Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны түүхт 74 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээн үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээнд цагдаагийн байгууллагын 50 гаруй нэгжээс шалгарсан мөрдөгч нараас гадна Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч гээд нийтдээ 54 мөрдөгч гурван өдрийн турш өрсөлдөн дүнгээ гаргах юм.
Мөрдөгч нар хууль эрх зүйн мэдлэг сорих тест, галт зэвсгээр буудах, авто хэрэгсэл, техниктэй харьцах зэрэг нийт найман төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин оролцож байгаа юм.
Тэмцээний хэргийн газрын үзлэг хийх ур чадвар, мотоцикл жолоодох ур чадварын тэмцээнүүд өчигдөр /2020-09-09/ Цагдаа, Дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд боллоо. Өнөөдөр хууль эрх зүйн мэдлэг шалгах тэмцээн Дотоод хэргийн их сургууль дээр үргэлжилж байна.