Наадмын үеэр цаг агаар ямар байх талаар Ус, цаг уурын хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогтоос тодрууллаа.
-Наадмын өдрүүдэд цаг агаар ямар
байх вэ?
-Урьдчилсан төлөвөөс үзэхэд наадмын
үеэр хур бороо элбэгтэй байх төлөвтэй байна. Ерөнхийдөө энэ долоо
хоногийн ихэнх хугацаанд бороо орно. Тодруулбал, Яг наадмын үеэр буюу энэ
сарын 10, 11-нд ихэнх нутгаар хуртай. Мөн 12, 13-нд түр зуурын хур тунадас
орох төлөвтэй байгаа. Энэ сарын 9, 10, 11-нд нутгийн баруун хэсгээс зүүн рүү
чиглэсэн хур тунадас орох нөхцөл бүрдээд байна. 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн
зүүн хагаст, 12-нд нутгийн баруун хэсгээр бороо орно.
Тиймээс бороо их орох эдгээр өдрүүдэд ард иргэд маань үер усны аюулаас болгоомжлох хэрэгтэй байна. Ялангуяа энэ сарын 10-нд морины уралдаан эхэлнэ. Энэ үед гэхэд л ихэнх нутгаар бороо орно. Өглөөгүүр бороо ороод өдөр тийш намдах төлөв ажиглагдаж байгаа.
-Агаарын температурын хувьд ямар
байх бол?
-Наадам өнгөртөл хүн осгохоор
хэмжээнд хүйтрэхгүй.
Гэхдээ бороо хуртай үед сайхан дулаахан болж халахгүй нь ойлгомжтой. Уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байх нь. Харин говийн аймгуудын нутгаар нэлээд дулаахан, 30 хэм хүрч халах төлөвтэй байгаа. Говийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан. Бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
П.Энэбиш