-Тоглоомд агуулагдах химийн найрлага өндөр байх нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулах аюултай-
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хүүхдийн тоглоомд судалгаа хийжээ. Нийтдээ 62 ширхэг хүүхдийн тоглоомд агуулагдах химийн бодисын агууламжийг судалсан байна.
Манай улсад худалдаалж буй хүүхдийн тоглоомын дийлэнх нь БНХАУ-аас орж ирдэг бөгөөд тоглоомд байх шошгод тухайн тоглоомын химийн найрлагыг харуулсан мэдээлэл байдаггүй аж. Тиймээс аюулгүй бүтээгдэхүүнийг худалдаж авах баталгаа байхгүй гэсэн үг юм байна.
Хүүхэд аливаа химийн бодисын нөлөөлөлд илүү өртөмтгий байдаг бөгөөд бага хэмжээний хортой зүйл байсан нь ч хүүхдийн өсөлт хөгжилд муугаар нөлөөлөөд зогсохгүй, харшилтай болгох улмаар хүүхэд эрүүл мэндээр хохироход хүргэдэг.
Судалгааны дүнгийн заримыг сонирхуулбал,
1.Судалгаанд хамруулсан хүүхдийн тоглоомд 26 хувьд нь химийн бодис болох хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байна.
2.Үүнээс хамгийн их буюу 50 хувь (n=8) нь хромын агууламж өндөр байсан нь хүүхдийн нөхөн үржихүй болон мэдрэлийн эдийн хөгжилд нөлөөлдөг болохыг судлаачид дурьдсан. Мөн хүүхдэд харшил үүсгэдэг байна.
3.Судалгаанд хамруулсан хүүхдийн тоглоомын 25 хувь (n=4) нь хар тугалганы агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан нь хүүхдийн мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулдаг байна. Энэ нь харшил загатнаа үүсгэдэггүй байна.
4.Судалгаанд хамруулсан резинэн бар болон ирвэс тоглоомд кадьми болон хар тугалга зэрэг хоёр төрлийн хүнд металлын агууламж өндөр байгаа нь бөөр, уушги ба гэдэс дотор эрхтэнд сөрөг нөлөө үзүүлэх мөн мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөөлөл үзүүлэх шалтгааны нэг болдог байна.
Хүүхдийн тоглоомыг хэрхэн сонгох талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Уянгын зөвлөгөөг хүргэж байна.
ТОГЛООМЫГ ҮҮРЭГ ЗОРИУЛАЛТААР НЬ ДАРААХ БАЙДЛААР АНГИЛДАГ
- Танин мэдэхүйн
- Биеийн хөгжил
- Хөдөлгөөнийг хөгжүүлэх
- Орчин тойрон болон байгаль, шинжлэх ухаан, техникийн элементүүдтэй танилцуулах
- Зохион бүтээх, урлаг, хөгжим, уран сайхныг нь хөгжүүлэх
ХҮҮХДИЙН ТОГЛООМ ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙХ ЁСТОЙ
- Биед нь харшлах ямар нэгэн хорт бодисын нөлөөгүй
- Угааж цэвэрлэхэд хялбар материалаар хийгдсэн
- Хүүхдийн гар, нүүр, нүдийг гэмтээх хурц үзүүргүй
- Сэтгэхүйг хөгжүүлэхэд зориулагдсан байх шаардлагатай.
Хөгжингүй орнуудад тоглоомын импортын асуудалд онцгой анхаарч, лабораторийн шинжилгээнд хамруулан, хүүхдэд хор хөнөөлгүй гэж үзсэний үндсэн дээр өөрийн улсын стандартад нийцвэл импортлох, худалдаалах зөвшөөрөл олгодог байна.
Цөөн тооны чанартай тоглоом худалдаж авах зорилго тавь
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35000 хүүхэд ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг бөгөөд түүнээс хэд дахин олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордлогод өртсөөр байгааг дурьджээ.
ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
Хүүхдийн тоглоомыг худалдаж байгаа хүнээс тухайн тоглоомд орсон химийн бодисын найрлагын тухай асуух хэрэгтэй. Тэд танд тоглоом нь ямар найрлагатай болохыг хариулах ёстой. Харамсалтай нь дэлгүүрийн худалдагч нар энэхүү мэдээллийг бүрэн өгөх чадваргүй эсвэл мэдлэггүй байдаг.
Хэдий тийм ч эцэг эх бүр худалдан авалт хийх болгондоо асууж лавласнаар өөрийн хүүхдийн эрүүл мэндийн хамгаалалт болон тоглоомыг үйлдвэрлэх, импортлох, худалдаалах үйл ажиллагаа явуулж буй хүмүүст нөлөөлөх болно.
Ерөнхий зөвлөмжүүд:
- Цөөн тооны чанартай тоглоом худалдаж авах зорилго тавь.
- Үнийг нь хар, маш хямд тоглоом ихэвчлэн аюултай химийн бодис агуулсан байдаг учир худалдан авахаас зайлсхий.
- Тоглоомыг үнэртэж үз! Маш хурц үнэртэй болон хүрэхэд тааламжгүй мэдрэмж төрүүлж буй тоглоомыг бүү худалдаж ав.
- Хүүхэд тоглоомыг унагах, эвдлэх, мушгих, түлхэх, шидэх зэрэг тохиолдолд хурц үзүүртэй эсвэл хэт жижиг хэсэг болон задрахад анги тоглоомд байгаа эсэхийг шалгаж үзсэнээр үүнээс шалтгаалан гэмтэх, залгих гэх мэт эрсдлээс хамгаалах болно.
- Аливаа шинэ тоглоомыг задлаад ууршиж болох зарим нэг аюултай бодис ууршиж дуустал хэсэг хугацаанд хүүхдийн өрөөний гадна байлгаарай.
- Тоглоомын ёс зүйн болон хэрэглээний бусад холбогдох эх сурвалжаас дэлгэрэнгүй мэдээлэл олж аваарай.
Тоглоом худалдан авахдаа ямар төрлийн тоглоом гэдгээс нь хамааруулан дараах зөвлөгөөг хүргэж байна.
1.Хүүхэлдэй: Охидын тоглодог хүүхэлдэйнүүд ихэвчлэн хуванцраар хийгддэг бөгөөд химийн бодис ихээр агуулдаг. Тухайлбал тэдгээрийн хувцас, гоёл чимэглэлийн хэрэгсэл цахилгаан эд ангиудыг агуулсан байдаг. Тиймээс жижиг хүүхэлдэй худалдан авахаас зайлсхий. Тэд ихэвчлэн чимэглэлийн гэсэн ангилалд хамаардаг учир химийн бодисын хууль эрх зүйн хязгаарлалтад хамаарагддаггүй байна. Худалдан авах гэж буй хүүхэлдэйн шошгон дээр “Эко” гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай. Хэрэглэхийн өмнө хүүхэлдэй болон түүний чимэглэлийг сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй.
2.Чихмэл тоглоом: Энэ ангилалд Teddy баавгай болон бусад төрлийн чихмэл тоглоом орно. Урт ширхэгтэй нийлэг үслэг даавуугаар хийсэн чихмэл тоглоом ихэвчлэн харшил үүсгэдэг бөгөөд даавууны нарийн үс ширхэгийг хүүхэд залгих аюултай. Тиймээс байгалийн гаралтай болон органик үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд “Эко” шошго байгаа эсэхийг шалгах, хэрэглэхийн өмнө угааж, агаарт хатаах, үнэгүй, бэлэг дурсгалын тоглоомоос зайлсхийх.
3.Модон тоглоом: Модон тоглоомд таавар, эвлүүлдэг тоглоом, хүүхэлдэйн байшин, угсардаг тоглоомууд багтдаг. Будаггүй, хатуу модон тоглоомын зарим нь аюулгүй боловч зарим нь аюултай байж болно. Цавуу агуулсан модон тоглоом нь хорт хавдар үүсгэгч химийн бодис формалдегид агуулж байх магадлалтай учир илүү аюултайд тооцогддог. Лак болон хүнд металл түүний дотор хар тугалга агуулж болох модон тоглоомоос болгоомжлох хэрэгтэй. Тиймээс наасан хэсгүүд нь аль болох цөөн бүрдсэн хатуу, модон тоглоом худалдаж авах, лакдаагүй, будаггүй эсвэл байгалийн будаг, өнгөлгөөтэй химийн хоргүй тоглоом худалдан авах.
4.Хуванцар тоглоом: Зөөлөн хуванцар тоглоомонд синтетик резин тоглоом, шаар, зөөлөн хуванцар гэх мэт тоглоомнууд багтах бөгөөд эдгээр нь дааврын тогтолцоонд нөлөөлөх фталат нэгдлийг агуулж болно. Хатуу хуванцар тоглоом нь фталат бага агуулах магадлалтай учраас аюул багатай байдаг. Гэсэн хэдий ч, тэдгээр тоглоомнууд нь заримдаа хүнд металл болон бусад аюултай бодисыг агуулж болно. Тиймээс байгалийн резинэн тоглоом сонгох, шошгон дээр PVC-free, Free phthalate гэсэн бичигтэй поливинилхлор болон фталат агуулаагүй бүтээгдэхүүнийг сонгох, химийн бодис хүчтэй үнэртэж буй бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.
5.Гоо сайхны болон будгийн хэрэгсэл: Энэ ангилалд тосон будаг, будгийн харандаа, усан будаг, баримлын шавар, гарын болон нүүрний усан будаг, гоо сайхны будгийн иж бүрдэл зэрэг багтана. Гоо сайхны иж бүрдэл нь хар тугалга, формальдегид болон фталат агуулдаг. 2009 онд Канадын Засгийн газрын Эрүүл мэндийн холбооноос хүүхдийн нүүрний будганд хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, кадьми, сурьма зэрэг хүнд металл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн болохыг мэдээлсэн байна. Гоо сайхны тоглоом нь насан туршид эдгэрэшгүй харшил үүсгэж болзошгүй тул худалдаж авахгүй байх, хүнсний болон ургамлын будагтай бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.
6.Цахилгаан үүсгүүртэй тоглоом: Энэ хэсэгт зайгаар болон цахилгаанаар ажилладаг тоглоомууд багтдаг. Тухайлбал DVD тоглоом, цахим тоглоом, гар утас, цахилгаан машин, галт тэрэг, компьютер зэрэг электрон бараа бүтээгдэхүүн багтна. Эдгээр тоглоомны зай гоожсоноос үүсэх бромт нэгдлийн хордлогын эрсдэлтэй. Тиймээс бага насны хүүхдүүдэд цахим болон зайгаар ажилладаг тоглоомуудыг худалдан авч өгөхөөс зайлсхийх хэрэгтэй.