«Монголын анд нөхөд» булангаараа энэ удаад Москва хотын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн монгол хэл, утга зохиолын багш, хэл бичгийн ухааны доктор Лидия Скородумоватай манай сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг нийтэллээ.
-Та монгол хэлийг хэзээ, хэрхэн юуны учир сурсан бэ?
-Би 1967 онд Ленинградын (Петербургийн) их сургуулийн дорно дахины
факультетийн монгол хэлний ангид орж, 1972 онд төгсгөсөн. Тэр үеэс монгол хэл
сурч эхэлсэн. Дараа нь Комсомолын дээд
сургуульд монгол хэлний орчуулагчаар ажиллаж,
нилээд чармайлт гаргаж, зовж
зудэрч байж сонгосон мэргэжлээ эзэмшсэн дээ. Гэхдээ монгол хэл насаараа
сурах хэл. Одоо ч сурч байна гэж болно.
-Монгол судлалд хөтөлж оруулсан багш нарынхаа тухай
ярина уу?
-Намайг монгол хэлний ангид анх оруулсан багш
нь хятад түүхийн профессор Г.Я.Смолин манай нутгийн (Вологда муж) хүн, мөн
манай тэнхимийн монгол хэлний багш Касьяненко Зоя Кононовна, Герасимович
Людмила Константиновна нар. Монголд элэгтэй тэр хоёр багш шавь нараа монгол
хэл, соёлыг хайрладаг болгож
сургасан.
-Монгол орон, монголчуудтай хувь заяагаа холбосондоо
харамссан удаа бий юу?
-Үгүй, тийм тохиолдол нэг ч гараагүй. Монгол судлалыг хамгийн сайхан мэргэжил
гэж үздэг, түүгээрээ бахархдаг. Монгол
соёл эртний уламжлалтай, баялаг түүхтэй. Гүнзгийрэн судлах дутам улам сонирхолтой байдаг.
Монгол хэлэнд хайртай, монгол хэл гайхамшигтай яруу сайхан хэл гэж боддог. Энгийн ярианы үг хэллэг нь хүртэл шүлэг шиг. Монгол хэлний энэ онцлогийг ажиглаад, үлгэрийн орон шиг Монгол орны сайхан байгалийг өөрийн эрхгүй гайхаж биширсэндээ монгол хэлээр нэг шүлэг тэрлэсэн.
Цэнхэрлэн харагдана
Ариун хоосон огторгуй
Амьд хорвоогийн агаар
Алтан дэлхийн амьсгаа
Ашид орчлонгийн гэрэл
Цэнхэрлэн
харагдана
Тэнгэрийн алсын хаяа
Даваатай уулсын бараа
Дэлгээстэй зөөлөн униар
Тэртээ гялбалсан гэгээ
Цэнхэрлэн
харагдана
Оюу номин давалгаа
Одод наадах гол горхи
Уудам орныг тольдсон
Өргөн мандалт нуур
Цэнхэрлэн
харагдана
Хөшигний саа торготой хондий
Хорвоо сансарт нэвтэлсэн манан
Хөхрөх агаар салхины дууны
Хөг аялгуу эгшиг уянга
Цэнхэрлэн
харагдана
Гэнэт санасан нутгийнхаа
Гоморхсон үдшийн бүрэнхий
Гээсэн гэрэл өгүүлсэн
Гуниг царайтай огторгуй
Цэнхэрлэн
харагдана гэх үгүй ч
Цэнхэрлэн
харагдмаар билээ.
-Та монгол хүний ямар зан чанарыг илүүтэй хүндэтгэдэг,
бас ямар зан чанарыг нь шүүмжлэн буруушаадаг вэ?
-Монгол хүний тусч, аав ээж хөгшчүүлээ хайрлан
халамжилдаг, төрсөн хэлнийхээ үгийн утгын ид шидийг нарийн мэдэж, хүн болгон гоё үг оноож хэлж
чаддаг зан чанарыг хүндэтгэдэг. Монголчууд «үгүй», «чадахгүй», «хийхгүй» гэсэн үгийг
хэлэх дургүй мөртлөө заримдаа хэлсэн үгэндээ хүрдэггүй чанарыг тусгүй гэж
бодно. Гэхдээ олон мод намтай ондортэй, олон хүн сайнтай муутай гэж ярьдаг даа.
Ард түмний хувьд шүүмжлүүлэх дутагдал
байх ёсгүй, байх ч үгүй байна.
ТОДРУУЛГА
Скородумова Лидия Григорьевна, 1947 онд Северодвинск хотод (Оросын хойт нутаг,
Цагаан далайн эрэгт байдаг хот) төрсөн. 1964 онд анагаах ухааны дунд сургуулийг
сувилагчийн мэргэжлээр, 1972 онд Ленинградын их сургуулийг монгол судлаач
мэргэжлээр тус тус төгсгөсөн. 1972-1980 онд Комсомолын дээд сургуульд монгол
хэлний орчуулагч, 1980-1985 онд ЭЗХТЗ-ийн монгол хэлний орчуулагч, 1985-1994
онд Дипломатын академийн монгол хэлний багш, 1994-2005 онд ОХУ-аас Монгол улсад
суугаа элчин сайдын яаманд хоёр удаа томилогдож ажилласан. Одоо Орос улсын хүмүүнлэгийн
ухааны их сургуульд монгол хэл утга зохиолын
багш. Хэл бичгийн ухааны
доктор.
-Монгол судлалаас туурвисан бүтээлээсээ дурдана уу? Одоо
ямар бүтээл туурвиж байна вэ?
-Гуч гаруй жил орчуулагч судлагчийн ажил хийгээд арав орчим ном хэвлүүлсэн.
Миний судалгаа шинжилгээний гол сэдэв нь монгол хэл, утга зохиол. Монгол уран
зохиолыг орос хэлээр орчуулсан тухайд бол
В.Инжинашийн аж байдлын хоёр роман, Л.Түдэвийн «Бүгд найрамдах улсын
анхдугаар он», Д.Маамын «Гишгэх газаргүй хөл» роман, С.Эрдэнэ, Д.Гармаа, Ж.Гал,
Д.Урианхай, Д.Батбаяр, Л.Дашням зэрэг орчин үеийн зохиолчдын бүтээлээс орчуулсан.
Эрдмийн зэрэг горилсон эхний сэдэв «В.Инжинаашийн уран бүтээл», докторынх нь
«Монгол романы онолын асуудал» байв. Цааш нь
монгол хэлний үгсийн санг сонирхож,
тодорхой зарим салбарыг судалсан.
Жишээлэхэд «Монгол хэлний тийн ялгал ба
усны махбодь», «Сүнсний тухай эртний төсөөлөл монгол хэлний үг хэллэгт»,
«Монголчуудын орон зайн сэтгэлгээ монгол ардын аман зохиолд» гэх зэрэг. «Оюун
билгийн ширгэшгүй далай» гэсэн өгүүллийн түүвэр 2004 онд Монгол хэлээр
Улаанбаатар хотод хэвлэгдсэн. Одоо монгол утга зохиолын туурвил зүйгээр ажиллаж
байна.
Жич: Лидия Григорьевна монгол хэлний салбарт туурвисан зарим бүтээлээ энд дурдаагүй нь түүний угийн даруу зантай холбоотой. Жишээлэхэд, Л.Скородумова "Орчин үеийн монгол-орос сэдэвчилсэн толь" хэмээх урьд өмнө гарч байгаагүй толийг Д.Өлгийсайханы хамт зохион хэвлүүлээд байна. Монгол орны газар зүйн нэр, албан байгууллагын нэрийг монгол судлалд анхудаа орос хэлээр буулгасан энэ толь сэдэвчилсэн 12 хэсэгтэй. Эдгээр хэсэгт 10 мянган толийн өгүүлэл, 55 мянган нэгж шинжлэх ухаан, техник, нийгэм-улс төр, эдийн засгийн үг багтаажээ. "Орчин үеийн монгол-орос сэдэвчилсэн толь"-ийг Оросын Шинжлэх ухааны Академийн "Восточная литература" хэвлэлийн пүүс энэ 2008 онд хэвлэсэн байна.
П.Шагдар