gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өсөлтийг нь хязгаарласан тохиолдолд л ноход цөөрнө

Нийгэм
2011-06-09
0
Twitter logo

Монголчууд нохойг хүний хамгийн сайн нөхөр хэмээн ярих нь бий. Тиймдээ ч нохойнд хэр халдаадаггүй. Нүүдэлчин ард түмний хувьд нохой чухал байх нь тодорхой. Нэг ёсондоо тухайн айлын хамгаалагч нь нохой болдог. Харин хүн ам ихээр төвлөрсөн нийслэлд нохойны гүйцэтгэх үүрэг бага. Гэвч гэр хорооллынхон хашаагаа мануулах зорилгоор нохой тэжээдэг. Энэ нь нийслэлд эзэнгүй нохой олшроход нөлөөлж байна.

Ноход олширсноор хүний аюулгүй орчинд амьдрах нөхцөлд саад учруулж байна. Сүрэг нохой хүн рүү дайрч, гэмтээлээ гэх мэдээллийг уншигч та ч бишгүйдээ сонссон буй за. Тиймээс золбин нохой, муурыг цөөлөх нь зайлшгүй хэрэгтэй. Хэдийгээр Нийслэлийн хот тохижилтын газраас золбин нохойны устгал хийдэг ч дорвитой үр дүн гардаггүй. Энэ нь манайхан нохой цөөрүүлэх ажлыг буруу явуулж байгаагийн жишээ юм.

Хэдэн жилийн өмнөөс нохойг буудан хороодог байсан. Өнөөдөр ч мөн энэ аргыг хэрэглэсэн хэвээр байгаа. Эзэнгүй нохой олширлоо гээд олны хөлийн газар хүүхэд, залуучуудын нүдэн дээр буудан хороож байгаа бүдүүлэг арга бол зөвхөн манай улсад л хэрэгждэг арга ядсан ажил. Энэ харгис аргыг хэрэглэснээр нохойны тоо толгой цөөрөх байсан бол одоо хот нэг ч золбин нохойгүй болчих байсан биз ээ. Гэвч тиймгүй байгаа нь золбин нохой, муурыг өсгөхгүй байх талаар дорвитой арга хэмжээ аваагүйтэй холбоотой.

Тодруулбал, эзэнгүй нохой, муурыг буудаж хороохыг урьтал болгосноос өсгөхгүй байх талыг орхигдуулсан нь эзэнгүй нохой, муурны тoo толгойг бууруулж чадсангүй. Уг нь нохойг өсгөхгүй байх аргууд байдаг аж.

Тухайлбал, эр нохойг засаж, охин нохойны үрийн сувгийг боож үржих тал дээр нь хяналт тавьбал золбин нохой олшрохгүй байх талтай. Амьдрал дээр айлууд эм нохой бараг тэжээдэггүй байна. Золбин нохой олширч байгаа нь эм нохой олноороо хайхрах эзэнгүй "гудамжинд гарч" байгаатай ч бас холбоотой юм.

Мөн нохой, муурыг цөөлөх хамгийн зөв алхам бол эзэмшигчдийн хариуцлагыг чангатгах юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс нохойгоо золбиншуулбал хариуцлага хүлээлгэдэг болгоё. Манайхан нохой, муур мэт гэрийн тэжээвэр амьтдыг тэжээх нь элбэг ч нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээхэд мөрдөх журмыг мэддэггүй. Гэтэл энэ журамд нохой, муур эзэмшигчийн үүргийг заасан байдаг. Үүнд: нохой, муур тэжээхийг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мал эмнэлгээр урьчилан сэргийлэх үзлэгт хамруулж, тарилга, туулга хийлгүүлэн гэрчилгээ авна.

Нохой, муур үхэх, алга болох тэрчлэн эзэн солигдох тохиолдолд /худалдах, бэлэглэх/ гэрчилгээнд Мал эмнэлгийн газраар тэмдэглэл хийлгүүлнэ. Мөн нохой, муур бүхий гэр хорооллын айл өрхүүд нь гадна хаалгандаа өдөр шөнийн цагаар бусдад харагдахуйц ил тод анхааруулах тэмдэглэгээ хийсэн байх ёстой аж. Гэтэл энэ үүргийг ихэнх айлууд биелүүлдэггүй нь нууц биш.

Түүнчлэн дээрх журамд нохой, муурны байр, уяа, идүүр зэргийг тогтмол цэвэрлэж, ариутгуулахыг заажээ. Харин бодит байдал дээр айлын хашааны хамгийн бохир хэсэг нь нохойн оромж байх нь бий. Улмаар нохой, муур эзэмшигч нь жил, улирал бүр галзуу, гударга болон мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтыг Мал эмнэлгийн газраас тухайлан зарласан хугацаанд хийлгүүлж, энэ тухай тодорхой тэмдэглэлийг нохойны гэрчилгээнд бичүүлэх ёстой аж.

Гэтэл энэ ажил учир дутагдалтай байсан. Харин хэд хоногийн өмнөөс Сүхбаатар дүүргийн мал эмнэлгийн албанаас дүүргийнхээ гэр хорооллын айлуудаар явж, нохойг паспортжуулж эхэлжээ. Тодруулбал, өнгөрөгч ням гариг Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны гэр хорооллынхны нохойд галзуугийн вакцин хийж, паспорт олгоод дараа ирж, нохойны оромж байрладаг хэсгийг ариутгана хэмээгээд явсан байна. Энэ нь наанадаж ямарваа нэгэн халдварт өвчин тархахаас сэргийлж байгаа хэрэг биз ээ.

Эл ажил цаашаа эрчимжвэл замбараагүй өссөн нохойны тоог цөөрүүлэх далайцтай ажил ч болж
мэднэ. Нохой, муур тэжээгчдэд хориглох зүйл гэж байдаг аж. Тухайлбал, нохойг золбиншуулж хаяхыг хориглодог байна. Гэтэл монголчууд хашааныхаа нохойгоо өсгөхгүйн тулд охин гөлгийг эхээсээ гарангуут нь "хог" дээр хаяж, золбин нохдын тоо толгойг нэмдэг. Ер нь нохой ямар ч хэрэггүй амьтан биш. Нохойны арьс, үснээс эхлэн аж ахуйн зориулалтаар ашиглах боломж бас бий.

Эзэнгүй нохой, муурыг цэгцлэх нь хотын захиргаанаас зайлшгүй хийх ажлуудын нэг. Нохой маш хурдан үрждэг амьтан. Нэг гөлөглөхдөө дунджаар найман гөлөг гаргана. Харин ахархан бодолтой эзэн нь түүнийг төөрүүлэн хашаанаасаа гаргаж хаяна. Ингээд л хотын золбин нохдын тоо нэмэгддэг. Нэгэнт тэжээж өсгөчихөөд хороож байснаас өсгөхгүй байх талаар нь анхаарах цаг болжээ.

Ж.Тагтаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан