gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     4.24
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 4.24
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 4.24
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын ховор ан амьтад сүйрлийн ирмэгт тулжээ

Нийгэм
2008-09-16
1
Twitter logo

Дэлхийн байгаль хамгаалах сангийн судалгаанд Монголд сүүлийн 10 гаруй жилийн дотор ховор, нэн ховор ан амьтдын тоо толгой 70-90 хувиар буурч сүйрлийн ирмэгт хүрсэн талаар дурьджээ. Түүнчлэн, зэрлэг амьтдын гаралтай түүхий эдийн худалдаа дэлхийд хар тамхины дараа ордог бол Монголд алтны дараа орох зах зээл бий болоод байгаа талаар цааш хөврөх аж. Энэ бол ховор ан амьтдаар бахархан, онгон байгалиа хайрлан амьдардаг нүүдэлчин ард түмэн хэмээн бардамнадаг монголчуудын хувьд эмэгнэлт мэдээ.

Багахан дурсамж сөхье. Хөгшид хэдхэн жилийн өмнө онгон зэрлэг талаар сүрэг гөрөөс бэлчин, Алтайн ууланд янгир, аргал дүүлдэг талаар нүдэнд харагдтал ярьдаг байсан нь тодхон санагдана. Тухайн үед уулаар хэсэгхэн хугацаанд аялахдаа хаданд жигүүртэй мэт дүүлэх янгирыг хараад гайхах, омогших сэтгэл төрж байсан гэдэг. Гэтэл ховор ан амьтад 10 гаруйхан жилийн дотор сүйрлийн ирмэгт тулж, хэт олширсон нь хөрс сүйтгэхэд хүргэлээ хэмээн адлуулдаг байсан тарвага хүртэл "агнахыг хориглов" гэх жагсаалтад багтах болов.

Хулгайн ан агнуур ихэссэн нь ан амьтад ховордоход голлон нөлөөлжээ. Бугын ясан, цусан эвэр, согооны хээл, хүдрийн заар, бөхөнгийн эвэр, ирвэсийн арьс гэх мэт ховор түүхий эдийг гадаадад гаргаж худалдаалдаг сүлжээ Монголд хэдийнэ бий болсон талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан хэлэв. Үүнийг батлахын тулд цөөн баримт дурьдахад л хангалттай. Арван жилийн хугацаанд 67 ирвэсний арьсыг хууль бусаар хил гаргах гэж завджээ. Мөн дээрх хугацаанд 26-33 мянган ширхэг хүдрийн заар зах дээр борлуулсан байна. Жагсаалтыг цааш үргэлжлүүлбэл ихээхэн хэмжээний цаас гарздах хэрэгтэй болох нь. Дээрх тоо нь зөвхөн илэрсэн байдлаар юм. Хууль бусаар агнаж, түүхий эдийг нь борлуулсан ч илрээгүй гэмт хэрэг цаана нь хэд байгааг хэлэх аргагүй. 1990 оноос хойш хууль бусаар агнуур, худалдаа хийх явдал хэр гарч байгааг нарийн тогтоох мэдээллийн сан байхгүй болсон байна. Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс санаачлан Дэлхийн банкны санхүүжилтээр зохион байгуулсан Ан амьтдын түүхий эд, бүтээгдэхүүний худалдааны шуурхай үнэлгээгээр манай,улсад жилд 100 сая орчим"ам.долларын ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хууль бус худалдаа явагддаг гэх дүн гарчээ. Уг судалгаа нь 2005 онд хийгдсэн бөгөөд түүнээс хойш дээрх үзүүлэлт буураагүй байна.

Эрхтэнийг нь борлуулах зорилгоор ан амьтныг хууль бусаар агнахаас гадна зөвхөн зугаацах зорилгоор устгах нь түгээмэл болжээ. Ялангуяа дурантай буу, жийпээр зэвсэглэсэн мөнгөтэй нэгэн түншээ зугаацуулах, амралтын өдрөө сайхан өнгөрүүлэхийн тулд амьтдыг өрөвдөх сэтгэлгүй хөнөөх нь элбэг болсон аж.

Төлөвлөгөөт эдийн засгийн үед анчин гэж мэргэшсэн хүмүүсийг хэлдэг байв. Тэрхүү мэргэшсэн анчин нь тодорхой эрх, үүрэгтэй байгаль хамгаалагч байжээ. Тухайн үед ан агнах нь нарийн зохион байгуулалт, тооцоо судалгааны үндсэн дээр явагддаг байсан аж. Гэтэл одоо техник, технологийн хөгжил өндөр түвшинд хүрсэн хэдий чан амьтны түүхий эд, бүтээгдэхүүний мэдээллийн сан сул хэвээр байна.

Нөгөөтэйгүүр ан агнуур ямар ч хяналтгүй байгаагаас аж ахуйн нэгж зөвхөн мөнгөнийараасхэт хөөцөлдөж нэг угалз агнах гэж 100 угалзыг тайван амьдрах орчноос нь дайжуулахад нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий, Ховд зэрэг долоон аймагт аргал хонины тархац багасч зарим суманд аргал огт байхгүй болсон аж. Харин найман аймгийн 40 суманд аргал шинээр нутагшиж эхэлж байгаа ч тухайн газраас аргал хууль бусаар агнах нь сүүлийн гурван жилд эрс нэмэгдсэн нь харамсалтай.

Г.Бат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан