Төрийн болон төрийн бус өмчийн олонх их, дээд сургууль
2007-2008 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө их, бага хэмжээгээр нэмэх нь
тодорхой болоод байна. Төрийн томоохон сургуулиудын Удирдах зөвлөлүүд саяхнаас
буюу оюутнуудаа амарсны дараа хурлаа хийж, эзгүйд нь сургалтын төлбөр нэмэхээр
ширээ тойрон хэлэлцэж байна. МУИС-ийн Удирдах зөвлөл хурлаа хэд хэд хойшлуулж
ирэх даваа гаригт товлоод байгаа. ЭМШУИС оюутнуудаасаа сургалтын төлбөрийн
санал авсан ч Удирдах зөвлөлөө хуралдуулахаа азнаад буй. ХҮДС, МУБИС-ийн зөвлөл
сургалтын төлбөрөө 20-60 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргаад байна.
Сургалтын төлбөр нэмэх гол үндэслэлээ тэд инфляцийн түвшин өсөж байгаатай
холбон тайлбарлаж буй юм.
ШУТИС-ийн удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн лхагва гаригт
болсон бөгөөд хурлаар хэлэлцэх гол асуудал нь нэг кредитийн үнэлгээг шинэчлэн
тогтоох буюу сургалтын төлбөрийг нэмэх тухай байв. Харин хурал эхлэхээс бараг
нэг цагийн өмнө тус сургуулийн үүдэнд "Сургалтын төлбөр нэмэхээ
боль", "Эцэг эхчүүдийг төлбөрөөр дарамтлахаа зогсоо",
"Сургалтын орчин, чанарыг сайжруул" гэж бичсэн уриа лоозон барьсан
оюутнууд жагсаж, Удирдах зөвлөлийн гишүүдийг угтсан.
ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга нь БСШУ-ы дэд сайд
С.Төмөр-Очир. Энэ зөвлөл сайдаас гадна тус яамны Шинжлэх ухаан технологийн
газрын дарга Б.Энхтүвшин, яамны зарим мэргэжилтэн, мөн ШУТИС-ийн ректор
Б.Дамдинсүрэн, салбар сургуулийн захирлууд, Монголын оюутны холбооны
ерөнхийлөгч Д.Ганхуяг, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн зэрэг нийтдээ 17 хүний
бүрэлдэхүүнтэй.
14 салбар сургууль, 20-иод мянган оюутантай ШУТИС-ийн хувьд
бусадтай жишихэд төлбөр нь харьцангуй өндөр. Энэ жил ч дахин нэмэгдэх гэж
байгаад оюутнууд тун их бухимдаж буй. Хурал ид дундаа ороод байх үед ч
"Сургалтын төлбөрөө нэмэхийг
зогсоо" гэж хашгирах оюутнуудын дуу танхимд сонсогдсоор байлаа. Хурлын
эхэнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн 2007-2008 оны хичээлийн жилд нэг кредитийн
үнэлгээний талаар танилцуулга хийсэн юм. Тэрбээр бүрэлдэхүүн сургуулиудынхаа
саналыг авсны үндсэн дээр нэг кредитийн үнэлгээг тогтоосноо тайлбарласан. Төрөөс
их, дээд сургуулиудад олгодог тогтмол зардлыг
өгөхгүй тохиолдолд, мөн өгсөн тохиолдолд ийм байна гэсэн хоёр хувилбарыг тэр танилцуулсан юм. Нэг кредитийн үнэ
I-IV курст 13186-17271 төгрөг байсан бол
эхний хувилбараар 16639-20982, хоёр дахь хувилбараар 15139-19456 болно гэж
тооцсон байлаа. Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөр дунджаар 480-530 мянган төгрөг
байсан бол 660 мянга болно гэсэн үг юм байна. Төлбөр нэмэх шалтгаанаа ШУТИС-ийн
эзэмшилд ашиглаж байгаа байр, техникийн хэрэгслийг засварлан сайжруулах, лабораторийн тоног
төхөөрөмжийг шинэчлэх, багш нарын цалин хангамжийг нэмэх, сургалтын орчныг
сайжруулах, оюутны үйлчилгээг нэмэгдүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлнэ
хэмээн тайлбарлаж байна. Төрөөс улсын мэдлийн их, дээд сургуулиудын тогтмол
зардлыг олгосон тохиолдолд сургалтын төлбөрийн нэмэгдэх хувь нь арай багасах
аж. Тиймээс тэр мөнгийг төрөөс олгуулах асуудлыг дээш нь уламжилж өгнө үү
хэмээн зөвлөлийн гишүүд БСШУ-ы дэд сайд С.Төмөр-Очирт санал тавьж байгаа
харагдсан. ШУТИС-ийн сургалтын төлбөрийг нэмэх тухай асуудал ирэх даваа гариг
болтол түр хойшлогдож, Удирдах зөвлөлийн гишүүд дахин хуралдахаар тов
тогтоосноор хурал өндөрлөсөн юм.
Г.Оюунгэрэл