооч нар өдөржин дугаарлаж цаг заваа бардаг. Ийм байдлаас сэрэмжлэхийн тулд ачаалал багатай үед үзлэгтээ орохыг Замын цагдаагийн газраас жолооч нарт анхааруулж байгаа.

Автотехникийн улсын үзлэгтэй холбоотой асуудлаар ЗЦГ-ын Бүртгэл техник хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхбаатартай ярилцлаа.

-Автотехникийн улсын үзлэг тооллого эхлээд бараг сар болох нь. Гэтэл үзлэгт хамрагдалт тааруухан байгаа нь юутай холбоотой вэ. Манайхны цагийг нь тулгаж ордогтой юу, эсвэл энэ жил арай өөр шаардлага тавиад байгаа юм уу?
-Үзлэг тооллогыг энэ жил арай эрт бараг сар хагасын өмнө эхлүүлсэн. Тээврийн болоод өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төвлөрүүлж, төвлөрсөн хөрөнгөөр нийслэлийн замыг сайжруулах ажил хийдэг. Тавдугаар сарын 1-нээс эхэлсэн үзлэг тооллогын явцад цугласан татварын хөрөнгийн хуваарилалтыг хийж, дараа нь ажил гүйцэтгэх тендер энэ тэр гэсээр байтал бороо орж, наадам, амралт зугаалгын цаг эхлээд төвийн хэдэн дүүргийн замыг халти мултихан янзалсан болоод дуусдаг. Тиймээс энэ байдлыг өөрчлөх зорилгоор үзлэгийг арай эрт эхлүүлэх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргасан. Хоёрт, энэ жилийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө үзлэгийг явуулж дуусгах шаардлагын улмаас мөн эрт эхлүүлсэн.

Жолооч нарт тавьж байгаа шаардлага өндөрсөн тал бий. Замын цагдаагийн газрын даргын 151 дүгээр тушаалаар техникийн хувьд бүрэн бүтэн, өнгө үзэмж сайтай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулна гэснийг гол үндэс болгож байгаа. Энэ шаардлагыг хангахгүй байгаа машиныг оношлогоонд хамруулж тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарах юм бол тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарыг хурааж засч сайжруулсны дараа дахин оношлуулж шаардлага хангасан нөхцөлд буцааж олгох юм. Нэг ажил заавал нөгөөтэйгөө уялдаж байдаг зарчмаар энэ удаагийн техникийн улсын үзлэг тооллогоор уг тушаалын хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангуулах зорилт тавьж байна. Улсын дугаар үзэгдэхээргүй баларсан, гэрэл дохионууд нь хагарчихсан, дугуйнууд нь халзан ийм тээврийн хэрэгслийг үзлэгийн үеэр илрүүлж засуулж сайжруулах арга хэмжээ авна.

-Энэ жилийн үзлэг хоёр үе шаттай явна гэхээр хүмүүс сайн ойлгохгүй байгаа юм биш биз?
-Үзлэг хоёр үе шаттай явна гэдгийг манайхан нэлээд сайн ярьж таниулж байгаа. Хэвлэл мэдээллээр ч хангалттай сайн сурталчилсан. Нэгдүгээрт, ерөнхийд нь тоолоод чанар сайтай машинуудаа үзлэгт бүрэн хамруулна. Энэ ажил тавдугаар сарын 1 гэхэд дуусах учиртай. Үүнээс цааш шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагаа гэж явах юм.

-Шинэчилсэн бүртгэлийг явуулах зорилго нь юу юм бэ?
-Статистик тоог гаргахдаа үзлэгт орсон машинаараа тооцдог. Өнгөрсөн жил гэхэд улсын хэмжээгээр 216 мянган машин үзлэгт орсон хэрнээ манай бүртгэлийн баазад 335 мянган тээврийн хэрэгсэл байгаа гэсэн зөрүүтэй тоо гардаг юм. 100-гаад мянган машин хаачсан нь мэдэгдэхгүй байгааг энэ шинэчилсэн бүртгэлээр цэгцлэх хэрэг.

-Танай бүртгэлийн баазад байгаа гэхээр улсын дугаар авсан машинууд гэсэн үг үү?
-Ерөөсөө л Замын цагдаатай харилцаж улсын дугаар, техникийн гэрчилгээ авсан, хилээр орж ирсэн машины тоо.

-Чухам яагаад ийм зөрүүтэй тоо гардаг юм бол?
-Хэд хэдэн шалтгаан байдаг юм. Техникийн улсын үзлэгт хамрагдаагүй, эзэн нь гарааш зогсоолд тавиад гадаадад хоёр, гурван жилээр явчихсан, эсвэл яг үзлэгийн үеэр томилолтоор эзгүй байсан байж болно. Нэг бол машин нь тухайн үед эвдэрсэн, эсвэл бүр жилийн өмнөөс эвдрээд хөдөлгөөнд оролцоогүй байж мэднэ. Мөн засах аргагүй машинаа төмрийн хогонд тушаачихсан хэрнээ бүртгэлээс хасуулаагүй байдаг. Ийм зүйлүүдийг нягталж, бүртгэлийн баазаа цэгцэлнэ. Ингэснээр Монгол Улсад байгаа тээврийн хэрэгслийн талаар бүрэн мэдээлэлтэй болж нэгдсэн нэг тоо хэлж байх боломжтой болох юм. Тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл явуулах үзлэгийн хоёрдугаар шатны гол зорилго энэ.

