gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Оргил: Кино урлаг бол стратегийн салбар юм шүү

2016-03-28
0
Twitter logo

Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагч­дыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор жүжигчин, продюсер Махаан овогт Н.Оргилыг урьж Монголын кино урлагийн салбарын хөгжил, шинэчлэлийн талаар ярилцлаа.

ТӨРД АЖИЛЛААД БҮХ САЛБАРТ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ ДАВАМГАЙЛСНЫГ ХАРСАН

Кино бол Монгол Улс ХХ зуунд тусгаар тогтносон түүхэн цаг үетэй зэрэгцэн хөгжиж ирсэн том урлаг. Өнгөрсөн жил Монголын кино урлаг 80 жилийн ойгоо тэмдэглэлээ. Харамсалтай нь сүүлийн 25 жил кино урлагийн салбарт төрийн бодлого байсангүй. Энэ нь Монголын ард түмний хувьд том хохирол, гарз, алдаа болсон. Яагаад гэвэл кино урлагийг хүн бүр сонирхдог.

Хүн бүр л орой ажлаа тараад гэртээ дуртай киногоо үзэх, амралтын өдрөөрөө гэр бүл, найз нөхөдтэйгөө кино театрт очих дуртай. Кино хүмүүст мөрөөдөл, аз жаргал, ухаарал, сургамж өгдөг. Үндэсний хөгжил, соёлын хөгжил, боловсрол, хүүхэд багачуудыг төлөвшүүлэх энэ том салбараа орхигдуулсан нь бидний том алдаа юм. Үүнийг засч, өөрчилж,шинэчлэх цаг болсон.

Аливаа ухаалаг нийгэмд кино урлагт ач холбогдол өгч, төрийн бодлогоо сурталчлах том хөшүүрэг болгож, чанартай сайн уран бүтээлүүд хийдэг. Харин суулийн 25 жил удирдагчид энэ салбарыг ойлгохгүй, ухаарахгүй, мэдлэггүй, соёлгүй, боловсролгүй хандаж байна.

Тиймээс энэ бүхнийг өөрчилж, шинэчлэх гэж төрийн албанд ажиллаж үзлээ. Соёлын яамны Соёлын газрын даргаар ажиллахдаа сумын соёлын төвүүдийг кино театр болгон тохижуулах ажлыг хийж эхэлсэн. Бүх сумын төв кино театртай болсноор дэлхийд, Улаанбаатарт ямар шинэ кино нээлтээ хийнэ, бүх сумын төвүүдэд зэрэг гарч байх юм.

Монголдоо кино театраар мэргэшсэн ганц мэргэжлийн компани байдаг юм.

Тэр компани манай тендерт шалгарч, эхний 20 суманд энэ төсөл маань амжилттай хэрэгжсэн. “Сүүлийн 20 гаруй жил кино театрт кино үзээгүй юм байна, үнэхээр гоё байна” гэж сумын төвийнхөн сэтгэл өндөр байсан. Гэтэл дараагийн тендер шалгаруулах болтол яамны удирдлагаас хувийн ашиг сонирхол орж найзынхаа компанид тендер өгсөн.

Ингээд энэ төсөл маань замхарсан. Тэр компани нь мэргэжлийн бус учир зөв ажиллаж чадахгүй, хэдэн тоног төхөөрөмж аймгийн төвд аваачиж өгсөн болоод орхисон юм билээ. Эндээс л манай тө­рийн систем ямар гажуу­далтай байгааг, бүх сал­барт хувийн ашиг сонир­хол давамгайлсныг харж болно. Цаашлаад нам бүлэг, гэр бүл, найз нөх­дийн ашиг сонирхол бүх­нээс түрүүнд явж байна.

МАНАЙ ТӨР МАШ ТОМ ОЮУНЫ ХООСРОЛД ОРЖЭЭ

Би 2001 онд АНУ-д киноны жүжигчин мэргэжлээр төгсч ирээд 2002 онд кино хийхэд манайд киноны хууль эрхзүй, дэд бүтэц, санхүү­жилт байгаагүй. 14 жилийн дараа энэ бүхэн хэвээрээ, юу ч өөрчлөгдөөгүй л байна. Монголын төр, засгийг удирдаж буй хүмүүс киноны салбарт ямархуу хүйтэн сэтгэлээр хандаж байгаа нь илт.

Чөлөөт уран бүтээлчид өөрсдийн боломжоороо шинэ кино хийсээр л  байгаа. Гэвч төр, засгийн нэгдсэн бодлого байхгүй учраас соёл, боловсролын хоосролд хүргэчихлээ. Өнөөдөр Монголын телевизүүдээр гарч байгаа олон ангит кинонуудын 70 хувь нь гадны /Солонгос, Америк, Орос/ кино эзэлж байгааг “Максима” судалгааны төвөөс гаргасан байна.

Тиймээс манай киночид, өргөн хэрэглээний нэвтрүүлгийнхэн, телевизийнхэн, соёл урлагийн салбарынхан бүгд нэгдэж, дуу хоолойгоо гаргаж, мэргэжлийн урлагаа хөгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй урт хугацааны төрийн бодлогыг гаргахад зөв чиглүүлж, хамтран ажиллах цаг болсон.

Кино урлаг бол стратегийн салбар юм шүү. Монгол Улсын тусгаар тогтнол, хар хайрцагны бодлоготой шууд уялдаж байх ёстой. Ийм чухал зүйлийг одоо болтол ойлгоогүй байна гэдэг манай төр маш том оюуны хоосролд орсны жишээ. Энэ бүх шавар шалбаагнаас гарахын тулд бүгд ойлгож, зөв сонголт хийх цаг болсон байна.

Аль ч нам төрийн эрхэнд байсан төрийн бодлогод нөлөөлж, зөв чиглүүлж, мэргэжлийн талаас нь зөвлөж байх урлагийн салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл байгуулах шаардлага байна. Зөвлөл юун түрүүнд Киноны тухай хуулийг зөв чанартай Монгол Улсад хэрэгтэй хувилбараар батлуулах, Өргөн  нэвтрүүлгийн тухай хуулийг баталж телевизүүдийг чанар­жуул­маар байна. Ингэснээр наад зах нь уран бүтээл­чид, сэтгүүлчдийн хөдөл­мөрийг шударгаар үнэлж, худалдан авдаг болсноор цалин хөлс нь өснө.

Киноны салбарт мэ­дэх, мэдэхгүй олон холбоо, шагнал гардуу­лах гадаад нэртэй арга хэмжээнүүд байна. Бид дотооддоо зохион байгуулалтгүй, хариуцлагагүй, эв нэгдэл­гүй байгаа нь олон зүйл дээр харагддаг. Энэ гэхдээ шийдэж болохгүй том асуудал биш.

КИНО БОЛ ҮЗЭЛ СУРТЛЫН ТОМ ЗЭВСЭГ

АНУ төрийн бодлогоо кино урлагаараа дамжуулж явуулдаг. Америк кинон дээр америк хүн хамгийн ухаан­тай, хүчтэй, чад­вар­тай, хөөрхөн, сай­хан сэтгэлтэй, ялагдаш­гүйгээр гардаг шүү дээ. Киноны өгүүлэмж, дүр, хүний сэтгэл, үзэл бодолд тэр чигээрээ суудаг. Кино бол үзэл суртлын том зэвсэг. Тиймээс АНУ, Солонгос, Франц, Хятад, Орос, Энэтхэг гэсэн улсууд хамгийн эхэнд киноны салбараа анхаарч, хөгжүүлж, дэмжиж явдаг.

Монголын төр, засаг ч улс орны бодлогоо зохицуулж түүнийгээ кино урлагаар ард түмэндээ хүргэдэг байсныг “Аман хуур”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Мартагдашгүй намар”, “Суварган цэнхэр уулс” гэх мэт өмнөх нийгмийн олон киноноос харж болно. Азийн хөгжлийн банкнаас иргэдэд санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Саятан болгох дамжаа” олон ангит кино хийлгэж гаргасан нь тухайн үедээ рейтингээрээ хоёрт орж, маш амжилттай явсан.

Саяхан “Өргөн нэвт­рүүлгийн контен­тийн хөгжил” семинар болж өнгөрлөө.

Тэнд Солонгосын гурван продюсер ирсэн байсан. Манайхны сайн мэдэх “Дэ Жангүм” киноны продюсер илтгэлдээ “Олон жилийн судалгаа­наас харж байхад олон ангит киног үзэгчид хамгийн их үздэг нь батлагдсан. Би “Дэ Жангүм” киногоороо 300 тэрбум воны ашиг олсон. Та нар хэдий болтол гадны кино үзэх вэ. Одоо өөрсдөө хийгээчээ” гээд яаж хийдэг, арга техник зөвлөж байгаа юм.

Манай киночид өөрсдийн хэмжээнд олон ангит кино хийж байна л даа. Тэдэн дотор сайн уран бүтээлчид олон бий. Гэхдээ төр, засгийн бодлого, уялдаа холбоо байхгүй болохоор өнчин хөгжил явагдаад байна.

Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа “Алсын удирдлага”, “Шарга даага” гэсэн хоёр киног төр, хувийн хэвшил хамтран санхүүжүүлсэн юм. Гэтэл Бусаны кино наадмын 18 жилийн түүхэнд Монголын кино анх удаа оролцоод алтан медаль, Гранприг нь авсан. Би энэ амжилтыг ярих дуртай. Яагаад гэвэл киноны салбараас Азийн аварга төрүүлсэн гэсэн үг. Бусаны кино наадам Азийн хамгийн том наадам юм. “Шарга даага” кино маань ч энэ наадамд уригдан оролцсон. Тэр олон киноноос сонгогдон уриг­дана гэдэг амжилт.

Мөн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Манай наадамд дэлхийн шилдэг кинонууд ирдэг болсон. Уран бүтээлчид маань дэлхийн шилдэг найруулагч, продюсер, жү­жигчидтэй уулзаж, санал бодлоо солилцож, суралцаж байна. Энэ бол дэвшил.

Төрийн албанд ажил­ласан нэг жил, зургаан сарын хугацаанд би сум­дыг кино театртай болгох, киног төрөөс санхүү­жүүлж олон улсад гаргах, олон улсын кино наадмыг зохион байгуул­даг болох гэсэн чухал гурван том ажлыг амжиж хийжээ. Цаашид ч энэ тогоон дотор амьдардаг хүний хувьд салбараа хөгжүүлэхийн тулд хууль эрхзүйн хүрээнд бүх зүйлийг хийх болно.

Овог: Махаан
Нэр: Нарангэрэлийн Оргил
Жил: Бар
Орд: Арслан
Facebook: Orgil Makhaan
Page: Orgil Makhaan
Twitter: Orgil Makhaan
Төгссөн сургууль: Америкийн драмын урлагийн академи /ААDA, Холливуд, Лос Анжелeс/

БИД ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ КИНО ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ ЁСТОЙ

Киноны сэдэв гэдэг амьдралын тусгал. Нэг үеэ бодоход хүмүүс кино үздэг болсон нь давуу тал ч нэг кино бүтэн сарын турш дүүрэн үзэгчтэй байж зардлаа нөхнө. Тэгэхээр киночдын хувьд сайн л уран бүтээл хийхээс өөр замгүй. Үзэгчид одоо бүх киног үзэх биш сонголт хийдэг болсон.

Чанартай сайн, гоо зүйн мэдрэмжтэй хийсэн кино хүмүүст таалагдана. Чанар ярихаар заавал санхүүжилт, дэд бүтэц, төрийн бодлого яригдах ёстой. Төр ард түмэндээ монгол кино үзүүлж, түүгээрээ дамжуулан урлаг соёл, өв уламжлал, ёс заншлаа хадгалан үлдээхийн тулд уран бүтээлчдийнхээ эрс­дэлээс үүрэлцэх хэрэгтэй.

Киноны салбарын дэд бүтэц гэдэг нь кино үйлдвэр юм. Бодлого сайтай улс оронд төр, засаг нь кино үйлдвэр барьж өгдөг. Монголд олон улсын хэмжээний том кино үйлдвэр байгуулах хэрэгтэй.

Нэг жишээ хэлье. “Марко поло” киноны зургийг Унгар улсын кино үйлдвэрт авч байна. Унгарын Будапешт хотод дэлхийн хэмжээний долоон том кино үйлдвэр байна. Тэнд Холливудын кинонууд ээлжлэн ирж зургаа авч байна.

Хэрэв манай төр засаг кино салбартаа анхаарч 5-10 жилийн өмнө ганц болов олон улсын шаардлага хангах кино үйлдвэр барьчихсан бол сүүлийн хоёр жилд зөвхөн “Марко поло” киноноос 200 сая ам.доллар эдийн засагтаа оруулах байлаа. Монголд кино зураг авалт хийснээр зөвхөн киноныхон төдийгүй бусад урлагийнхан, телевизийнхэн, сэтгүүл­чид, малчид, жолооч, хувийн ком­паниуд хүртэл орлоготой болох байлаа.

Бид дэлхийн хэмжээ­ний кино үйлдвэртэй байсан бол Хубилай хааны тухай киног Монголд л ирж хийнэ шүү дээ. Юу гэж өчнөөн зардал гаргаж Малайз, Унгар руу Монголоос хүн зөөж зураг авалтад оруулах билээ. Манайд кинонд хэрэгтэй байгаль, ахуй, орчин, соёл гээд бүх зүйл нь байна шүү дээ.

Тиймээс би энэ бүхнийг бодолцон кино үйлдвэрийн төсөл хийсэн. Одоо санхүүг нь босгох гээд явж байна. 40 сая ам.доллараар зургаан том павилонтой олон улсын хэмжээний том кино үйлдвэр босгоно. Энэ мөнгийг шийдээд кино үйлдвэр барьчихаад менежментийг нь мэр­гэж­лийн хүмүүст өгчихвөл хэдхэн жилийн дотор санхүүжүүлсэн мөн­гөө төр 100 хувь бу­цааж авах боломж бий.

Одоо нийгэмд тул­гам­даад байгаа байгаль орчин, ус, мод, малчны амьдрал, хотын дахин төлөвлөлт зэрэг асуудлуудыг кино урлагаар дамжуулан зөв мэдээлэл түгээх аж­лыг хиймээр байгаа юм. Монгол Улсынхаа ирээ­­дүйн төлөө, ард иргэдийнхээ мэдлэг боловсрол, ухамсарт нө­лөөлж, хүүхэд бага­чуудаа эх оронч сэтгэлгээтэй, монгол хүмүүсийг бэлтгэхийн тулд зорилтот нэвтрүүлгүүдийг ч төр санхүүжүүлж хийх хэрэгтэй. Үүнийг ойл­гох­гүй байгаа улстөрчид яаж улсаа хөгжүүлэх билээ дээ. Одоо улс орноо хөгжүүлж чадахгүй бол чаддаг хүмүүстээ суудлаа тавьж өгөх л хэрэгтэй.

БУСДЫН КИНОНЫ НӨЛӨӨЛЛӨӨС УЛС ОРНОО ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН

Монголчууд монгол киногоо үзэх дуртай байна. Энэ нь судалгаагаар тогтоодсон. Олон улсад үндэсний контент хөгжүүлэх хууль эрхзүйн орчин бүрдүүлж өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хамгаалдаг жишиг бий.

