Гадаад валютын дуудлага худалдааны журмын 5.5-д заасны дагуу Монголбанкнаас дуудлага худалдаагаар худалдсан гадаад валютын эх үүсвэр нь зөвхөн импортын худалдааг санхүүжүүлэхэд зориулагдах ёстой. Уг заалтын хэрэгжилтийг Монголбанкны 2009 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн дуудлага худалдаагаар ам.доллар худалдаж авсан банкуудад газар дээр нь шалгалт хийжээ.
Дуудлага худалдаагаар ам.доллар худалдаж авсан банкууд нь өнгөрсөн сарын 27-ны өдрийн байдлаар Монголбанкны дуудлага худалдаагаар худалдаж авсан гадаад валютын эх үүсвэрээр зөвхөн импортын худалдааг санхүүжүүлсан бөгөөд “Гадаад валютын дуудлага худалдааны журам”-ын 5.5 дах заалтуудыг зөрчөөгүй байжээ. Мөн долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт валютын дуудлага худалдаа болдог билээ.
Монголбанк, арилжааны банкуудын хооронд болсон өчигдрийн дуудлага худалдаагаар Монголбанкинд 9 сая 170 мянган ам.доллар худалдах санал ирүүлсэн байна. Харин Төвбанкны зүгээс бүх саналыг хангаагүй бөгөөд 3 сая 670 мянган ам.доллар худалдаж авсан байна.
Дуудлага худалдааны үеэр санал болгосон хамгийн дээд үнэ 1450, харин хамгийн бага үнэ нь 1419.80 төгрөг байсан байгаа бол дундаж ханш нь 1434.56 төгрөг байв.
1.Монголбанкнаас гадаад валют худалдан авах санал
2. Монголбанкинд гадаад валют худалдах санал