Намар цаг ирж хичээл, сургууль эхэлснээр нийслэл хотын түгжрэл нэмэгдлээ. Хагас сая машинтай их хотын түгжрэл дунд нэг авто машины дундаж хурд 5 км/цаг болоод байна.
Тэгвэл хүн амын 70 хувийг нь залуучууд бүрдүүлдэг Улаанбаатарын түгжрэлээс зайлсхийж, цаг хэмнэх хамгийн зөв унаа нь дугуй болоод буй. Тиймдээ ч нийслэлийн удирдлагууд дугуйн зам барих ажилд мөнгө зарцуулж эхэлсэн.
Тухайлбал өнгөрсөн сарын эхээр Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ашиглалтад орсон бөгөөд энэ жил нийт 54 км урт дугуйн зам барихаар төлөвлөөд байна.
Одоогоор Улаанбаатар хотын хүн амын 1,2 хувь нь дугуйгаар хөдөлгөөнд оролцож байгаа ба тэдгээрийн ихэнх нь оюутан залуус бий. Иймээс оюутнуудын дугуйгаар хичээл сургуульдаа явах боломжийг нь хангахын тулд их дээд сургуулиуд гаднаа дугуйн зогсоолтой болох нь зүйн хэрэг юм.
GoGo.mn томоохон их сургуулиудыг сонгон, дугуйн зогсоолтой эсэхийг нь сурвалжлав. Ингэхэд Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургуулиуд дугуйн зогсоолгүй байсан бол Монгол улсын их сургууль хичээлийн нэгдүгээр байрныхаа ард, Шинжлэх ухаан технологийн их сургууль хичээлийн тавдугаар байрныхаа урд, Санхүү эдийн засгийн их сургууль хичээлийн байрнуудынхаа дунд цөөн тооны дугуйн зогсоол байршуулжээ.
Харин Хүмүүнлэгийн ухааны их сургууль хичээлийн нэгдүгээр байрныхаа хашаанд иж бүрэн дугуйн зогсоол барьсан нь сайшаалтай байсан бол Монгол улсын их сургууль дөрвөн ч газар дугуйн зогсоолтой аж. Гэвч оюутнуудын тоо хэдэн мянгаар хэмжигдэх уг сургуулиудад багтаамж багатай дугуйн зогсоол нь хангалтгүй юм.