Их Британийн Хатан хаан хоёрдугаар Элизабет Сассексийн гүн болон гүнгийн авхай нарын Хааны гэр бүл дэх ирээдүйн үүрэг оролцооны талаар хэлэлцэхээр гэр бүлийн гишүүдээ цугларахыг дуудлаа.
Хунтайж Харри, мөн Кембрижийн гүн хунтайж Уильямс нар өнөөдөр болох уулзалтад оролцоно. Харин Харригийн эхнэр, Сассексийн гүнгийн авхай Меган Маркл Канадад байгаа учир утсаар холбогдож ярианд оролцох юм байна. Меган Маркл, Харри нар цаашдаа Их Британийн Эзэн хааны гэр бүлд нөлөө бүхий байр суурь эзлэхээс зайлсхийх төлөвлөгөөтэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэд өөрсдийн цаг заваа Их Британи болон Хойд Америкт тэнцүү хэмжээгээр зарцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Ингэхдээ Хатан хааны өмнө хүлээх үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байх болно гэдгээ давхар хэлсэн юм.
Харин өнөөдрийн уулзалтаар Хааны гэр бүл дэх тэдний байр суурийг тодорхойлох зорилготой юм байна. Хэдий тийм боловч нэг удаа уулзаад л асуудлыг бүрэн гүйцэд шийдэхгүй байх гэсэн таамгийг зарим шинжээч дэвшүүлж байна. Хатан хаан болон гэр бүлийн бусад гишүүдийн хооронд нэлээд амаргүй яриа өрнөнө гэж таамаглажээ.
М.Золбоо
Эх сурвалж: Bloomberg.mn