Харьцангуй буурьтай, тогтвортой хөгжиж байх үед нь өрнөдийн бодлого тодорхойлогчид Хятад орныг шагшин бахархдаг байлаа. Гэвч сэтгэгдэл хуурмаг байсан бололтой.
Ши Жиньпин тус улсыг удирдан хөтлөх эрс өөрчлөлт бүхий эрсдэлтэй шинэ чиглэл боловсрууллаа. БНХАУ-ын даргын шинэ бодлого амжилттай хэрэгжих аваас иргэд нь Ши овогтын эрин үеийг Хятадын “Их сэргэлт” хэмээн дурсах биз. Харин бүтэлгүйтвэл улс төрийн хямрал, эдийн засгийн зогсонги байдал, олон улсын сөргөлдөөн л ноён Ши-гээс дараа үедээ үлдээх өв болно.
Ноён Ши Жиньпиний хийх гэж буй гол зүйл нь Хятад орныг сүүлийн 30 жилийн турш хөтлөж ирсэн эдийн засгийн томьёоллыг хөсөр орхих явдал. Дэн Сяопин 1978 оны эцсээр засгийн эрхэнд гарахдаа анх боловсруулж, залгамжлагчид нь сайжруулан хөгжүүлж ирсэн томьёолол улс төр, эдийн засаг, гадаад харилцаанд өөрчлөлт хийх үндсэн гурван зарчимтай.
Эдийн засгийн хувьд Дэн болон түүний залгамжлагчид экспорт, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж, хоёр оронтой тоогоор хэмжигдэх өсөлт үүсгэх бодлого баримталж ирсэн. Улс төрийн хувьд Мао Зэдуны бүтээл болох шүтэн бишрэх, дарангуйлан захирах загвараас, хөндийрч хамтын удирдлагад шилжлээ. Гадаад харилцааны хувьд Дэн овогтын “Хүчээ нууж цагаа ирэхийг хүлээ” гэсэн алдарт сургаалыг үндэс болгон хянуур болгоомжит бодлого баримталж ирлээ.
Ноён Ши Жиньпин ХКН-ын удирдлагыг 2012 оны эцсээр гартаа авсан цагаас эхлэн Дэн овогтын томьёоллыг үндсээр нь өөрчлөв. Улс төрийн хувьд Хятад улс хүчирхэг удирдагч Ши Жиньпинд тулгуурласан шийдмэг бодлого баримтлах боллоо. Эдийн засгийн хувьд хоёр оронтой тоогоор хэмждэг өсөлт үеэ өнгөрөөж, экспортод бус дотоодын хэрэглээнд түшиглэх шинэ бодлогод шилжиж эхлэв. Олон улсын харилцаанд Ши овогтын эрин хүчээ нууж, хүлээх бодлогоос татгалзан, Ази, Номхон далайн бүсэд АНУ-ын давамгайллыг сөрөн зогсогч болж хувирлаа.
Бодлогод зарчмын өөрчлөлт гарсан нь өөрийн гэсэн шалтгаантай. Эдийн засгийн үүднээсээ экспорт, хөрөнгө оруулалт, бага цалин олгох аргад тулгуурлан өсөлт үүсгэх бодлого хэвээр үргэлжлэх аргагүй болсон. Хятадад эдийн засаг чинээндээ тулах хэрээр зардал ихсэж, өрнөдөд өсөлт саарснаар өөрчлөлт зайлшгүй болж хувирлаа.
Гэхдээ эдийн засгийн шинэ загварт шилжих нь эрсдэлтэй ажиллагаа. Хятад нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа зээл, хөрөнгө оруулалтыг дэмжих жолоогүй бодлого хэрэгжүүлсэн нь шинэ хямрал үүсгэх хэмжээнд хүрээд байна. Тус улс хямралаас зайлсхийж чадлаа ч бага өсөлттэй шинэ нөхцөлд зохицон дасахаас аргагүй. Хятад улс жилдээ найман хувийн өсөлттэй байвал нийгэм, улс төрийн хувьд тогтвортой оршин тогтнож чадна хэмээн намын удирдлага тайлбарласаар ирсэн. Гэтэл эдүгээ 6-7 хувийн өсөлтийг хүртэл сайн үзүүлэлт хэмээн үнэлдэг боллоо.
Эдийн засаг хэвийн, эрүүл байх нь дотоодод тогтвортой байдлыг хангах үндэс. Сонгуулийн ардчилсан тогтолцоо Хятадад тохирохгүй хэмээн коммунист нам үзсэн хэвээр. Эдийн засгийн шуурхай өсөлтөд тулгуурлан тогтвортой байдлыг хангах нь ардчилсан сонгуулиас хавьгүй үр дүнтэй хэмээн тус улсын удирдагчид үздэг. Гэтэл эдийн засгийн өсөлт удааширч, санхүүгийн хямрал нүүрлэх төлөвтэй байгаа нь ХКН-ын байр сууринд ноцтой занал болов.
Улс төрийн тогтолцооны хувьд Мао даргаас хойших үеийн коммунист нам дарангуйлал, ардчилал хоёрын дундах замаар замнахыг эрмэлзэж ирлээ. Уг эрмэлзэл нь намын манлайлал дор удирдлагыг аажим шилжүүлэх зорилготой хамтын засаглалын хэлбэрээр илэрдэг. Өмнөх удирдагч Ху Жинтао засаглалын энэхүү хэлбэрийг тодорхой ойлгуулж өгсөн нэгэн. Хувь хүнийг тахин шүтэх явдлыг үл таашаадаг тэрбээр хоёр удаа тэргүүлээд эрх мэдлээ шилжүүлсэн юм.
Харин ноён Ши энэхүү загварыг эвдэж орхилоо. Түүнийг Маогоос хойших Хятад орны хамгийн хүчирхэг удирдагч хэмээн үзэх нь түгээмэл. Тус улсын албан ёсны мэдээллийн зусарч хэрэгсэл ноён Ши-г үгээ олохгүй өргөмжлөн магтдаг. Жишээ болгон БНХАУ-ын даргын эхнэр Пэн Лиюан-д зориулсан бялдууч магтаал болох “Ши авга Пэн ээжид хайртай” гэсэн тайлбарыг дурдаж болно.
Магтаалын бай Ши даргын санаачилсан авлигыг нухчин дарах кампанийн хүрээнд олон зуун мянгаар тоологдох хэрэг илэрч байгаа. Энэ нь Хятадын бизнес, улс төрийн элитүүдийг чичрүүлж байна. Энэ нь цэвэрлэгээ явуулах, төрийн эргэлт хийх, амь насанд нь халдах оролдлого гарахад хүргэсэн тухай цуу яриа дэврэх шалтгаан болов. Ноён Ши Хятад орны төрийн эрхэнд хоёроор тогтохгүй хугацаагаар улиран сонгогдоно хэмээн олонх үзэж байгаа нь хамтын удирдлагын загварыг эргүүлж ч болзошгүй.
Ноён Ши Жиньпиний засаглалын үед эдийн засаг, улс төрийн нөхцөл хурцдан, тус улсын гадаад бодлого өрнөд болон Ази дахь хөршүүдтэйгээ сөргөлдөх шинжтэй, үндсэрхэг болж хувирлаа. Хуурай газар, далай тэнгисийн бүсэд нутаг дэвсгэрийн талаар эрс бодлого баримталж буй.
Энэ нь Өмнөд Хятадын тэнгист “арал босгох” ажиллагаагаар тод илэрч, АНУ, Японы тэнгисийн цэргийн хүчтэй сөргөлдөхөд хүргэв. Энэхүү хурцадмал, бараг мөргөлдөөнд хүргэхүйц алхам нь улс төрийн зорилготой байж болзошгүй. Эдийн засгийн хүчир нөхцөлд ХКН эрх мэдлээ бататгах шинэ шалтаг олохын тулд далай тэнгист Япон, АНУ-тай сөргөлдөх замаар Засгийн газрыг дэмжих эх оронч үзлийг дэвэргэж байгаа ч байж болох.
Орчин үеийн Хятад улсыг байгуулах Дэн овогтын томьёоллын түлхүүр нь эдийн засагт эн тэргүүн анхаарах явдал. Тус улсын дотоод, гадаад бодлого нь Хятадын эдийн засгийн гайхамшиг цогцлоох төгөлдөр орчин үүсгэх зорилготой явж ирсэн. Харин ноён Ши-гийн баримталж буй дотоод, гадаад бодлого нь эдийн засгаа дарангуйлах төлөвтэй. Томьёолол өөрчлөгдсөн нь Хятадад өөрт нь төдийгүй дэлхий дахинд эрсдэл учруулахаар байна.
Гидеон Рахман