gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.03
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.03
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.03
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жуковын хөшөөний дэргэд хөлбөмбөгийн талбай байгуулна

Нийгэм
2011-05-17
0
Twitter logo

Баянзүрх дүүрэг тохижилтын ажлын нээлтээ хййлээ. Нээлтийн ажиллагааг дүүргийн Засаг дарга Б.Батзориг нээн үг хэлж, энэ онд хийгдэх тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулав. Тус дүүрэгт энэ онд нийт 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, тохижилтын ажил хийгдэх аж.

Тухайлбал, 300 хүүхдийн ор бүхий төрөх эмнэлэг, 1, 15 дугаар хороо болон шинээр байгуулагдсан дөрвөн хорооны цогцолбор барилга, Жуковын музейн дэргэд 1000 хүний суудалтай спорт цогцолбор, 14 дүгээр сургуулийн дэргэд олон нийтэд зориулсан усан бассейн бүхий биеийн тамир, спортын төв, 15 дугаар хороо буюу Бөхийн өргөөний урд дөрөвдүгээр байрны өмнө усан оргилуур бүхий амралт, чөлөөт цагийн талбай байгуулагдах юм байна.

Түүнчлэн боловсролын салбарт Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 23,24,17, 27 дугаар хороонд цэцэрлэг, 5, 21 дүгээр хороонд шинэ сургуулийн барилга, 92 дугаар сургуулийг шинээр барих аж. Тус дүүргийн алслагдсан гэр хорооллуудад сургууль байдаггүйгээс хүүхдүүд сургууль завсардах нь их байдаг байна. Тиймээс Жайка олон улсын байгууллагатай хамтран 23 дугаар хороонд шинэ сургууль барихаар болжээ.

Мөн хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх хоёр спорт заал, ерөнхий боловсролын 44, 84,53 дугаар сургуулийн гадна спорт талбай, тохижилтын ажил, 136 дугаар цэцэрлэгийн гаднах тохижилтын ажил, 6,18 дугаар хороодод спортын талбай, зургадугаар хорооны нутаг дэвсгэрт спорт, амралт чөлөөт цагийн талбай, Жуковын хөшөөний хойно биеийн тамирын стадионд хөл бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөжээ.

Харин Мамба дацан хийдийн аюулгүйн тойрогт "Эвтэй дөрвөн амьтан" бүхий хөшөөний цогцолбор сүндэрлэх аж. Мөн Энхтайваны өргөн чөлөөний гудамж зүүн дөрвөн замаас Мамба дацан хийдийн тойрог хүртэлх замын хоёр талын гудамжны тохижилт хийгдэх юм байна.

Тохижилтын ажлын нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга Б.Батзориг "Өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Дээрх тоо энэ онд хоёр дахин нэмэгдэж байгаа. Гэвч бидэнд үерийн усны гурван даланг засварлах, Цайз захын зүүн урд уулзвараас Шар хад буюу техникийн зах хүртэлх авто замыг бүрэн шинэчлэх, дүүргийн нутаг дэвсгэрт 930 га газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зэрэг хийх ажил их байна" хэмээн онцлов.

Т.Тамир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан