Apple компани гар утас товчлуургүй байж болно гэдгийг баталж чадсан. Харин одоо компьютер товчлуургүй байж болно гэдгийг батлах гэж байна.
“Өмнөхөөсөө нимгэн” хэмээх бичигдээгүй хуультай Apple компани магадгүй компьютер, гар утас зэрэг өдөр тутмын хэрэглээний технологийг эцэст нь тусгай мэдрэгчтэй, гэрэл болгоод дуусгах биз.
Өнгөрсөн намар бүртгүүлсэн зохиогчийн эрхийн тухай мэдээлэл өчигдөр нийтлэгджээ. Зохиогчийн эрхэд дурдсанаар зөөврийн компьютерыг ямар ч товчлуургүй, харин Force Touch технологид суурилсан байдлаар шийдсэн байна.
Тодруулбал хэсэг хугацааны дараа гарах Macbook товчлуурын оронд одоогийн ухаалаг утаснуудтай адил товчгүй, мэдрэгч бүхий дэлгэцтэй байх аж.
Харин мэдрэгчтэй дэлгэцийн сул талыг арилгахын тулд анх Apple Watch төхөөрөмждөө нэвтрүүлж байсан Force Touch технологийг ашиглах юм. Ингэснээр хэрэглэгч энгийн компьютерын гар ашиглаж байгаа мэт үсэг, тоо бүрийг дарж болно.
Гэхдээ Apple компани маш олон зохиогчийн эрх бүртгүүлдэг учраас энэ технологи өнөө, маргаашдаа нэвтэрнэ гэж найдаж болохгүй. Хэдий тийм боловч iPhone, Apple Watch зэрэг төхөөрөмжүүддээ нэвтрүүлж “туршиж” буй технологио өөр бусад төхөөрөмждөө ашиглахгүй гэж бодож бас болохгүй.