Өчигдөр намрын дунд сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр байлаа. Гандантэгчэнлин хийдэд номын дуу хурж Манзушир бурхныг залж аравнайлах ёслол боллоо.
Сүсэгтэн олон, жуулчид мөргөж адис авах гэж очжээ. Үүдний талбайг арав гаруй цагдаа хамгаалалтдаа авсан байв. Аравнайлах ёслолд Есдүгээр Богд Жамбалчамдал Чойжижамцан, хамба лам Д.Чойжамц, Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг болон бусад уригдсан зочид цугларч мөн Гандантэгчэнлин хийдийн 30 гаруй лам ном хурж оролцов.
Хүрэлцэн ирсэн зочдоос Ерөнхий сайд С.Батболд “Та бүхэн язгуурын гурван бурхадыг бүтээлээ. Жанрайсэг бурхан энэрэн нигүүлсэхүйн, Очирваань нь хүч чадлын, Манзушир нь оюун ухааны бурхан шүү дээ. Иймээс нийт монголчууддаа хүч чадалтай, энэрэн нигүүлсэнгүй байж оюун ухаанаараа орчлонг гийгүүлж явахыг ерөөе" хэмээв.
Аравнайлах гэдэг нь амь оруулах, адис жанлив хүртээх гэсэн утгатай үг аж. Ёслол 12:00 цагийн үед дуусч сүсэгтэн олон Жанрайсэг бурхны заларч буй дацан руу орлоо. Цуглагсдыг харахад ихэвчлэн өндөр настнууд байв. Жанрайсэг бурхны баруун талд Манзушир, зүүн талд нь Очирваань бурхныг залжээ. Иргэд шилэн хоргонд хийсэн жижиг Жанрайсэг бурхны өмнө хадаг, мөнгө тавин адис авч мөргөн залбирч байв.
Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн гавж Ц. Отгонбаяртай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. "Өнөөдөр их сайн өдөр. Ийм өдөр оюун ухааны бурхныг залсан. Оюун ухаан бол их чухал зүйл шүү дээ. Хүмүүс гадаад орчлон, нүдэнд харагдах юмсыг л чухал гэж боддог. Гэвч оюун ухаан түүнээс ч чухал нь" гэв.
Монголчууд маань шарын шашныг хэдэн зуунаар шүтэж ирсэн болоод ч тэр үү сүсэгтэн олон Манзушир бурхны зургийг аппарад болон гар утсандаа буулган авч байсан юм. Хар цэнхэр нүдтэй, хүзүү болон биеэ эрдэнийн чулуугаар гоёж мөрнийхөө хоёр талд арилд, судар хоёрыг тэгш хэмтэйгээр байрлуулсан Манзушир бурханы мутраас цагаан, цэнхэр өнгийн урт хадаг зүүжээ. Өмнө нь жижиг том зул бадамлана.
Язгуурын гурван бурханд хоёр гараа хавсран залбирах өндөр настнуудын нэг Д.Янжив гуайн сэтгэгдлийг нь сонсоход "Миний шүтдэг бурхныг Гандантэгчэнлин хийдэд залсанд баяртай байна. Хүний амьдралын салшгүй нэг хэсэг нь оюун ухаан байдаг. Иймд энэ сайхан оюун ухааны Манзушир бурхныг залсан Гандантэгчэнлин хийдийн хамт олонд баярласан сэтгэлээ илэрхийлье" гэв. Зул өргөж, хүрд эргүүлээд хоёр гараа хавсран залбирагсад Манзушир бурхандаа хүндэтгэл үзүүлж ухарч гарж байлаа.
Б.Марал-Эрдэнэ