Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Котаро Такемура тэргүүтэй Японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Төлөөлөгчид 2017 оны тавдугаар сард Улаанбаатарт болох Усны асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн дээд түвшний гуравдугаар уулзалтын бэлтгэл ажлын талаар санал солилцохоор ирсэн юм.
Ноён Котаро Такемура уулзалтын бэлтгэлд зориулан зохион байгуулах хороо байгуулах, төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, уулзалтыг өндөр дээд түвшний хүрээнд зохион байгуулахын тулд одооноос Монгол Улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан анхаарал тавих зэрэг асуудлуудад анхаарал хандуулахыг хүсч байлаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уг уулзалтыг Монголын талаас хариуцлагатай зохион байгуулна гэдгийг дурдаад усны асуудалд Монгол Улс байнга анхаарч, саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Тогтвортой хөгжлийн төсөлтэй хамтран “Усны засаглал” сэдэвт лекц зохион байгуулсныг тэмдэглэв.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба