Петербургийн "Зенит" багийн лидер Андрей Аршавин ерөнхий дасгалжуулагч Дик Адвокаттай утсаар ярихдаа, түүнийг гадны ямар нэг багт худалдахгүй болАрабын Нэгдсэн Эмират Улсад болох багийн анхны цугларалтад ирэхгүй хэмээн мэдэгджээ. "Арсенал"-тай хийсэн яриа хэлэлцээ амжилтгүй болсны дараа түүнд очиж болох ганц баг нь "Манчестер Сити" л болоод байна.
Гэвч "Зенит"-ийн ерөнхий захирал Максим Митрофанов энэхүү яриаг үгүйсгэж байна.
-Би өнөөдөр олон удаа дасгалжуулагчтай утсаар ярьсан. Энэ талаар юу ч яриагүй. Аршавины шилжилтийн талаар бид Английн клубуудтай ярилцаж байгаа. "Зенит" Аршавины төлөө тийм ч санаанд оромгүй их мөнгө хүсээгүй. Гэхдээ түүнийг Оросын аварга шалгаруулах тэмцээнд тоглож буй наад захын тоглогчдод төлдөг мөнгөөр зарах бодолгүй байна хэмээн мэдэгджээ.
-"Зенит" боломжийн багуудтай ямар ч зуучлагчгүйгээр гэрээ хэлцэл хийж байгаа юу?
-Тийм ээ. Энэ нь ч Аршавиныг сонирхож байгаа гадны багуудын сонирхолд нийцэж байгаа.
-Тоглогчийн төлөөлөгчид энэ наймаанаас таван сая фунтын ашиг олох сонирхолтой байгаа гэж үнэн үү?
-Бидэнд Английн клубүүдээс иймэрхүү мэдээлэл ирсэн. Гэхдээ бид Андрейн төлөө шаардаж буй бүх мөнгө багийн дансанд орохыг л хүсч байгаа. Өөр хэн нэгэнтэй хуваах бодолгүй байна.
С.Баяр