- Иргэд нь ядуу байх тусам эрх баригчид завшдаг
- 2012 онд Ардчилсан нам чинээлэг дундаж давхарга бий болгоно гэж тунхагласан бол 2016 онд Ардын нам мөн л ажилтай, орлоготой дундаж давхаргыг тэтгэж, дэмжихээ онцолсон
Эрх баригчдын сонгууль угтсан их хайр, халамж нийгмийн зүтгүүр болдог дундаж давхаргыг үндсэндээ хорлож байна. Энэ байдлаараа ажилгүй, орлогогүй, ядуу байх нь тэдэнд илүү ашигтай болж мэдэх нь. Ийм байвал төр ивээлдээ багтааж, хувь хишиг харамгүй тараах юм байна гэсэн ойлголт хүмүүсийн тархинд эс хүссэн ч сууж байна, үүнийг бүр зориудаар суулгаж байна. Зээл авахаар төр өмнөөс нь төлчихдөг, гурил, будааг уут уутаар нь тарааж, ажилгүй байсан ч амьдарч болох залхуу сэтгэлгээг нийгэмд бойжуулсаар.
Ийм байхад хэн хүч хөлсөө урсган, нойр, хоолоо хасан байж ажиллая гэж бодох билээ. Ажилласан нь илүү торгуулж, татвар, хураамж тэр хэрээр нэмж байна. Өөрөөр хэлбэл, зүтгэсэн нь ад үзэгдэж, зүгээр суугаа нь завших хандлага сонгуулиас сонгуулийн хооронд даамжирлаа. Иргэд нь ядуу байх тусам эрх баригчид завшдаг аж. Баялагтай ч баларсан орнуудын жишээ баримтаас ч үүнийг харж болно. Саналаа бэлэн мөнгөөр худалдаад байдаггүй хэсэг бол дундаж давхарга. Гэтэл энэхүү тулхтай давхарга хумигдсаар.
Нийгэмд хэт бага орлоготой, хэт өндөр орлоготой гэсэн тэгш бус хоёр туйл бий болоход улам ойртжээ. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур нь дундаж давхарга гэж үздэг. Нийт хүн амынх нь хэчнээн хувь энэхүү давхаргад багтаж байгаагаас тухайн улс орны хөгжлийг тодорхойлдог. Тэгвэл Монгол Улс жилээс жилд дундаж давхаргынхаа эсрэг бодлого хэрэгжүүлж байна гэхэд хилсдэхгүй.
Сүүлийн дөрвөн жилийг авч үзье. Татвар, хураамж нэмэгдэж, өр зээлийн дарамт нэмэгдсэн байна. Өрхийн орлого энэ хугацаанд дорвитой нэмэгдээгүй. Гэтэл инфляц өсөж, гадаад валюттай харьцах төгрөгийн ханш түүхэнд байгаагүй суларч эхэллээ.
Төсвийн зарлага 13.9 их наяд төгрөг болж, татвар төлөгчдийн үүрэх ачаа улам хүнд болов. Харин энэ шуурганд дундаж давхарга хэлмэгдэж, өрхийн амьжиргаа доройтсоор. Ажлын байр тогтвортой бий болгох томоохон хэмжээний мега төсөл урагшилсангүй.
Ажлын байр тогтвортой бий болгох томоохон хэмжээний мега төсөл урагшилсангүй.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг эс тооцвол байгаа хэдээ л нэрлэхэд хүрч байна. Монгол Улсын дундаж давхарга нийгмийн хэдэн хувийг эзэлж байна вэ.
Энэхүү асуултад бүрэн дүүрэн нийцсэн эцсийн хариулт алга. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хийсэн судалгаагаар, 2018 оны байдлаар манай улсын дундаж давхарга 58 хувь гэсэн бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дундаж давхарга 16 хувь байгааг 2050 он гэхэд 80 хувьд хүргэнэ гэлээ.
Харилцан адилгүй дүн дундаж давхарга чухам байна вэ гэж эргэлзэхэд хүргэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, өнөөдөр өрхийн дундаж орлого 1.2 сая төгрөг.
Орлогын бүтцийг нь аваад үзвэл, 70 гаруй хувь цалин, тэтгэвэр, тэтгэмж. 1.2 сая төгрөгийн орлоготой өрх болгоныг энэхүү давхаргад хамруулах уу. Дэлхийн банкны судалгаагаар, өдрийн орлого нь 5.5-15 ам.доллар бол эдийн засгийн баталгаат түвшин, 15 ам.доллараас дээш хэрэглээтэй бол дундаж түвшин гэж үздэг.
БНХАУ хүн амаа ядуурлаас гаргаж, дундаж давхаргаа улам чинээлэг болгоход ихээхэн анхаарч байна.
Энэхүү аргачлалаар дундаж түвшнийг бүрдүүлж байгаа хэсэг нь нийт хүн амын 12 хувийг эзэлж байна. Боловсрол, эрүүл мэндийг үйлчилгээ, орчин үеийн шаардлага хангасан орон сууцны хүртээмж, хүнсний аюулгүй байдлаа авч үзвэл нийгмийн өчүүхэн хэсэг нь дундаж давхаргад хамрагдахаар байна. Дундаж давхаргыг бэхжүүлэх нь үе үеийн Засгийн газрын зорилт байлаа.
2012 онд Ардчилсан нам чинээлэг дундаж давхарга бий болгоно гэж тунхагласан бол 2016 онд Ардын нам мөн л ажилтай, орлоготой дундаж давхаргыг тэтгэж, дэмжихээ онцолсон. Бэлэн мөнгөний амлалт дундаж давхаргыг ядуу давхарга руу хөтөлдөг болохыг 2008 оноос хойших үйл явдал гэрчилнэ. Хүмүүс нийгмийн халамж хүртэхийн тулд сайн дураар орлогоо нууж, зарим нь ажилгүй гэж мэдүүлэх нь хүртэл хэвийн үзэгдэл болжээ. Дундаж давхаргагүй улсууд урагшлах бус ухардгийг Африкийн орнуудаас харж болно.
БНХАУ хүн амаа ядуурлаас гаргаж, дундаж давхаргаа улам чинээлэг болгоход ихээхэн анхаарч байна. Ази, Номхон далайн бүс нутагт дундаж давхаргын тоо 2030 он гэхэд 3.2 тэрбумд хүрч, 2009 оныхоос 6.2 дахин өсөхөөр байгаа. Үүний цөм хэсэг нь Хятад, Энэтхэгийн дундаж давхарга байхаар байна. Харин 10 жилийн дараа Монголын дундаж давхарга хэдэн хувьд хүрэхийг тоймолж, багцаалсан судалгаа алга. Энэ янзаараа бол дундаж давхарга улам нимгэрч, ядуусын эгнээ улам өргөжих харамсалтай дүр зураг л харагдаад байна.
Б.Мөнх
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