Нэг хэсэг хайрын тухай уянгалаг дуугаараа залуусын сэтгэл зүрхийг байлдан дагуулж байсан дуучин бол яах аргагүй дуучин Л.Байзада. Гэтэл сүүлийн үед байгаа үгүй нь мэдэгдэхгүй таг чиг болсон тэрбээр “Танилцъя охин” хэмээх дууныхаа нэрээр бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Нэлээд хугацаанд чимээгүй байсан Байзада гэнэт тоглолт хийх болсон нь сонин байна л даа?
-Хэсэг хугацаанд хувиараа бизнес хийлээ. Гэтэл саяхан алдарт попын хаан М.Жексон үгүй боллоо. Энэ нь надад маш том цохилт болсон. Тиймээс би тоглолтоо хийхээр шийдсэн. Учир нь би уран бүтээлчийнхээ хувьд тэр хүнийг дээдэлж явдаг. Тийм агуу дуучин хүртэл мөнх биш, Л.Байзада ямар уран бүтээлээр хэнд дурсагдан үлдэх билээ гэж бодсон. Ингээд бодохоор надад гавьтай хийсэн зүйл үгүй юм билээ. Тиймээс өөрийгөө нээж олохыг зорьсон. Одоо би жинхэнэ мэргэжлийн түвшинд уран бүтээлээ хийнэ. Мэдээж хожимдсон ухаарал гэдгээ ойлгож байна. Гэхдээ хүн бүр хэзээ үхэхээ мэдэхгүй ч юу хийх ёстойгоо мэдэх хэрэгтэй болов уу.
-Таныг цаашдаа тууштай уран бүтээл хийнэ гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Бизнес хийж байх хугацаандаа нэлээд дуу бичсэн. Одоо тэр дуунуудаа амилуулна гэж бодож байна. Гэхдээ жинхэнэ мэргэжлийн түвшинд, ёс зүйтэй уран бүтээл болгоно. Сүүлийн үед би их юм ойлгож, бодох болсон. (Инээв)
-Манай рок попынхны уран бүтээлүүд ёс зүйгүй байна гэж үү?
-Бүгдийг нь тэгж хэлэхгүй ч ямар ч ёс зүйгүй дуучид олширч байна. Одоо орос, Монголоор хараал хэлж дуулдаг дуугаа нэн даруй зогсоох хэрэгтэй. Тэдэнд Монгол жудаг гэж ерөөсөө үгүй болж. Дэндүү өрөвдмөөр байна. Уран бүтээлчид хүмүүст зөв энергийг тараах хэрэгтэй. Монголдоо байгаа ахмад үеийнхнээсээ суралцаж чадахгүй байж АНУ-ын дуучдыг дуурайгаад ямар хөгжилд хүрэх гээд байгааг нь ойлгохгүй юм. Урлагийн хүрээнд шүү дээ. Жишээ нь дуучин Жи-гийн дууг гадаад орнуудад орчуулаад дуулбал хэн ч ойлгохгүй. Гэтэл дунд сургуулийн тавдугаар ангийн хүү нэрээ зөв бичиж чадахгүй байж нөгөө хараалын үгтэй дууг үГ үсэг гээлгүй дуулж байна гээд бод доо. Тэгээд тэр дуу нь үеийнхэнтэйгээ харьцдаг харьцааных нь хэвшил болчихож. Энэ чинь тэдний буруу биш бидний үлгэрлэл байхгүй юу.
-”Танилцъя охин” таны хувьд анхны бие даасан тоглолт уу. Бусад уран бүтээлчдийнхээс онцлог байж чадах болов уу?
-Яг бие даасан тоглолтын тухайд бол XXI зуун гарснаас хойш анхных нь. Энэ тоглолтын онцлог гэвэл би дээр хэлсэн дээ. Мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэнэ гэж. Сайхан дуу, хоолойны өлгий нутаг Дундговь аймгаас дуучин урин авчирч байгаа. Үнэхээр гайхалтай. Дээр нь би саяхан рок попынхонтойгоо хамтраад “Эх орны хүүхдүүд” гэсэн маш сайхан дуу хийлээ. Үүгээрээ хүүхдийг багаас нь урлагаар хүмүүжүүлэх нь хамгийн зөв арга гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Тэгээд ч би одооноос хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож байгаа.
-Дуучин Л.Байзада ер нь их өөрчлөгдсөн байна. Таны дуунууд ихэвчлэн уянгалаг байдаг нь хүмүүнлэгийн ажил тань нөлөөлсөн юм болов уу? (Инээв)
-Тийм ээ. Намайг хүн бүр л тэгж хэлж байгаа. Би ер нь их дурламтгай, зөөлөн зантай хүн л дээ. Тиймдээ ч ихэвчлэн уянгын, хайрын дуу дуулдаг. Миний хоолойнд ч тохирдог юм болов уу даа. Хүмүүнлэгийн ажлын тухайд, гудамжаар явах хүүхдүүдийг хараад л сэтгэл өвдсөндөө тэдний төлөө хийж чадах зүйлээ эрэлхийлсэн юм. Ирэх сараас 21 аймгаар аялан тоглолтоо хийхээр болсон. Тоглолтоос олсон ашиг ч ерөнхийдөө хүмүүнлэгийн үйлсэд зориулагдана. Аялан тоглолтоо наран ургах зүг буюу Дорнод аймгаас эхэлнэ.
-Тоглолтод хуучны дуунууд хэр их орох вэ. Дан ганц таны тоглолт байх уу. Өөр уран бүтээлчид оролцох уу?
-Дийлэнх нь хуучны дуунууд. Мэдээж миний дуунууд зонхилно. Зүрх сэтгэлээсээ гаргасан дуу бүхэн минь намайг сонсохыг хүсдэг хүмүүст хүрээсэй. Миний тус дэм хэрэгтэй тэр л жаалуудад очоосой. Гэхдээ тоглолтод маань Соёлын тэргүүний ажилтан Т.Гантулга, П.Цолмонтөгс, “Sync”, “Сrew 21″ хамтлаг, залуу дуучин З.Мөнхзул зэрэг арваад уран бүтээлч оролцоно. Дашрамд хэлэхэд, иймэрхүү тоглолт хийе гээд хэчнээн хүссэн ч хамгийн хүнд асуудал нь ивээн тэтгэгч байдаг. Тиймээс надад тусалж дэмжсэн бүх хүмүүс, байгууллага хамт олонд баярлахгүй байхын аргагүй гэдгийг хэлмээр байна.
Н.Оюундалай http://niigmiintoli.mn/