gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.19
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.19
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Заануудын нэрэмжит барилдаан боллоо

Спорт
2009-06-02
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2009-06-02
Заануудын нэрэмжит барилдаан боллоо
Монголын үндэсний бөхийн холбооноос улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит бөхчүүддээ жил бүр хүндэтгэл үзүүлэн нэрэмжит барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Тавдугаар сарын 30-нд Орхон аймагт Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн "Хангарьд" паласт Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан боллоо. Энэхүү барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулсаар багагүй хугацаа өнгөрчээ. Өнөө жилийн заануудын нэрэмжит барилдаанд улсын заан Д.Бумбаяр, Д.Рагчаа, Д.Соронзонболд, Б.Амгаланбаатар тэргүүтэй 80 бөх зодоглов.

Мөн нэрэмжит барилдааныг үзэж сонирхохоор Архангай аймгийн уугуул улсын заан Г.Найдандорж, Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул улсын заан Д.Амгаа, Г.Лхагвасүрэн, Хөвсгөл аймгийн харьяат улсын заан Б.Цэнд-Аюуш, Увс аймгийн уугуул улсын заан Б.Одгэрэл нарын нэгэн цагт Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг эзэгнэн, уран мэхийг уралдуулан үнэн хүчийг үзэж явсан ахмад, дунд үеийн заан цолтнууд хүрэлцэн иржээ.

Барилдааны их шөвөгт Архангай аймгийн Булган сумын уугуул улсын заан Д.Рагчаа, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул улсын харцага Ө.Даваабаатар, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан А.Отгонбаатар нар үлдсэн юм. Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх 2009 оны барилдаанд улсын заан Д.Рагчаа түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлээ.

Н.Төр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан