gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөнгөгүй байсан ч худалдаа хийж болдгийг бартерийн компаниуд харуулж байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2016-04-11
0
Twitter logo

-19 дэх удаагийн, Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний хурлаас-

Эдийн засгийн хямрал дэлхийн олон оронд нүүрлээд байна.

Саяхан Туркийн Истанбул, Анкара хотуудад томоохон дэлбэрэлт болж, олон зуун энгийн иргэн амиа алдсан юм. Энэ нь тус улсын орлогын гол эх үүсвэр болох аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлж байгаа аж.

Иймд санхүүгийн нэгэн шинэ загварыг санал болгож байгаа нь ААН-үүдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа аж. Энэ бол бидний нэрлэдгээр бартерийн систем. Гэхдээ бидний хэрэглэж заншсанаас бага зэрэг өөр.

“Бидний зорилго худалдааны гол хэрэгсэл болох мөнгөн тэмдэгтийг үгүй хийх биш. Харин мөнгөгүй байсан ч худалдаа хийж болдгийг ойлгуулах”

Тодруулбал арван мянган ААН-ийг эгнээндээ нэгтгэсэн, бартерийн томоохон сүлжээ үүсгэжээ. Борлуулалт саарснаас агуулах нь дүүрсэн, бэлэн мөнгөний дутагдалд орсон компаниуд энэ сүлжээнд олноороо бүртгүүлсэн байна. Үл хөдлөх, авто машин, хүнс, эрүүл мэнд, тавилга үйлдвэрлэл, боловсрол, технологи гэх мэт бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд сүлжээнд нэгдсэн аж.

“Турк бартер” компанийн захирал Сирри Шимшек “Дэлхийн хамгийн эртний худалдаа хийх аргыг бид орчин үед амжилттай нутагшуулж байна” хэмээн илтгэлээ эхлэв. Тэрээр 19 дэх удаагийн, Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад оролцогсдод бартерийн шинэ системээ танилцуулан юм. 

Түүний удирддаг компани сүлжээнд нэгдсэн ААН-үүдийн хооронд зуучийн үүрэг гүйцэтгэдэг байна.

Жишээ нь тавилгын үйлдвэр байлаа гэхэд бартерийн сүлжээнд нэгдэн, тавилгаа үнэлэн, үнийн дүнтэй нь тэнцэх хэмжээний чек бичүүлэн авна. Дараа нь тэрхүү чекээрээ мөн л бартерийн сүлжээнд бүртгэлтэй даатгалын эсвэл тээврийн компаниас хүссэн үйлчилгээгээ авдаг байна. Чек нь төлбөрийн хэрэгсэл болдог аж.

Энэ нь манай барилгын компаниудын өргөн ашиглаж буй бартерийн тогтолцоо болох харилцан бараагаа шууд солилцох аргаас илүү өргөн үйлчилгээ аж. Тодруулал арван мянган компанийг хамарсан, дундын зах бий болжээ. Ямар нэг бараа үйлчилгээ худалдан авах тал борлуулагч талтай үнэ, чанар зэрэг гол нөхцөлүүдээ тохиролцоно. Дараа нь зууч компаниас зөвшөөрлийн код авна. Зууч компани худалдан авагчийн чадамжид тохирсон үнийн дүнд л худалдаа хийх зөвшөөрлийг олгодог аж. Энэ дүрэм ёсоор зөвхөн гишүүн ААН-үүд хоорондоо худалдаа хийнэ. Мөн худалдагч-борлуулагч талын аль аль нь сэтгэл хангалуун байх зарчмыг баримтлах тул зууч компани хяналт тавих л үүрэгтэй.        

Зууч компанийн гол үүрэг нь худалдан авагч-бараа борлуулагч компанийн хоорондох тэнцвэрийг хадгалах, шинэ гишүүд элсүүлэх, ААН-үүдийн хооронд харилцан итгэлцлийг бий болгох юм байна.

Одоо манай улсад үйлчилж буй бартерийн системээр хоёр ААН хоорондоо гэрээ байгуулан, харилцан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ солилцдог. Харин дээрх системээр бол гурван тал хамтран ажиллана. Зууч компани хүсэлт гаргасан ААН-д тохирох компаниудыг санал болгох ч сонголтод нөлөөлөх эрхгүй юм байна.

1995 онд байгуулагдсан энэ системийг сүүлийн үед хувь хүмүүс ч ашиглах болжээ. “Турк бартер” компанийн захирал илтгэлийнхээ төгсгөлд “Бидний зорилго худалдааны гол хэрэгсэл болох мөнгөн тэмдэгтийг үгүй хийх биш. Харин мөнгөгүй байсан ч худалдаа хийж болдгийг ойлгуулах” гэсэн юм. Тэд бартерийн дэлгүүр, бартерийн клуб ч байгуулжээ.      

Одоогоор дэлхийн 600 мянган компани бартерийн системд нэгджээ.  Ингэснээр тэд худалдаагаа өргөжүүлэн, шинэ хамтрагчидтай болж, бэлэн мөнгөө хадгалж үлдэн, ашгаа өсгөж байгаа аж.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан