gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Байгалмаа: Өнгөрсөн онд 29 хүүхэд үрчлэгдсэн

Нийгэм
2009-01-31
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-01-31

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын үйл ажиллагааны талаар тус газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Байгалмаатай ярилцлаа.

-Иргэд танай байгууллагыг мэддэг ч үйл ажиллагааных нь талаар ойлголт багатай байж болох. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь гадаадын иргэнд хувийн урилга, виз, визийн зөвшөөрөл олгох, түр буюу удаан хугацаагаар оршин суух, гэр бүлийн байдлаар болон цагаачлах гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг бүртгэж, зөвшөөрөл, оршин суух үнэмлэх олгох, хяналт тавих гэх мэт олон асуудлыг эрхэлдэг. Цаашлаад Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоох хүсэлтийг хүлээн авч холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх, олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих, татан буулгах, тус улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон тус агентлагийн орон нутаг дахь нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

-Монгол Улсад амьдарч буй гадаадын иргэдийн талаарх мэдээлэл бага байдаг юм шиг санагддаг. Монголд гадаадын иргэд ирсэн зорилгоосоо өөрөөр ажиллаж амьдарч байвал гайхах юмгүй болсон шиг ?

-ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ИБМУТ болон манай алба хамтран "Иргэний бүртгэл, паспорт хяналтын нэгдсэн сүлжээ төсөл"-ийг 2007-2008 онд хэрэгжүүлснээр хилийн 20 боомтыг нэгдсэн сүлжээнд холбосон. Гадаадын иргэдийн мэдээллийн санг боловсронгуй болгох системийг бий болгосон. Гадаадын иргэдийн хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсад оршин суух хугацаа дуусмагц бүртгэлийн программд дохиолол өгөх хяналтын системийг шинэчлэх зэрэг гадаадын иргэдтэй холбоотой мэдээллийг фото зурагтай болгон хөрвүүлэх ажиллагаа хийгдэж байна.

-Манай улсад гадаадын иргэд хууль бусаар оршин сууж байгаа явдалд монголчууд өөрсдөө буруутай юм шиг санагдсан. Барилгын компаниуд жуулчны визтэй иргэдийг байраар ханган ажиллуулах тохиолдол их байдаг юм билээ?
-Тийм шүү. Бид иргэдийн мэдээллийн дагуу зохих шалгалтыг хийдэг. Мөн гадаадын иргэдийг ажиллуулдаг, ажиллуулж болзошгүй байгууллага, салбаруудад гэнэтийн шалгалт хийдэг. Гадаад улсаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бус хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацаа хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчил их гардаг. Мэдээж энэ бүхэнд монголчууд өөрсдөө буруутай байх нь элбэг байдаг. Өнгөрсөн хугацаанд
дээрх зөрчлийг гаргасан 776 байгууллага, аж ахуйн нэгжид 652.5 сая төгрөгийн мөнгөн торгууль ногдуулж, нийт дүнгээр нэг тэрбум 622 сая 440 мянган төгрөгийг улсын төсөвт оруулсан. Бид визийн зөрчилтэй болон хууль бусаар оршин суусан, хөдөлмөрлөсөн гадаадын иргэдийг албадан гаргадаг. Захиргааны хариуцлагын тухай хуулийг үндэслэн Монгол улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн гадаадын 50 орны 4886 иргэнд захиргааны арга хэмжээ авч, 969 сая 940 мянган төгрөгийн мөнгөн торгууль ногдуулаад байна.. Монгол Улсад оршин суух хугацаа хэтрүүлэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон БНХАУ-ын 2180, БНСВУ-ын 26, БНСУ-ын 13, ОХУ-ын 18, Украин улсын долоо, Малайзын тав, БНКазУ-ын дөрөв, БНТУ, ХБНГУ-ын тус бүр хоёр, Австрали, Азербайжан, Армен, Беларусь, БНЧУ, БНЭУ, ХБННУ, Киргиз, Камерун, БНУзУ, Филиппин, БНТажик улсын тус бүр нэг, нийт21 улсын 2269 иргэнийг албадан гаргаж, Монгол Улсад орохыг хориглосон дардас дарсан.

-Монгол Улсад түр буюу удаан хугацаагаар ирсэн иргэдийн тоог гаргаж болох уу. Зарим хэвлэлүүдээр гадаадын иргэдийн тоо үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдээлдэг?

-Иймэрхүү мэдээлэл гардаг ч үндэслэлгүй гэдгийг хэлмээр байна. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар нь албан болон хувийн хэргээр түр буюу удаан хугацаагаар ирэх гадаадын иргэдэд орох 29823, орох гарах 1115, олон удаагийн 1218, нийтдээ гадаадын 32156 иргэнд олгох визийн зөвшөөрлийг Гадаад хэргийн яамны Консулын газарт хүргүүлсэн. Төрийн захиргааны байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн 28053 хүнд Монгол Улсад албан хэргээр удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгосон. Монгол Улсад амьдардаг цагаач, байнга оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүнд гарах орох виз 1544, гарах виз 62, нийт 1606 виз олгосон. 2009 оны нэгдүгээр сарын байдлаар цагаачдын тоо 2415 болсон. Энэ нь Монгол Улсын харьяат хүн амын 0,091 хувьтай тэнцэж байна.

-Харьяатын асуудал эрхэлдэг гэлээ. Өнгөрсөн жилүүдэд казах иргэдийн шилжилтэд нэлээд хөдөлгөөн хийгдсэн үү?
-Монгол Улсын харьяатаас гаралгүй Казахстан улсын харьяат болж иргэний хоёрдмол харьяалал үүсгэсэн 46 мянган гаруй казах иргэдээс 33812 иргэний овог нэрийг олж тогтоон Монгол Улсын харьяатаас гарсан иргэдийн мэдээллийн сан болон ХААТР маягтад тулгалт хийн Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвөөс санал авч, регистрийн дугаар нь тодорхой 14273 иргэнийг асуудлыг хялбарчилсан журмаар Монгол Улсын харьяатаас гаргуулах саналыг шийдвэрлүүлэхээр танилцуулга, нэрсийн жагсаалтын хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна

-Хүүхэд үрчлэх явдлыг дагаж хүн худалдаалах гэмт хэрэг гардаг гэлцдэг. Тийм байж болох уу?

-Өнгөрсөн онд АНУ-ын харьяат 15, ХБНГУ-ын харьяат тав, Итали, Франц улсын харьяат тус бүр гурав, БНСУ-ын харьяат нэг, нийт 27 гэр бүлээс Монгол Улсын харьяат 29 хүүхэд үрчлэн авах хүсэлт хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэсэн. Үрчлэгдсэн хүүхдүүдийн талаарх мэдээллийг бид өөрсдийнхөө боломжоор авч чаддаг. Өнгөрсөн онд манай газрын дарга Д.Мөрөн АНУ-д очихдоо айлд үрчлэгдсэн монгол хүүтэй уулзсан. Тэр хүү урлаг, спорт, хичээл сурлагаараа сургуульдаа тэргүүлдэг хүүхэд байсан. Эцэг эхчүүд нь бидэнд тогтмол мэдээлэл явуулдаг.

Г.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан