gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өвөрлөгч этгээдэд зугаатай зорчсон тэмдэглэл

Нийгэм
2011-04-01
0
Twitter logo

Нэгдүгээр бүлэг буюу Гудамжинд

Т гэх Монгол бичгээр гайгүй сайн уншчихдаг Монгол залуу Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотод зочилжээ. Гудамжаар алхаж яваад гартаа бялуу барьсан нэгэн эмэгтэйгээс ойрхон ОО байгаа эсэхийг асуув.

-Аан, эгшин зуур хөнгөрөх газар уу, чигээрээ яваад баруун тийш эргэ.
-Та хаашаа явж байгаа юм. Жаахан дөхүүлээд өгөөч... Төрсөн өдөрт явж байгаа юм уу?
-Үсэргээндээ бэлдчихээд харьж явна. Маргааш миний насан баярын өдөр, тэгээд л насан баярын боов худалдаж аваад л.
-Үсэргээ..?
-Би үсэргээнд алцагнагч /бүжигчин/. Ямар хэргээр энд зочилж байгаа юм.
-Сувилалд амрахаар, харин яг хаана амрахаа сонгож ядаад л байна.
-Үнээр сайн илж илаарших газрын хаягийг олоод өгөх үү...өөрөө юу хийдэг вэ?
-Монголд “Арсеник” компанид ерөнхий менежер.
-Хамаг бүдүүн дарга хэцүү ажил байх аа.
-Зайрмаг идэх үү?
-За за, орос мөсөн мөлжүүр авъя... чи ямар хурдан иддэг юм.
-Хазаад хазаад л.
-Мөсмөлж мэрэх /долоох/ амтыг нь илүү мэдэрнэ ш дээ.
-Найз залуутай юу?
-Байхгүй. Бачим учир /хайр дурлал/-тай учраагүй л байна.
-Бүтэлгүй хайртай учирсан юм уу?
-Янагийн ялагдалтай учрахаар бүсгүй шиг байна уу.
-Өлсөж байна, хамт хоолонд орох уу?
-Тэнд гайгүй хоолон гэр бий.
-Сайн сувилалд амрахаар болсон юм чинь өнөөдөртөө зочид буудалд буухаас.
-Бачим авалцааны газар /зочид буудал/-т зоос дэмий үрээд яах юм бэ. Манайд очъё. Манайх хоёр буудлын цаана, тос нэмэх газар /ШТС/-аас 100 метр яваад бий.

Хоёрдугаар бүлэг буюу Гэрт

-Дүрстэй авдар үз, май энэ алсаас эзэмдэгч /зурагтын удирдлага/

...Сагсан бөмбөгийн тоглолт гарч байна. Спортын тайлбарлагч ярьж байна: Леброн бөмбөгийг залж явна. Нэг наадаанчийг мэхэллээ, хоёр дахь наадаанчийг мэхэллээ, харайлаа, сагсаллаа...Тони Паркер бөмбөг залж явна. Шидлээ нисч яваа бөмбөгөнд Леброн яршиг төвөг /блок шот/ удлаа.

-Чи ширэн бөмбөг шидэх наадаанд дуртай юм уу. Би арьсан бөмбөг алгадах наадаан /волейбол/-д дуртай.
-Аан, хөлбөмбөг бас гоё ш дээ. Монголд хөлбөмбөг Англи шиг хөгжсөн байсан бол би хөлбөмбөгчин болох байсан. Хаалгачийг яаж л бол яаж хуурна ш дээ.
-Ширэн бөмбөг араас нь өшиглөх наадаан уу. Үүдчин хийх муухай байх. Зогсоод л.
-Өө, нээрээ хөлөө угаачих уу. Өдөржингөө алхаад шивэртчихсэн байж магадгүй.
-Тэг тэг, би ч гэсэн дараа нь хөлөө угаана аа. Бузар хурууны үнэртэй болчихсон байж магадгүй. -Дүрстэй авдраар бурхан аав-II гарч байна чи дуртай юу? /”Загалмайлсан эцэг II”/.
-Юу. Аан, зөндөө үзчихсэн. Суваг солив: яршиг төвөгт замын уралдаан /бартаат замын уралдаан/, галбирын хальтиргаа /уран гулгалт/, одон бөмбөг банзаар савах наадаан /ширээний теннис/, биллиард /чулуун бөмбөг чичих наадаан/ гарч байв. Азийн олимпийн наадам болж байжээ.
-Шварценеггер дээр тавьчих.

“Терминатор II” гарч байв. Хар савхи, нүдний шилтэй, зургаан амтай буу барьсан терминатор хаалгыг цөм өшиглөн орж ирээд тусгайгийнханд хандана: Олноороо гараа өргөчихвөл болчихно ш дээ. Т-д орчуулга нь үзэх хүслийг нь унтраасан учир сувгаа сольж усан бассейн /умбалдан шумбалдах газар/ тэмцээн дээр тавив.

Гэтэл хүүхэн: -Зайлжээ, доороос чинь халуун илүүр авъя гэв. Залуу “Холдож бай, индүү авъя” гэж дор нь ойлгов.
-Левчикний чинь уяа уначихаж.
-Аан, энэ мөрнөөс дэмжигчийн нэг оосор нь дандаа унаад байдаг юм. Чамд загвар хамаарахгүй хувцаслалт их зохих юм аа. /Залуу чөлөөт стилиэр хувцасласан байжээ/.

Ингээд залуу сувилалд хэвтэлгүй тэднийд амраад нутаг буцсан бөгөөд онгоцны үйлчлэгч бүсгүйг агаарын эмэгтэй, эмэгтэйчүүдийн эмчийг салтаа байцаагч, бэлгэвчийг бачим явдлын бээлий, мансууруулах эмийг донхолзуулах үрэл гэж хэлдгийг мэдэж авчээ.

Э.Төгсжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан