2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд Нийслэлийн засаг даргын зөвлөл хуралдсан. Хурлаар “Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан юм.
Айлуудын үнсийг 7-14 хоногт 1-2 удаа тээвэрлэж, цуглуулсан үнсээрээ барилгын материал хийх энэхүү төслийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжсэн. Ийнхүү иргэд сайжруулсан түлшний 5 шуудай үнс өгөөд оронд нь урамшуулал болгон нэг шуудай сайжруулсан түлш авахаар тусгасан уг төслийн туршилт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлжээ.
Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуунаас тодрууллаа.
ҮНСНИЙ 20 ОРЧИМ ХУВЬ НЬ ДУТУУ ШАТСАН НҮҮРС БАЙНА
-Сайжруулсан түлшний үнсийг дахин ашиглах туршилтыг дөрвөн хороонд хийж байгаа гэж дуулсан туршилт амжилттай байна уу?
-Одоогоор бид Сонгино хайрхан дүүргийн 2, 3, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар дүүрэгт энэ ажлыг зохион байгуулах сурталчилгааны буюу иргэдэд өгөх зааварчилгааг хэвлэх ажилдаа явж байна. Маргааш дүүргийн хэсгийн ахлагч нар болоод хороонд ажиллах хүмүүстээ сургалт явуулна. Сургалтад суусны дараа хэсгийн ахлагч, хорооны ажилтнууд иргэдэд хэрхэн үнсээ ангилах, тушаах, урамшууллаа авах зэрэг мэдээллийг өгөх юм. Тэгэхээр ирэх долоо хоногийн даваа гаргаас үнсээ туршилтаар тээвэрлэж эхлэхээр бэлтгэл байдал хангагдаж байна.
-Үнсийг дахин ашиглаж явган замын хавтан, бродьюр, эко хавтан хийнэ гэж төслийн танилцуулгадаа дурдаж байсан. Дахин ашиглах үйл явцын талаар яриач?
-Бид Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой сарын өмнөөс хамтраад, сайжруулсан түлшнээс гарсан үнсээр туршилтын алаг хавтан, явган замын эко хавтан, бродьюр хийсэн. Гэхдээ одоогоор барилгын материалын үйлдвэрлэл өвөл ажилладаггүй учраас бүгд зогсонги байдалтай байна. Тиймээс ирэх гурав, дөрөвдүгээр сараас олон тоогоор хавтан үйлдвэрлэж байж барилгын материалын тестэд оруулах юм. Халуун, хүйтний тэсвэр, хатуу, зөөлнийг үзэх зэрэг барилгын материалын тусгай лабораторид шинжлэх ажлыг төлөвлөчихсөн. Мөн Шинжлэх ухааны академийн (ШУА) Хими, химийн технологийн хүрээлэнгээр үнсийг шинжлүүлсэн. Хүрээлэнгийн судалгаагаар үнсний цацраг идэвхийн хэмжээ Монгол улсын стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байгаа юм. Тэгэхээр үнсийг барилгын материал, тэр дундаа шатааж боловсруулдаг барилгын материалын үйлдвэрлэлд ашиглахад тохиромжтой. Учир нь үнсний 20 орчим хувь нь дутуу шатсан нүүрс байна. Үүнийг барилгын даацын бетон үйлдвэрлэлд ашиглахад тохиромжгүй. Харин бетон хийх цементийн үйлдвэрлэлд ашиглаж болно.
-Үнсийг задгай тэвштэй хогийн машинаар 14 хоногт 1-2 удаа хуваарийн дагуу тогтмол ачиж, цуглуулна гэсэн. Задгай машин дээр үнс хийсээд байхгүй юу?
-Үнсийг ууталж ачна. Сайжруулсан түлш хийж буй улаан уутаар нь авна. Иргэдэд амыг нь битүүлээд ачихад бэлэн болгочихсон бай гэсэн шаардлагыг тавих юм. Тэгэхээр тархаж хийсэхгүй.
-Цуглуулсан үнсээ хаана бөөгнөрүүлж, боловсруулах юм бэ?
-Туршилтаар цемент, бетон үйлдвэрлэлийн чиглэлээр түүхий эд бэлтгэдэг компанийн талбайд буулгахаар тохирсон. Тус компаниас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнсийг талбай дээрээ буулгаад тодорхой барилгын материалын үйлдвэрлэлд ашиглая гэсэн юм.
ҮНС ЦАЦРАГ ИДЭВХИЙН ХУВЬД АЮУЛГҮЙ УЧРААС ДҮҮРГЭГЧ МАТЕРИАЛААР АШИГЛАХ БОЛОМЖТОЙ
-Хэзээнээс бүрэн гүйцэд хэрэгжиж, хүн бүр үнсээ тушаах боломжтой болох вэ?
-Ирэх намраас боломжтой болох болов уу гэсэн урьдчилсан төлөвлөгөө бий. Эхлээд бид урамшууллын түлшийг бүрэн шийдэх ёстой. Одоогоор зөвхөн туршилтын 4 хороонд амьдарч буй иргэдээс үнс авахад зориулсан урамшууллын түлшийг шийдэхээр ажиллаж байна. Нийслэлээс гарч буй бүх үнсэнд урамшууллын түлш олгоно гэвэл маш их зардал шаардана. Тиймээс туршилтын үр дүнгээс ихээхэн шалтгаалах ба тээврийн зардал, өсөх, буурах магадлалтай.
-Нийслэлийн айл өрхүүдээс жилд хэчнээн тонн үнс гарч түүгээр нь хэчнээн хэмжээний хавтан, бродьюр хийх боломжтой вэ?
-Нийслэлийн сайжруулсан түлшний жилийн хэрэглээ 600 мянган тонн. Үүний 20 орчим хувь нь үнс болдог гэхээр 200-250 мянган тонн үнс гардаг гэсэн үг. 2018-2019 онд Улаанбаатар хотын захирагчийн албанаас хог хаягдлын судалгааг Азийн сантай хамтран хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад гэр хорооллын нэг иргэнээс өдөрт 1500 грамм хог хаягдал гардаг. Үүний 70 орчим хувь нь үнс юм. Ямар нэг хавтан, бетон хийхэд үндсэн найрлагынх нь 20 орчим хувийг үнс эзэлж буй. Ирэх хавар хийх бөх батын шинжилгээнээс хамаараад орц найрлагын дүн тодорхой гарах бөгөөд дараа нь бид үүнийг стандарт болгохоор ажиллана.
Гэр хорооллын нэг иргэнээс өдөрт 1500 грамм хог хаягдал гардаг. Үүний 70 орчим хувь нь үнс.
-Нийслэлийн байгаль орчны газраас дулааны цахилгаан станцуудын үнсийг газрын нөхөн сэргээлтэд дүүргэгч материалаар ашиглах судалгаа хийсэн. Гэр хорооллын айлуудын үнсийг дүүргэгчээр ашиглах боломжтой юу?
-Үнс цацраг идэвхийн хувьд аюулгүй учраас дүүргэгч материалаар ашиглах боломжтой. Хотын эргэн тойронд буй түгээмэл тархацтай ашигт малтмалын (хайрга, шар шавар, элс гэх мэт) нүхийг дүүргэхэд ашиглах боломжтой боловч шууд нөхөн сэргээлтэд ашиглаж болохгүй. Дан үнсэн дээр ургамал ногоо ургахгүй учраас дүүргэгчээр хийгээд дээрээс нь нөхөн сэргээлтийн хөрс тавьж ургамал ногоо ургах нөхцөл бий болно. Цацраг идэвх бага учраас үнсний байгальдаа шингэж, задрах хугацаа харьцангуй богино.
-Ил задгай үнс гудамжинд байх нь хөрсөнд болоо хүний эрүүл мэндэд ямар уршигтай вэ?
-Хөрсөнд нөлөөлөх нөлөөллийн тухай ярих нь гол биш. Гол нь үнс хуурай, тоосонцор ихтэй учраас агаарт дэгдэж, хүний амьсгалах нөхцөлийг бохирдуулж буй.
-Төслийг хэрэгжүүлэхэд нийт ямар хэмжээний зардал гарахаар байна?
-Төслийн зохион байгуулалтын дэмжлэгийг төрөөс өгнө. Бидэнд одоогоор тэд гэж хэлэх тооцоо алга. Айлуудын хогийг ачих системийг өөрчилнө. Урьд нь үнсийг хогтой нь холиод ачдаг байсан бол одоо тусад нь ачих юм. Бидний цуглуулсан үнсийг барилгын материалын компаниуд авч хэрэглэнэ. Давхар барилгын материалын компаниудын хогийн цэг рүү явдаг байсан маршрутыг богиносгож байгаа юм. Цаашлаад хотын хэмжээнд хэрэгжвэл иргэдийн үнс тушааж буй бүртгэлийг цахим болгох талаар ажиллана. Тиймээс зардал, өртгийн тооцоо туршилт дууссаны дараа тодорхой гарах байх.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа
-Баярлалаа.