Ганцхан жишээ хэлэхэд дэлхийн хоёр­дугаар дайны дараа Франц улс Америкийн кино­ны нөлөөллөөс ард түмнээ хамгаалах зорилготой “Си Н Си”  гэдэг киноны төрийн том байгууллага байгуулж, хууль баталсан. Жил бүр төрөөс нь маш их мөнгө төсөвлөдгөөс гадна кино урлагаас ашиг олж байгаа бүх байгуул­лагууд багахан хувь сандаа өгдөг. 3-4 жилийн өмнө л жилийн 700 сая еврогийн төсөвтэй байгууллага байсан. Ийм их мөнгөөр улс орныхоо кино урлагийг хамгаалж байна.

Солонгос ч ийм жишгээр ажиллаад өнөө­дөр өөрийгөө хамгаалаад зогсохгүй дэлхийг, тэр дундаа азийг байлдан дагуулсан. Энэтхэгчүүд америк кино үзэхгүй, зөвхөн өөрийн киногоо л үздэг ард түмэн. Өдөрт хэдэн зуугаар нь кино үйлдвэрлэж буй Болливуд гэх кино үйлдвэрлэлтэй газар юм. Ард түмнээ киногоороо тэжээж байна шүү дээ. Хол явах хэрэггүй, Хятад, Орос улсууд ч кино урлагтаа маш их анхаардаг. Манай­хан ч социалист нийгмийн үед кинондоо анхаарал хандуулж байсан.   

Солонгос, АНУ, Орос улс манайд “зөөлөн нөлөө­лөл” гэж нэрлэдэг кино­гоороо дамжуулан улс орны соёлын дархлааг сулруулж араас нь эдийн засгийн бүтээгдэхүүнээ оруулдаг бодлогыг барьж байна. Өнөөдөр Монголд солонгос хоол хийж иддэггүй айл алга, солонгос бүтээгдэхүүн хэрэглэж, солонгосоор ярьж, харааж, солон­госоор дурладаг боллоо. Цаашлаад сэтгэлгээ ч солон­госжиж байна. Тэдэнд ямар ч буруу байх­гүй. Тэд кино урлагаараа дамжуулан төрийн бодлогоо хэрэгжуулж байгаа хэрэг.

Харин Монгол Төрийн кино бодлого хаана байна бэ?

Энэ байдал цаашид үргэлжилбэл Монгол үндэс­тэн соел, үүх түүхээ алдаж уусч алга болно. Үүнийг ойл­гож, зогсоо зайгүй ярьж, ухам­сар­луулах хэрэг­тэй байгаа юм. Бид өнөөдрийн уушги, маргаашийн өөх болсон улс төр, газрын баялгаа ярьж суусаар улс орныхоо урт удаан хугацааны чухал бодлогоо алдаж байгааг төр засагт байгаа хүмүүс төдийгүй бүх нийтээрээ ойлгомоор байгаа юм. Үр хүүхдүүд маань Монголд амьдарч байгаа хэрнээ Америк, Орос, Солонгос сэтгэлгээтэй болж өсч байгаа нь хамгийн том эмгэнэл юм.

Намайг Соёлын газ­рын даргаар томилогдон очиход кино урлагт улсын төсвөөс жилд 100-200 сая төгрөг төсөвлөдөг байсан. Тэр мөнгө нь киноны төслүүддээ очдог эсэх нь ч эргэлзээтэй. 90 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй Соёлын яам ийм чухал ач холбогдолтой салбарт ийм жаахан мөнгө өгч болохгүй гэж хэл ам хийсээр тэрбум орчим төгрөг болгосон. Тэр мөнгөний хагасыг Сангийн яамны сайд байсан Ч.Улаан өгөөгүй юм. Уг нь кино урлагийн салбарыг улс төрийн бүхий л төвшинд аль ч намын үед дээд зэргээр, тултал нь дэмжиж явах естой юм шүү дээ. Монголчууд монгол өв соёлоо тээж, Монголоороо баймаар байна.

Х.Монголхатан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан