Судалгаанаас үзэхэд 65-70 насалсан хүн амьдралынхаа 40 шахам жилийг сонгосон мэргэжилдээ зориулдаг аж. Иймээс мэргэжил сонгоход нухацтай хандах чухал. Гэхдээ тухайн мэргэжлийн эрэлт хэрэгцээ цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгддөг. Зарим мэргэжил устаж алга болно. Мөн шинэ ажлын байрууд гарч ирнэ. Тухайлбал, 1990-ээд онд Монголд орчуулагчийн ажил эрэлттэй байсан бол одоо шаардлага багасч байна. Жолооч тусдаа мэргэжил байсан бол одоо хүн бүр машин жолооддог болсон.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт жил бүр хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг хийдэг. 2020 онд дараах 20 ажил мэргэжил хамгийн эрэлттэй байх ба ажиллах хүчний эрэлтийн 45.7 хувийг эзэлж байна.
Эрэлттэй ажил мэргэжил, хувиар
Ажиллах хүчний эрэлтийн хүрээнд дээд боловсрол шаардах мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээний хувьд
- ерөнхий нягтлан бодогч,
- цахилгааны инженер,
- ерөнхий мэргэжлийн их эмч, сувилагч зэрэг ажил мэргэжил харьцангуй эрэлттэй байх төлөвтэй байна. Эдгээр ажил мэргэжлийн эрэлт өмнөх жил ч багагүй хувийг эзэлж байжээ.
Судалгааны үр дүнгээр 2020 онд эрэлттэй байх ажил мэргэжлийн чиглэлээр зуучилж болох бүртгэлтэй ажилгүй иргэний мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаас тодруулан үзжээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн хувь, эрэлттэй ажил мэргэжлээр
2020 оны жилийн эцсийн байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 3.3 хувь нь тогооч, 2.9 хувь нягтлан бодогч, 1.8 хувь нь барилгын туслах ажилтан байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн зэх зээлийн эрэлтэд нийцэхүйц мэргэжилтэй ажиллах хүчин хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй байна.
АЖИЛ ОЛГОГЧИД ХУВЬ ХҮНИЙ ҮНДСЭН ЗАН ЧАНАРТ СУУРИЛСАН УР ЧАДВАРЫГ ЧУХАЛЧИЛДАГ ХЭВЭЭР БАЙНА
Энэхүү судалгааны хүрээнд ажил олгогчид ажиллах хүч шалгаруулж, хүний нөөцөө бүрдүүлэхдээ мэргэжлийн болон харилцаа хандлагын хувьд нэн тэргүүнд шаарддаг, чухалчилж харгалзан үзэх ур чадварын талаар асууж тодруулжээ.
Ажил олгогчид ажил мэргэжлийн ур чадвар гэхээс илүүтэй хувь хүний үндсэн зан чанарт суурилсан ур чадварыг чухалчилдаг хэвээр байна. Өөрөөр хэлбэл хувь хүний зан чанар, суурь хүмүүжил, ерөнхий хандлага, ес зүйг хамгийн чухал үзүүлэлт буюу чухал ач холбогдолтой хэмээн үзжээ.
Ажил олгогчдын чухалчилдаг ур чадварын шаардлага
Судалгааны дүнгээр хамгийн түгээмэл тохиолддог бэрхшээлд ажил горилогчийн ажлын туршлагагүй байдал, тогтвортой ажиллах хүсэлгүй байгааг дурдсан бөгөөд энэ нь өмнөх жилийн судалгааны дүнд мөн нэрлэгдэж байжээ.
Мөн 15 хувийг тухайн ажил хайгчийн ажлын туршлагагүй байдал, 14.5 хувийг ажлын ачаалал даах чадваргүй байдал, 13.9 хувийг ажлын байрны нөхцөл, цалин хөлс голдог гэсэн бэрхшээлүүд эзэлж байгаа нь нийт бэрхшээлийн 62.2 хувийг бүрдүүлж байна. Шинээр ажилтан авахад тулгарч буй гол бэрхшээл нь дээр дурдсанчлан ажил горилогчийн хувь хүний төлөвшил, хандлага, хариуцлагатай холбоотой асуудлууд байсаар байна.
Шинээр ажилтан авахад тулгарч буй нийтлэг бэрхшээл
Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан хөдөлмөрийн зах зээлийн богино хугацаанд эрэлттэй байгаа ажил мэргэжлийг мөн харьцуулан харах боломж бүрддэг.
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Судалгааны Институт, Хөдөлмөр эрхлэлтийн судалгааны секторын эрхлэгч Ч.Цогтбаяр "2019 оны судалгаагаар нийт төгсөгчдийн 76.5 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Их дээд сургууль төгсөгчдийн 75.6 хувь, мэргэжлийн боловсрол олгох сургууль төгсөгчдийн 62 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна.
2019 онд 17.7 мянган ажлын байрны хомсдол үүссэн. Энэ нь 2020 онд эрэлт болно гэсэн үг. Үүний 24.4 хувь нь жижиглэн болон бөөний худалдааны салбарт, 13.1 хувь нь боловсруулах үйлдвэр 11.9 хувь нь барилгын салбарт үүсжээ.
- Дээд боловрол-Ерөнхий нягтлан бодогч, сувилагч, цахилгааны инженер, их эмч
- Мэргэжлийн боловсрол-тогооч, ачааны тэрэгний жолооч, касс, сантехник хоолойн засварчин, цахилгаанчин, гагнуурчин
- Энгийн ажил-Барилгын туслах, боловсруулагч, цэвэрлэгч, гэрээт харуул зэрэг нь хамгийн эрэлттэй хэвээр байна" гэжээ.
Ажиллах хүчний хомсдолыг ажил мэргэжлээр тодруулан хамгийн их хомсдолтой байсан эхний 20 ажил мэргэжлийг авч үзвэл худалдагч, үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан, борлуулагч, харуул, гал тогооны туслах ажилтан, албан байгууллагын үйлчлэгч, зам индүүдлэгийн ажилтан гэх мэт энгийн ажил мэргэжлийн, мөн зөөгч, оёдолчин, нарийн мужаан, тогооч, гагнуурчин, бармен зэрэг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэдэг ажиллах хүчин болон бага ангийн багш, сувилагч, нягтлан бодогч, эм зүйч ажил мэргэжлийн ажиллах хүчний хомсдол тус тус өндөр байжээ. Эдгээр ажил мэргэжлийн ажиллах хүчин хомсдолтой байснаас шалтгаалан 2020 оны ажиллах хүчний эрэлтэд ч багагүй хувийг эзэлж байна.
Ажиллах хүчний хомсдолыг ажил мэргэжлээр харахад их эмч, сувилагч, нягтлан бодогч, арматурчин, тогооч, жолооч, сантехникч зэрэг ажил мэргэжлийн ажиллах хүч жил бүр хомсдолтой байсаар байна.
Дэлхийд 7000 гаруй мэргэжил байдаг ч энгийн хүн зөвхөн 60 гаруйг нь л нэрлэж мэддэг аж.
Нэгэн судалгаанд та хүүхдээ ямар мэргэжилтэй болгохыг хүсэж байна вэ гэхэд эцэг эхчүүд
- Банк санхүү
- Эмч
- Инженер
- Сэтгүүлч зэргийг нэрлэжээ.
Гэтэл Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх ИЛҮҮДЭЛТЭЙ мэргэжлийн жагсаалт-д:
- Хуульч
- Эдийн засагч
- Түүхч, философич, улс төр судлаач
- Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага багтжээ.
Мэргэжил сонголтын талаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/ сайтад зочлон сонирхоорой.