Хүн бүрийн хоног тоолон хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг Сүлд модгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.
Дундад зууны үед Германд шинэ жилийн баяраар хүмүүс ойд очиж гацуур модоо лаагаар гэрэлтүүлэн, алим жимс, өнгийн даавуугаар чимж, тойрон бүждэг байснаар энэхүү уламжлал эхэлжээ. Удалгүй энэ соёл түгэн дэлгэрч зул сарын баяраар мөнх ногоон гацуураа гэртээ авчран чимэглэдэг болсон гэдэг.
Өнөө цагт дэлхийн өнцөг булан бүрт сүлд модоо засан, баярын уур амьсгал оруулдаг болсон билээ. Тэгвэл шинэ жил болоход хэдхэн хоног дутуу байгаа энэ үед нийслэл өнгө өнгийн гэрлээр гялалзаж, мөнх ногоон гацуурууд гудамж, талбайд хэдийнэ сүндэрлэжээ.
Шинэ жилийн баярт зориулсан гэрэл зургийн сурвалжлагаа хүргэж байна.