Манай улс 1999 онд Авто тээврийн тухай хуультай болсон. Үүнээс хойш тээврийн хэрэгслээ жил бүр тоолж, үзлэгт оруулсаар ирсэн билээ.
Энэ жилийн авто тээврийн үзлэг оношлогооны талаар Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба Улсын төсөвт үйлдвэрийн газрын Техникийн хяналт, оношлогооны хэлтсийн дарга С.Насанбатаас тодруулсан юм.
-Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо хэзээ эхлэх вэ?
-Манай улс тээврийн хэрэгслээ жил бүр тоолж, үзлэгт оруулсаар ирсэн. Дэлхийн жишигт, тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг оношлогоо хийдэг хэд хэдэн арга бий. Харин манайх үзэх, тоолох аргыг олон жил хэрэглэсээр ирлээ. Энэ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн шаардлага хангаж байгаа эсэхийг үзэж байгаа хэрэг. Ерөнхийдөө татвар хураах, тоолж бүртгэх, даатгах зэрэг үйлчилгээнүүдийг нийтэд нь улсын үзлэг тооллого гэж нэрлэдэг байсан. Харин 2009 оноос холбогдох хуульд тооллого хийхийг зогсоосон. Энэ нь Замын цагдаагийн үүрэгт байсан тоолох ажлыг болиулсан гэсэн үг. Бусад бүх үйл ажиллагаа өмнөх жилүүдийх шиг жил бүр үзлэг оношлогоог хийнэ гэсэн хууль байсан бол 2003 оноос жилийн турш энэ үйл ажиллагааг явуулдаг болсон.
-Тэгэхээр хэзээ ч хамаагүй оношлогоонд орох боломжтой болж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Гэхдээ жилийн турш гэж хавтгайруулж ойлгож болохгүй. Өмнөх оны хэдэн сард үзлэгт орсноос хамаарна. Бүтэн жилд багтах хугацаанаас оройтвол албадлагын арга хэмжээ авдаг хэвээрээ. Техникийн хяналт, оношлогоо хийж дүгнэлт гарган стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд оролцох эрх буюу 2011 гэрчилгээ олгож байгаа. Тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо тодорхой хугацаанд биш жилийн турш үргэлжилж байгаа юм.
-Үүнээс гадна энэ жил онцолж хэлэхээр ямар өөрчлөлт байгаа вэ?
-Энэ жилээс үзлэг оношлогоонд ороход өгдөг дүгнэлтийн хуудас олгохгүй. Зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр дардас дарж байгаа. Дүгнэлтийн хуудас авч явах хүндээ ч, өгдөг байгууллагадаа ч хүндрэлтэй.
-Жилийн турш үргэлжлэх юм байна. Тэгвэл одоогоор хэчнээн тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдаад байна вэ?
-Өнгөрсөн жилийн хувьд манай бүртгэл мэдээллийн санд улсын хэмжээнд нийт 285396 тээврийн хэрэгсэл үзлэг, оношлогоонд хамрагдсан. Үүний 140 мянга нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт хамрагдсан дүн мэдээ гарсан. Харин энэ жилийн хувьд одоогоор 8380 гаруй тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдаад байна.
-Хэрвээ заасан хугацаанд үзлэгт хамрагдахгүй бол ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Автотээврийн тухай хуульд "Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно" гэж заасан байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон Автотээврийн хяналтын улсын байцаагч нар байнга хяналт тавьж, техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамрагдаагүй болон хамрагдсан боловч стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байвал хуулийн арга хэмжээ авна. 60000 төгрөг, иргэнийг 5000-30000 төгрөг, аж ахуйн нэгж байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг.
-Улаанбаатар хотод хэчнээн үзлэг оношлогоо хийдэг төв байдаг вэ?
-Нийслэлд гурван оношлогооны төв байна. Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт оношлогооны төв байдаг. Иргэдийн хувьд заавал оршин суугаа газраа оношлогоонд ор гэж шаардахгүй. Аль ойр байгаа оношлогооны төвд хамрагдаж болно. Орон нутаг ч болно. Бүх аймгуудад үзлэг оношлогооны төв байгаа.
Э.Пагмдадулам