gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд хаагуур явна вэ

Улс төр
2011-02-15
0
Twitter logo

УИХ-ыи намрын чуулган 91 хоног хуралдаж, 150 гаруй хууль тогтоол батлан гаргасан дүнтэйгээр өнгөрөгч пүрэв гаригт өндөрлөв. Намрын чуулган завсарлахаар Саарал ордон эзгүйрч эль хууль болдог тэр л дүр зураг ажиглагдаж байна.

УИХ-ын гишүүдийг сонгогдсон тойрогтоо ажиллахгүй гадаадын амралт, сувилал хэсч явдаг, тойргийн сонгогчиддоо бараагаа ч харуулалгүй дөрвөн жилийг өнгөрөөдөг хэмээн шүүмжлэх хүмүүс олон. Намрын чуулган завсарлаад удаагүй ч хөдөө орон нутгаас сонгогдсон зарим гишүүд тойргийн зүг хүлгийн жолоо залсан сурагтай. Хөдөөнөөс сонгогдсон гишүүд хотынхныг бодвол авхаалжтай, энд тэндхийн хандив тусламжийг өөрийн тойргийн зүг эргүүлж чаддаг "жаатай" хүмүүс. Сонгогдсон тойрогт нь зуд боллоо гэхэд өвс, тэжээлээс авахуулаад, сургуулийн хүүхдүүдэд даалгавар өгүүлж байж хийлгэсэн нэмнээ, бээлий авч явна. Харин нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд "зуд"-тай тойрогтоо юутай оч иж, хэрхэн ажилладаг юм бол оо.

Гэрэлтүүлэг муу, хальтиргаа гулгаа үүссэн зам талбай, хогондоо дарагдсан гудамж нь нийслэлд нүүрлээд байгаа нэгэн төрлийн зуд биш гэж үү. Энэ зудтай тэд хэрхэн тэмцдэг юм бол. Улаанбаатараас алслагдсан аймгаас сонгогдсон гишүүд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс тусламж авч тэднээр хийлгэсэн бээлийгээ малчдад тарааж байхад хотоос сонгогдсон гишүүд тэднийг урамшуулж, хальтиргаа гулгаа, хог арилгуулж чадахгүй байгааг юу гэж ойлгох вэ. Ядаж тэд хур хогон дээр очиж, гулгаа үүссэн замыг хальтиргаагүй болгох талаар ажил санаачилдаггүй.

Ер нь нийслэлээс сонгогдсон гишүүд тойргийнхоо нутаг дэвсгэрт байгаа хур хогийг цэвэрлэхэд тийм санаачилга гаргаж, гар бие оролцон ажиллаж байна гэж би л хувьдаа дуулаагүй юм байна. Хур хогон дундуур явж, асуудлыг газар дээр нь шийдэж байгаа гишүүн нэгийг ч хараагүй. Тэд ер нь юу хийж, тойрогтоо хэрхэн ажилладаг юм бол. Уг нь чуулган завсарласан энэ л өдрүүдэд тэд тойрогтоо шаргуу ажиллах ёстойсон. Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн араас сураг ажиг тавилаа.

Ширээн дээр минь УИХ-ын гишүүдийн 9911, 9900-тэй утасны дугаарын жагсаалт дэлгээтэй байна. Би энэ удаад УИХ-ын гишүүн З.Алтай, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Батбаяр, Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Д.Ганхуяг, Ц.Мөнх-Оргил, Ч.Сайханбилэг, Д.Энхбат, Д.Зоригт, С.Эрдэнэ нарын утас руу залгалаа. Гишүүдийн дийлэнхийнх нь утас холбогдох боломжгүй байх бөгөөд зарим нь утсаа авсангүй. Утсаа авсан зарим нь зорилгыг маань сонсов уу, үгүй юу "Та утас андуурсан байна" хэмээгээд салгаж орхих ажээ. Хамгийн түрүүнд холбогдсон хүн бол Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон З.Алтай байлаа.

Тэрээр гуравдугаар cap гаргаад тойрогтоо ажиллана гэв. Үүний дараагаар хэд, хэдэн гишүүний утас руу залгасан боловч тусыг эс олов. Тэдний утас холбогдох боломжгүй гэх ажээ. Харин Д.Энхбат гишүүн утсаа авлаа. Тэрээр Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн билээ. "Би тойрогтоо ажиллаад эхэлчихсэн. Өнгөрөгч хагас сайн өдөр ерөнхий боловсролын 133 дугаар сургууль дээр очиж, хүүхдүүдийн бэлтгэсэн концерт үзэж, эцэг, эхчүүдтэй нь уулзалт хийсэн. Би нэг тэрбум төгрөгөө дүүргийн 25 сургууль болон эмнэлэгт зарцуулсан. 133 дугаар сургууль дээр л гэхэд Оёдлын танхим байгуулсан. Чуулганы завсарлагаанаар бараг өдөр бүр нэг сургууль дээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Ер нь энэ хугацаанд завгүй ажиллах байх. Учир нь ирэх гуравдугаар сард Иргэний зориг намтай нэгдэх хурлаа хийхээр төлөвлөсөн. Тиймээс энэ хуралд бэлтгэх гээд ажил нэлээдгүй байна" гэв.

Утсаа авсан дараагийн хүн бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ байв. Тэрээр "Би байнга л тойрогтоо ажилладаг. 2009, 2010 онд хийсэн ажлын тайлангаа хэвлэн дүүрэгт хүргэсэн. Цагаан сарын баярыг тохиолдуулан тойргийнхоо 2300 ахмадыг хүлээн авч уулзлаа. Гуравдугаар cap гаргаад хороодоор явж иргэд, сонгогчидтой уулзана. Мөн 2011 онд орон нутагт төсвийн хөрөнгөөр хийх ажлын тендерт хяналт тавьж байгаа. Энэ долоо хоногт 200-300 иргэнийг Төрийн ордонтой танилцуулах аян хийж байна. Өнөөдөр /өчигдөр/ тойргийнхоо 70 иргэнийг хоёр хувааж, Төрийн ордонтой танилцууллаа. Энэ аяныг дөрвөн өдөр зохион байгуулах юм" гэж хариулсан. Миний сонгосон 11 гишүүний ердөө гурав нь л утсаа авч, надад ийм хариу өглөө. Заримынх нь утас дуудах ч ер хариу өгөхгүй аж. Магадгүй танихгүй дугаараас залгасан болохоор утсаа аваагүй ч байж мэднэ.

Тэгвэл түүнийг сонгосон сонгогчид итгэмжит төлөөлөлтэйгээ хэрхэн яаж, холбоо. барьдаг юм бол оо. Ямартаа ч холбогдсон гишүүд маань тойргоо мартчихаад гадуур дэмий сэлгүүцээгүй бололтой юм. Харин утас нь холбогдохгүй, утсаа авахгүй байсан "нөхдүүд" хаагуур юу хийж яваа нь тодорхой бус хэвээр үлдлээ. Нийслэлчүүдээ чуулган завсарлачихаад байхад тойрогтоо ажиллахгүй байгаа гишүүдийнхээ араас сураг тавьж, иргэний хяналтаа өндөрсгө. Тэгэхгүй бол эмчилгээ, сувилалд явснаа дурсан хаврын чуулган эхлэхэд хүрээд ирж мэдэх л юм.

Ж.Тагтаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан