Монголын рок, поп урлагийн ертөнцөд Лхагваа нэртэй уран бүтээлч олон бий. Тэднийг хамтлагаар нь, дуугаар нь овоглож л ялгадаг. Нэг нэгтнүүдийн нэг “Мөнхийн реп”- ийнх гэдгээрээ олонд танигдсан дуучин Б.Лхагваа сүүлийн үед поп урсгалаар дуулах болсон нь олны талархлыг хүлээгээд буй. Түүнтэй уулзаж ярилцсанаа толилуулъя.
-Таны сүүлийн үеийн уран бүтээлээс
яриагаа эхлэх үү?
-Бие даасан анхны цомгоо гаргахаар ажиллаж байна. Дандаа хайрын сэдэвтэй
дуунаас бүрдэх энэ цомгоо шинэ он гарахаас өмнө гаргах төлөвлөгөөтэй байна.
Бэлтгэл ажил хангагдсан. Цомогт орсон дийлэнх дуун дээрээ Аранзай, ZZ
зэрэг уран бүтээлчтэй хамтарч ажилласан. Миний өөрийн зохиосон дуунууд ч багтаж
буй.
-Анхных гэдэг утгаараа илүү хичээж
байна уу?
-Тийм ээ. Анхны юм бүхэн илүү
чанартай байх ёстой. Б.Лхагваа гэдэг хүн ямар хөгжим сонирхдог, ямар зүрх
сэтгэлтэй хүн бэ гэдгээ бүгдийг нь шингээж өгөхийг хичээж байна. Хүмүүс миний
орон зайг өөр өнцгөөс харах болно.
-Өөрийнхөө зохиосон дуунаас
сонсогчдодоо хүргэхгүй юм уу?
-Дуучин Б.Мөнхбат бид хоёр багын
найзууд. Бид хамтарч найзын тухай сайхан дуу дуулсан. Удахгүй цацагдана.
Түүнчлэн хамтдаа цомог гаргахаар ажиллаж байна даа.
-Өнгөрсөн хавраас та ганцаараа уран
бүтээл хийх боллоо. “Мөнхийн реп” хамтлагийн тань Батух, Мягаа нар яасан
бэ?
- Би тэдэнтэй зөвхөн уран бүтээлийн
хамтрагч байсан. Бидний хамтарч хийх зүйл дууссан болохоор өөрийнхөө уран
бүтээлийн ажилд түлхүү анхаарах болсон.
-Тэгэхээр “Мөнхийн реп” хамтлаг
таржээ гэж ойлгож болох уу?
-Үгүй дээ. Би аливаа зүйлд бууж өгөх
дургүй. Хип хоп хөгжим сонирхдог авьяаслаг залуусыг дэмждэг. Тийм ч учраас
хамтлагийнхаа уран бүтээлийг шинэ залуусаар үргэлжлүүлнэ. Мэдээж, би тэдэнтэй
хамтарч дөрөв дэх цомгоо гаргана. Удахгүй хамтлагийнхаа хойч үеийнхнийг хайж
эхэлнэ дээ. Чадвартай, тууштай залуус байгаа гэдэгт итгэлтэй байгаа
шүү.
-Нэг хэсэгтээ л чимээгүй байлаа.
Уран бүтээлээс өөр ямар нэгэн ажил эрхэлж байв уу?
-Чимээгүй гэж хэлж болохгүй л дээ.
Уран бүтээл хийхэд бодох хугацаа хэрэгтэй. Тэгээд бэлэн болгосон үедээ хийж
эхэлдэг. Түүнээс гадна хүүгээ хардаг давхар ажилтай болсон доо.
-Хүү гэв үү? Баяр хүргэе!
-Баярлалаа. Хөөрхөн хүүтэй болоод
удаагүй байна. Түүнийг минь Гүнтэнгис гэдэг.
-Эхнэрээ танилцуулахгүй юу?
-Миний эхнэрийг Дөлгөөн гэдэг. Яг л
миний хайж явсан бүсгүй.
-Хуримаа хийх үү? Товыг нь хэзээ
зарлах гэж байна вэ?
-Төлөвлөсөн. Нэг их удахгүй ээ.
-Аав болоход ямар санагдаж байна вэ?
- Асар том хариуцлага ногдож байна.
Өмнө нь бодож байсан зүйлүүдээ дахин хянах шаардлагатай болсон. Би бүхэл бүтэн
Монгол Улсын нэг иргэний төлөө амьдрах болж байна шүү дээ. Энэ бяцхан хүний
сайхан амьдрах эсэх нь надаас шалтгаалж байна.
-Хүүгээ хэдэн дүүтэй болгох вэ?
-Өө, дахиад хоёр лав байгаа шүү.
-Хоёулаа ярианыхаа сэдвээс ялигүй
хазайя. Анх уран бүтээл хийж байсан тухайгаа яриач?
-Дуучин Мөнхбат бид хоёр анх 1999
онд “Цаг хугацаа” нэртэй хамтлаг байгуулж байлаа. Тэр үед дуулж байсан “Монгол
гэр” дуугаа сүүлд шинэчилсэн л дээ. Настай хүмүүс энэ дууг минь аялах дуртай юм
билээ. Удахгүй поп стилиэр дуулж, сонсогчдодоо хүргэнэ.
-Тэгэхээр та олон жил хип хоп урлагт
зүтгэж байгаа байх нь ээ?
-Ихэнх хугацааг мөрөөдөхөд
зарцуулсаар өдий хүрлээ. Мөрөөдөл үгүй бол аливаа зүйлийг бүтээж чадахгүй шүү
дээ.
-Яагаад хип хоп хамтлагт дуулах
болсон бэ? Анхнаасаа поп чиглэлийг сонгож болоогүй юм уу?
-Ингэж л эхлэх ёстой байсан юм
байлгүй. Би хамтлагаа чамладаггүй. Долоон жилийг хамтлагтаа өнгөрөөлөө.
-Хамтлагаараа дуулах, ганцаараа уран
бүтээл хийх хоёрт ялгаа бий юу?
-Ямар ч ялгаа байхгүй ээ. Адилхан л
уран бүтээл хийж, хүмүүст хүргэнэ. Бүгд л нэг зорилготой байдаг.
-Хип хоп хамтлагийн поп дуучид бараг
үглэдэггүй. Яагаад тэр юм бол?
-Үглэх ёстой хүмүүс нь байхад би
үглэж яах юм бэ. Хип хоп хамтлагийн дуучид өөр өөрсдийн хийх үүргээ гүйцэтгэдэг.
Өөрийн дуулах хэсгийн үгээ бичнэ. Би ч мөн адил дуулдаг хэсгээ бичдэг байсан.
-Урлагийн ертөнцийн амтыг мэдрээгүй
байсан бол өдийд юу хийж байх байсан бол.
-Эцэг, эх маань бизнес эрхлэгч
хүмүүс. Тэгэхээр давгүй бизнесмен байх байсан болов уу.
-Дуучин болсны бахархал юу вэ?
-Урлаг бүхэлдээ бахархал юм. Хүмүүст
бидний хийсэн уран бүтээл хүрч, тэднээр дүгнүүлж, дууг минь мэдэрч, хамт
баярлаж, гуниглаж байх сайхан.
-Амьдрал, хайрын тухай ихийг бодож
явдаг биз дээ?
-Бодно оо.
-Та хайж явсан бүсгүйгээ олсон
гэсэн. Эмэгтэй хүнийг хайрлах хайр, эцэг эхийнхээс хэр өөр байх юм?
-Аав, ээж хүнийг хүн болгож
хүмүүжүүлдэг, хүнийг хайрлах сэтгэлийг төлөвшүүлдэг. Тэгж бий болсон хайрыг бид
сэтгэлтэй хүндээ илгээдэг байх. Хайр гэдэг хүний сэтгэлийн гол утас. Хүнийг
хайрлана, хүнээр хайрлуулна гэдэг чинь хамгийн сайхан.
-Амьдралын гол утга учир нь хайр гэж
ойлгож болох уу?
-Миний амьдралын гол утга учир бол
миний хүү. Хүн төрөхдөө л хайраар өлгийдүүлдэг. Хайраар тэжээгдэж л бид
амьдардаг. Тиймээс ч хайрын тухай өгүүлсэн бүхэн хүнд гайхалтай мэдрэмж төрүүлж
байдаг шүү дээ.
-“Галтай мөртлөө илчгүй хайрыг чи
мэдэх үү” гэж таны дуунд өгүүлдэг…
-Энэ бол бүтэлгүй хайрын тухай юм л
даа. Хайраас болж зовлонд унах битгий хэл, амьдралаа тэр чигээр нь алдсан
тохиолдол ч байдаг. Хайр тэгэхээр хүчтэй байгаа биз.
-Эхнэр тань таны анхны хайр мөн үү?
-Надад хайрын тухай мэдлэг тун
тааруухан байсан л даа. Харин одоо л мэдэрч байна. Надад мэдрүүлж байна гэдэг
чинь анхны л хайр.
-Залуучууд чөлөөт цагаа аль болох
хөгжилтэй өнгөрөөх гэдэг. Тийм болохоор эцэг, эхдээ зориулах цаг нь хомсдоод
байна уу даа?
- Гол нь тэр цагаа зөв зүйлд
зарцуулаасай л гэж бодож байна. Хүний амьдрал үнэхээр богинохон. Ганц олдох энэ
боломжийг эцэг, эх дотны хүмүүстэйгээ сайхан л өнгөрөөх хэрэгтэй. Богинохон
амьдрах энэ насандаа аль болох их зүйл хийхийг хичээж явна. Би үхлээс их
айдаг юм. Тиймээс хүнд дурсагдах зүйл хийхийг хүсдэг.
-Та айлын хэд дэх билээ?
-Би айлын том хүү л дээ. Манай гэр
бүлд дөрвөн эрэгтэй, нэг бүсгүй хүн байлаа. Харин одоо бүл нэмээд л. Аав маань
Тагнуулын төв газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хурандаа цолтой хүн.
Ээж маань бизнес эрхэлдэг сайхан эмэгтэй бий.
-Гэр бүл бат оршин тогтнохын үндэс
юу вэ?
-Бие биедээ итгэх итгэл байхад гэр
бүл бат бөх байна.
Б.Сайхан