-Ямар нэг шалтгаанаар өмнөх жилүүдэд үзлэгт ороогүй бол тээврийн хэрэгслийн татвараа нөхөж төлөх үү?
-Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойшх татвар хураамжаа төлөөд үзлэгт орж болно. Энэ жилийн хувьд өмнөхийг нь хамаарахгүй. Эвдэрч хэмхрээд ашиглагдахгүй байгаа нэг үгээр хөдөлгөөнд огт оролцохгүй байгаа хэрнээ бүртгэлтэй машинуудыг эзэн нь хүсэлтээ гаргаад ирвэл татвар энэ тэр гэхгүйгээр бүртгэлээс хасч болно.

-Гэхдээ огт засвар авахгүй биш, мөнгө төгрөгний бололцоо, сэлбэг хэрэгслийн олдоц зэргээс болоод ашиглаж чадахгүй байгаа машиныг ч бүртгэлээс хасуулах ёстой юу?
-Хэзээ нэг цагт мөнгөтэй болохоороо засуулаад унана даа ч гэдэг юм уу, эсвэл хүүхдээ том болохоор нь өгнө гэж хадгалж байгаа, эртний машин цуглуулах хоббитой хүмүүс байдаг. Эдгээр тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөөд бүртгэлээс хасуулахгүйгээр улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ манайд хураалгана. Хэрэв хөдөлгөөнд оролцох бол оношлогоонд оруулж техникийн хувьд шаардлага хангана гэсэн дүгнэлт гаргуулаад улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ буцааж авах боломжтойгоор.

-Хотод байгаа хүний нэр дээр улсын дугаар авчхаад хөдөө унаж байгаа машин олон байдаг бололтой юм. Ийм тохиолдолд яах вэ?
-Дүүрэг, хорооны бүртгэлийн дагуу шалгаад Замын цагдаагийн бүртгэлд байгаа хаягаар уг тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг тогтооно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэний нэр дээр байна тэр хүн татвар төлөх ёстой болох учраас ийм асуудлыг мөн цэгцлэх юм. Ер нь л нэлээд их хөдөлгөөн хийгдэнэ.

-Хоёрдахь шатны үзлэгийг ямар хүмүүс явуулах вэ?
-Дүүрэг бүрт Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарна. Хорооны Засаг дарга, цагдаагийн байцаагч, иргэний бүртгэлийн болон замын цагдаагийн ажилтнууд оролцсон ажлын хэсэг хороо тус бүрт ажиллана. Иргэдтэй хамгийн ойр ажилладаг гэдэг утгаараа тэд хэн ямар машинтай, тэр нь явдаг явдаггүйг сайн мэднэ шүү дээ. Тийм болохоор айл өрх нэг бүрээр явж бүртгэж авах юм. Ингэж бүртгэх үедээ тухайн машины хөдөлгөөнд оролцох боломжтой эсэхийг тодорхойлж, нэр шилжүүлэх зэрэг бүртгэлийн ямар нэг зөрчил байвал түүнийг нь арилгуулах үүрэг хүлээнэ.

-Үзлэгт орох жолооч нарт анхааруулж хэлэх зүйл байна уу?
-Үзлэгт орохоор очих жолооч нар хамгийн нэгдүгээрт хорооны Засаг даргын тодорхойлолтыг авсан байх ёстой. Уг тодорхойлолтыг үндэслэж үзлэг тооллогод хамруулна. Тиймээс тодорхойлолтгүй ирчихээд эргэж буцах тохиолдол гарч байгааг анхаарах учиртай. Хоёрт, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх нь зайлшгүй. Гуравдугаарт, хаяг байршлаа сольсон бол иргэний шилжилт хөдөлгөөнөө хийлгэсэн байх хэрэгтэй. Хорооны иргэний бүртгэлийн ажилтан амралтын өдрүүдэд ч ажиллаж байгаа.

-Улсын үзлэгийн үеэр машинаа заавал оношлогоонд оруулах ёстой юу?
-Өнгөрсөн жилийн үзлэгээс хойш буюу зургадугаар сараас хойш оношлогоонд хамрагдсан бол заавал ор гэж шаардахгүй.

-Гаднаас оруулж ирээд удаагүй байгаа бол мөн л оношлогоонд оруулах уу?
-2007-2008 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг гурван жилийн хугацаанд оношлогоонд оруулахыг шаардахгүй. Харин үүнээс өмнөх оных бол заавал оруулна. Манайхан сая орж ирсэн гэж ярьдаг ч машиных нь нас хуучин байдаг юм.

-Манайд явж байгаа машинуудыг насжилтын хувьд аваад үзэхэд ямар байдаг вэ?
-Үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслийн бүртгэлээс харьцуулаад үзэхэд 10-аас дээш жилийн насжилттай нь 80 хувиас дээш байгаа. Хуучин машин дийлэнх гэсэн үг шүү дээ. Бид саяхан нийтийн тээврийн стандарт гэж гаргахдаа автобусны 12-оос дээш жилийн насжилттайг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулахгүй гэж тогтоосон. Үүнтэй адилхан улсын хэмжээгээр 10-аас дээш жилийн насжилттай машин явуулахгүй ч гэдэг юм уу стандарт гаргачих боломжтой. Зах дээр зарагдаж байгаа машинуудыг харахад 1995-2000, арай залуу нь 2002-2003 оных л байна шүү дээ.

-Санхүүгийн хямрал нүүрлэсэн гэх энэ үед шинээр бүртгэлд орох машины тоо цөөрч байна уу?
-Цөөрсөн. Ачаалалтай үед өдөрт 400, заримдаа 300 орчим машиныг бүртгэж улсын дугаар олгодог байсан. Одоо 100 орчим гэхээр нэлээд буурсан байгаа биз дээ.

Н.Гэрэл 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан