Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч М.Болортой ярилцлаа. Хөрөнгийн зах зээлийн эрэлт хэрэгцээг олон нийтийн дунд үүсгэвэл зах зээлд оролцох хандлага идэвхжиж, сэргэнэ хэмээн тэрбээр үзэж байна.
-Хөрөнгийн биржийг 50 мянган хувьцаа эзэмшигчтэй, Монголын хамгийн анхны олон нийтийн эзэмшлийн компани болгох төсөлт ажил үргэлжилж байна. Энэ санаачилгыг та хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Би үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Тиймээс Хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигч болох Сангийн яамнаас үүнийг тодруулах нь зөв байх. Хувьчлал нь Хөрөнгийн биржийн дотоод үйл ажиллагаанаас давсан асуудал. Тэгэхээр хувьцаа эзэмшигч шийднэ гэсэн үг. Хөрөнгийн зах зээл хамгийн эмзэг үе дээрээ ирсэн байна. Одоогийн нөхцөлд Хөрөнгийн биржийг хэн эзэмших, хэн авч явах нь төдийлэн чухал биш болчихлоо.
-Яагаад чухал биш гэж?
-Санхүүгийн зохицуулах хорооноос Хөрөнгийн биржийг өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэсэн. Ингэснээр тоглоомын дүрэмд зарчмын өөрчлөлт орж байна. Өөрийгөө зохицуулах байгууллага болсноор Хөрөнгийн бирж илүү хариуцлага хүлээх болсон. Зах зээлд гүйцэтгэх эрх, үүргийн хувьд ч дэвшил гарч байгаа. Хариуцлага үүрэхийн зэрэгцээ илүү идэвх, санаачилгатай ажиллах боломж давхар нээгдэж байна.
-Үндсэндээ зах зээлийн зарим зохицуулалт хийх эрх танайд шууд шилжсэн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Хөрөнгийн биржийн хувьд өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат компаниудад нэгдсэн стандарт, ёс зүйн хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх юм. Түүнчлэн шалгуур, шаардлага хангаагүй компанид хариуцлага хүлээлгэх зэрэг илүү өргөн хүрээтэй ажиллах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн бирж зах зээлийнхээ жинхэнэ эзэн болж байна. Ингэснээр хөрөнгийн захад тодорхой зохицуулалт хийж, үйл ажиллагаатай холбоотой үүссэн асуудлыг шийдвэрлэнэ.
Манай зах зээлийн үнэлгээ ДНБ-ий хэмжээ рүү дөхөх ёстой
-Та бирж зах зээлийнхээ эзэн нь болж байна гэлээ. Энэ санаагаа илүү тодруулахгүй юу?
-Өмнө нь ийм эрх мэдэл байгаагүй. Хорооны гаргасан үнэт цаас бүртгэх, хасах зэрэг шийдвэрийг л гүйцэтгэж ирсэн. Харин одоо захынхаа эзэн нь Хөрөнгийн бирж болсноор шаардлага тавих эрх баталгаажиж, зарим журамд өөрчлөлт оруулах ажил үргэлжилж байна. Эрхээ дагаад хариуцлага нэмэгдэж байгааг эхэнд дурдсан.
Дээрх зохицуулалтыг дагаж багагүй өөрчлөлт гарлаа. Тодруулбал, бодлогоо төлөвлөх, үндсэн арилжааг идэвхжүүлэх, дэд бүтцээ сайжруулах гээд хийх ажил их байна. Мөн оролцогчоо хянаж, шалгах, мэдээлэл өгөх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эрсдэлээ удирдах боломж үүгээр хангагдсан.
-Хөрөнгийн зах зээлийн ерөнхий төлөв ямар байна вэ?
-Валютын ханшийн өсөлтөөс гадна гадаадын хөрөнгө оруулалт буурснаас шалтгаалж арилжааны идэвх ерөнхийдөө суларч байна. Биржийн бүртгэлээс хасагдаж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болох сонирхол нэмэгдэх болсон. Нөгөөтэйгүүр, хувьцаа төвлөрөх үйл явц нэмэгдсэнээр зах зээлийн идэвх муудаж байна. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нийт 1.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Харин манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа. Зах зээлийн үнэлгээ ТОП-20 компаниа дагаж явдаг.
-Хөрөнгийн бирж өнгөрсөн нэг жилийн хугацаанд алдагдлаас ашигт ажиллагаа руу шилжсэн. Санхүүгийн үзүүлэлт одоо хэр байна вэ?
-Санхүүгийн үзүүлэлт сайн байгаа. Засгийн газрын бондыг дамжуулан арилжих болсон нь Хөрөнгийн биржийн ашигт ажиллагааг дээшлүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна. Бондын өгөөж гэж хэлж болно. Засгийн газрын бонд бидэнд боломж олгосон. Хөрөнгийн зах зээл дээр өрийн зах зээл хөгжих боломжтой юм байна гэсэн дохио өгсөн. Цаашдаа дотоодын бондын арилжааг идэвхжүүлэхэд анхаарна. Бидний зорилт жилийн өмнө тавьж байснаас гурав дахин өссөн. Үүний төлөө ажиллана.
-Үнэт цаасны арилжааны идэвх уруудаж байна. Үүнийг хэрхэн засах вэ?
-Хувьцаагаа бодит үнэ рүү ойртуулах шаардлага бий. Бодит үнэлгээ тогтохгүй байгаагаас хувьцаа эзэмшигч нар хувьцаагаа зарахыг төдийлэн сонирхохгүй байна. Тухайн хувьцааг эзэмшигч нь арилжаанд идэвхтэй оролцохгүй тохиолдолд худалдан авагч гарч ирэхгүй. Хувьцааны арилжааг сэргээж, идэвхжүүлэхэд сайн бодлого, хөтөлбөр чухал. Манайхаас энэ чиглэлийн хөтөлбөрийг боловсруулж байна. Үүнийг нэг өдрийн дотор хийх боломжгүй. Тодорхой цаг хугацаа шаардлагатай.
Хувьцааны үнэлгээг бодит үнэлгээнд шилжүүлснээр индекс засагдах боломжтой. Одоо байгаа ТОП-20 компанийн хувьцааны индекс манай хөрөнгийн захыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй. Хувьцааны үнэлгээ бодитой болж, индекст өөрчлөлт гарсан үед өнөөгийн хөрөнгийн зах зээлийг таамаглах, хөрөнгө оруулалт хийх, итгэл төрүүлэх үйл явц илүү эрчимжих боломжтой. Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ ДНБ-ий хэмжээ рүү дөхөх ёстой. Одоогийн байгаа 1.3 их наяд төгрөг лав биш. Үүнээс илүү нөөц, боломж байгаа.
-Таны хувьд Хөрөнгийн бирж шинэ газар уу. Ажил хүлээж аваад багагүй хугацаа өнгөрсөн байна. Бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан уу?
-Бүтэц зохион байгуулалтын хувьд хэвээр нь хадгалахыг зорьж байна. Халсан, цомхтгол хийсэн зүйл байхгүй. Хүний нөөцийн бодлого, соёл нь тухайн байгууллагын үнэт зүйл болж хэвшсэн байдаг. Ямар ч байгууллагыг нэг чадалтай хүн орж ирээд үндсээр нь өөрчилнө гэж байхгүй. Тогтсон дэг жаяг, ёс зүй байгууллагын үнэ цэнэ болдог учраас түүн дээр нь суурилна. Нэг талаар үүнд хүндэтгэлтэй хандах ёстой. Ажил аваад үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулсан. Хөрөнгийн зах дээр юу хийх боломжтой вэ гэдгийг хөрөнгө оруулагчдад ойлгуулах шаардлага байна.
-Лондоны хөрөнгийн биржтэй байгуулсан хамтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хүрээнд Хөрөнгийн биржид суурилуулсан программ хангамжийн ашиглалт ямар түвшинд байгаа вэ?
-Программын хувьд чадалтай, юуг ч хийх боломжтой. Одоог хүртэл хөрсөн дээрээ буулгаж чадаагүй байгаа нь бидний дутагдал. Манай брокер дилерийн компаниуд өөрсдийн программ хангамж, техникийн хүчин чадлаа сайжруулах хэрэгтэй байна. Программд нэмэлт модуль суулгаж өгөх шаардлага бий. Түүнээс зах зээлийн хөгжилд саад үүсгээд байгаа зүйл байхгүй. Өндөр өртөгтэй, томоохон ажил болж авчирсан программынхаа ид шидийг гаргах хэрэгтэй.
Б.Баяртогтох