УБТЗ Монгол Улсын нийт ачаа эргэлтийн 97, ачаа тээврийн 62 хувийг гүйцэтгэдэг. Харин сүүлийн жилүүдэд ачаа, зорчигч тээврийн урсгалын бүтэц өөрчлөгдөж, транзит тээврийн хэмжээ буурч, дотоодын тээвэр ихэссэнээс дизелийн түлш, сэлбэг материалын үнэ өсч байгаа нь төмөр замыг алдагдалд оруулах болжээ.
Ачаа тээврээс УБТЗ 2002 онд 4.8, 2003 онд 13.8, 2004 онд 23.4, 2005 онд 27.1 тэрбум төгрөгийн ашиг олсон бол 2007 онд 14.7 болон буурч 13 тэрбум төгрөгийн, зорчигч тээврийн орлого 2005 оноос эхлэн буурч өнгөрсөн онд 8.2 тэрбумд хүрсэн байна. Үүнийг төмөр замын байгууллага тээврийн тариф нэмэгдэхгүй байгаатай холбон тайлбарлаж байгаа юм. 2001 оноос хойш тонн дизель түлшний үнэ 6.8 дахин нэмэгдсэн байхад төмөр замын тээврийн тариф 82 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Xарин хөрш орнуудын төмөр замууд 2006 оноос хойш олон улсын харилцааны зорчигч тээврийн тарифаа удаа дараа нэмэгдүүлсэн, Монголбанкны төгрөг швейцарь франкийн ханш өөрчлөгдсөн зэрэг нөхцөлүүдээс үүдэн УБТЗ нь олон улсын зорчигч тээврээс хүлээх алдагдал эрс ихэссэн байна. Тиймээс дээрх алдагдлаас гарахын тулд төмөр зам зарим тарифаа өөрчилж байгаа аж. Гэхдээ орон нутгийн харилцааны зорчигч тээвэр, нефть, шатахууны тээвэрлэлтийн үнийг хэвээр нь хадгалах юм байна.