gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М-Си-Эс Групп нээлттэй хувьцаат компани болох эхлэл тавигдлаа

Бизнес
2020-08-24
797
Twitter logo
797
Twitter logo
Бизнес
2020-08-24

2020 оны 8 дугаар сарын 24
Улаанбаатар хот, Монгол Улс

Эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг М-Си-Эс Групп нь олон улсад тэргүүлэгч хөрөнгө оруулалтын сан болох Cerberus Capital Management /Cерберус/ компанитай хэлэлцээр хийж дууслаа. Уг хэлэлцээр эцэслэгдсэнээр, М-Си-Эс Группийн харилцаа холбоо болон өргөн хэрэглээний барааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 7 компанийн 20 орчим хувийг Серберус компани эзэмшихээр болж байна.

Анх 1992 онд байгуулагдсан Серберус компани нь өдгөө дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй салбараараа дамжуулан, 45 тэрбум ам.долларын хөрөнгийг удирдан зохицуулдаг олон улсын хэмжээний хөрөнгө оруулалтын сан болоод байгаа юм. Серберус нь компаниудад урт хугацаатай хөрөнгө оруулалт хийж, салбартаа тэргүүлэх үйл ажиллагааны арга, технологийг нэвтрүүлэх, инновацыг хөгжүүлж, бизнесийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлж ажилладгаараа нэр хүнд нь олон улсад танигдсан компани юм. Тус компанийн хөгжиж буй орнуудад үйл ажиллагаа эрхэлдэг Серберус Фронтиер салбар нь Ази, Африкийн эдийн засаг нь өсөлттэй яваа зарим улсад хийсэн хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд хөрөнгө оруулсан компаниудтайгаа тулж ажиллан, бизнесийн өсөлтийг хангахад нь бодитой дэмжлэг үзүүлдэг.

М-Си-Эс Групп нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, брэндүүдтэй амжилттай хамтран ажиллаж, технологийн дэвшил, ноу-хауг Монголдоо нутагшуулах, олон улсын жишигт нийцсэн компанийн засаглал, нийгмийн хариуцлагын хэм хэмжээг баримтлахыг зорьж ирсэн. Тус Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэлэхдээ, “Энэхүү гэрээг байгуулснаар М-Си-Эс Групп зарим бизнесээ нэгтгэн олон улсад болон дотооддоо нээлттэй хувьцаат компани болгох эхлэл тавигдаж байна. Энэхүү түншлэлийн үр дүнд бид компаниудынхаа санхүүгийн чадвараа сайжруулахаас гадна дэлхийд тэргүүлэх шинэ, шилдэг туршлага, стандарт, технологийг нэвтрүүлэн бизнесийн үр өгөөж, өрсөлдөх чадварыг улам бүр дээшлүүлэн олон улсын түвшинд өрсөлдөх Монгол компанийг бий болгож чадна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцоллоо.

Серберус Фронтиер компанийн Гүйцэтгэх захирал Александр Бенард, "Манай компани Монгол Улсад олон жил ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан бөгөөд М-Си-Эс Групптэй байгуулсан энэхүү түншлэлдээ туйлын сэтгэл хангалуун байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хэрэглээний чиг хандлагад үндэслэн М-Си-Эс Группийн харилцаа холбоо, өргөн хэрэглээний барааны бизнест өсөлт, хөгжлийн өргөн боломж бий гэдэгт бид итгэлтэй байгаа. Энэхүү боломжийг олон улсын түвшинд хуримтлуулсан манай тэргүүн туршлага, үйл ажиллагааны чадавхтай хослуулснаар эдгээр бизнесүүдийг улам илүү амжилтад хүргэхийг зорих болно” гэв.

Ийнхүү олон улсын хөрөнгө оруулалтын сантай түншилснээр М-Си-Эс Групп нь Дэлхийн хөгжлийг Монголд цогцлоох эрхэм зорилгоо  батжуулж, бизнесийн өсөлтөө нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн чиг баримжаатай улам бүр нийцүүлэн ажиллахад нэгэн чухал алхам боллоо.

М-Си-Эс Группийн тухай

1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс Групп нь эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг. Группийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.mcs.mn цахим хуудсаар зочлоорой.

Серберус компанийн тухай

1992 онд үүсгэн байгуулагдсан Серберус компани нь 45 тэрбум ам.долларын хөрөнгийг удирдан зохицуулдаг дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын компани юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.cerberus.com цахим хуудаснаас аваарай.

Холбоо барих

М-Си-Эс Групп

M-Си-Эс Холдинг
Хэвлэл мэдээллийн алба
+976 77778833

Серберус компани

Ronald Low / Genevieve White
Sard Verbinnen & Co.
rlow@sardverb.com / gwhite@sardverb.com
+852 3842 2200

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан