Шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн дунд 86% хувьтай байна.
Шүд хорхойтох буюу цоорох гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс юм. Сүүлийн жилүүдэд шүд цоорох өвчнөөр харьцангуй балчир насны хүүхэд өвчилж, тэдний дунд энэ өвчний тархалт өсөж байгаа нь доорх судалгаанаас харагдаж байна.
АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн 2017 онд хийсэн судалгаагаар бага насны хүүхдийн 86% шүд цоорох өвчин /ШЦӨ/-тэй байсан бол, 14% нь эрүүл гэж гарсан. Шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2%, сургуулийн насныхны дунд 86.1% хувьтай байжээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хүн амын шүд, амны хөндийг эрүүлжүүлэх нь шүдний өвчин үүсч хүндрэх, зүрх судас, үе мөч гүйлсэн булчирхайн үрэвсэл, бөөрний өвчин зэргийг үүсгэх, хүний биеийн бүхий л эрхтэн системд нөлөөлөх, байнгын голомтод халдварыг багасган, эрүүлжүүлэх чухал хүчин зүйлд тооцдог.
“Монгол Улсын Засгийн Газрын” 2018 оны тогтоолоор батлагдсан 2-12 насны хүүхдийн амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30%-иар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах зорилготой тус хөтөлбөр эхэлснээр 129.435 хүүхэд, 2020 оны байдлаар 34,946 хүүхэд хөтөлбөрт хамрагдаад байгааг ЭМД-ын газраас мэдээлжээ.
Шүд цоорох өвчин болон түүний хүндрэлүүд, шүд эрүүний гажигууд зонхилон тохиолдож байгаа нь өвчлөлийг эрт илрүүлэх, оношлогоог нарийвчлан хийж, эрчимтэй төлөвлөгөөг зөв боловсруулж урьдчилан сэргийлээгүйн улмаас нүүрний гажиг үүсгэх аюултай байдаг.
Шүд хорхойтох, шүд цоорох, буйлны үрэвсэл зэргээс урьдчилан сэргийлэхийн тулд амны хөндийг эрүүл байлгаж тогтмол шүдээ бактерийн эсрэг 00-гоор угаах хэрэгтэй.
Урьдчилсан сэргийлэхийн тулд доорх алхмуудыг хийхийг зөвлөж байна:
1. Амны хөндийн эрүүл ахуйг сахиж шүдээ өдөрт хоёроос доошгүй удаа бактерийн эсрэг оо-гоор болон өөрт тохирсон шүдний сойзоор угаах
2. Шүдний утсыг тогтмол хэрэглэх
3. Зургаан сард нэг удаа шүдний мэргэжлийн эмчийн үзлэгт орж, шүдний өнгөр чулууг цэвэрлүүлж, шүдний цоорлын эмчилгээг хийлгэх шаардлагатай.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдээ зуны амралтаа дуусгаад хичээл сургуульд нь орохоос өмнө амны хөндийд нь анхаарлаа хандуулаарай.
Хүүхдийн тань шүдэнд нь өнгө орсон байна уу?, ямар нэг хар толбо, цэг байгаа эсэхийг шалгаж үзээд, өөрчлөлт байх юм бол заавал шүдний эмчид хандаж арга хэмжээ авах хэрэгтэй.
Шүд цоорвол бие цоорсонтой адил гэдэг. Та бүхэн өдөр тутамдаа тогтмол шүдээ угааж, амны хөндийгөө цэвэр, эрүүл байхад анхаараарай. Эрүүл бие амны хөндийгөөс эхэлдэг.