Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжид хамрагдагчид ямар дүнтэй суралцах нь өмнөх жилүүдэд хамаагүй байсан. Харин энэ хичээлийн жилээс эхлэн дээрх зээл, тусламжид хамрагдах оюутнуудын улирлын сурлагын дүнгийн голч 2.8 байхаар тогтоожээ. Суралцагчийн сурлагын дүн уг тооноос буурсан тохиолдолд түүнтэй хийсэн зээл, буцалтгүй тусламжийн гэрээг цуцалж дараагийн хүнд шилжүүлэх аж. Энэ тухай Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 177 дугаар тогтоолд шинэчлэн заасан байна. Энэ талаар БСШУЯ-ны Сургалтын төрийн сангийн гүйцэтгэх захирал Д.Нансалмаагаас тодруулав.
-Төрийн
сангийн зээл, буцалтгүй тусламжид жилд хичнээн хүүхэд хамрагддаг юм бэ?
-Төрийн
сангийн зээл, буцалтгүй тусламжид хамрагддаг оюутны тоо жилд 45-46 мянгын
хооронд хэлбэлздэг юм. Сүүлийн таван жилийн судалгаагаар шүү дээ. Тэдний
дийлэнх нь зээл, тусламжийг үргэлжлүүлэн авч байгаа оюутнууд байдаг.
БШСУЯ, Сангийн сайдын хамтарсан тушаалаар шинээр хэдэн оюутанг зээлд, хэдийг буцалтгүй тусламжид хамруулах вэ гэдгийг жил бүр тогтоодог. Улс оронд зайлшгүй шаардлагатай мэргэжлийг сонгон суралцаж байгаа оюутанд давуу эрх олгодог. Ялангуяа хүмүүнлэг, хууль, эдийн засгийн чилэлийн мэргэжлээр суралцагчид төрийн зээл тусламжид хамрагдах нь илүү л дээ. Гэхдээ энэ жилийн хувьд энэ хяналтын тоог арай гаргаагүй. Удахгүй уг тоог нийтэд зарлах байх.
-Сургалтын
төрийн сангийн зээлийн эргэн төлөлтийн тухайд өнөө жил өөрчлөгдсөн зүйл бий юу?
-Засгийн
газрын 177 дугаар тогтоолд энэ тухай тодорхой зааж өгсөн. Сургалтын төрийн
сангаас зээл авч суралцаад боловсрол эзэмшсэн хүн сургуулиа төгссөнөөс хойш
таван жилийн дотор эргүүлэн төлөх үүрэг хүлээж байгаа. Тухайн төгсөгч мэргэжлээрээ
орон нутагт тав, хот суурин газарт гурван жил тогтвортой ажилласан бол зээлээс
чөлөөлөгдөх эрхтэй. Мөн суралцаж байх хугацаандаа сурлагын голч дүнгийн
шаардлагыг бүрэн биелүүлсэн хүнийг төрийн сангийн зээлээс чөлөөлнө. 2004
онд төгсөгчдийг зээлээс чөлөөлж байсан
шүү дээ. Энэ жил ч мөн нэлээд төгсөгчийг уг хөнгөлөлтөд хамруулсан.
-Зээлээс
чөлөөлөгдөхийн тулд суралцагч ямар болзол хангах ёстой вэ?
-Оюутны
суралцах үеийн сурлагын амжилт сайн байх ёстой. 177 дугаар тогтоолд шинээр
зээл, тусламжид хамрагдаж байгаа оюутнуудын голч дүнгийн доод жишгийг нэлээд
өндрөөр тогтоосон. Өөрөөр хэлбэл, 2.8-аас доош голч дүнтэй суралцагч зээл,
буцалтгүй тусламжид хамрагдах нь хязгаарлагдана. Оронд нь өөр сайн сурлагатай
оюутанг хамруулах боломжтой болж байна. Буцалтгүй тусламжийн хувьд ч адилхан.
Гэхдээ ганц нэг зүйл дээр голч дүнгийн ялгаа бий. Төрийн зүгээс хөгжлийн
бэрхшээлтэй, өнчин, ядуу хүмүүсийг халамжлан тэтгэх үүрэгтэй. Үүний дагуу хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын
голч дүнг хоёр байхаар тогтоосон.
-Онц
сайн суралцсан, олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдийн хувьд төрөөс ямар нэгэн
хөнгөлөлт үзүүлэх үү?
-Засгийн
газрын 2000 оны 96,158 дугаар тогтоолд сайн суралцаж байгаа авьяаслаг
хүүхдүүдийг тэтгэх тухай заасан байдаг. Энэ заалт шинээр гарсан 177 дугаар
тогтоолд бараг хэвээрээ байгаа. 96,158 дугаар тогтоолд Олон улсын олимпиадад
Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож эхний байр эзэлсэн, улсын олимпиадад амжилттай оролцсон оюутнуудад
шагнал гэдэг нэрээр тусламж олгодог байсан юм. Харин одоо ийм оюутанд буцалтгүй
тусламж олгож сургалтын төлбөрийг төлөхөөр заасан байгаа.Бусад суралцагчдын
адил голч дүн нь 2.8-аас доошгүй байсан
тохиолдолд уг буцалтгүй тусламжаа үргэлжлүүлэн авна.
-Нэг
суралцагчид олгох төрийн зээл, тусламжийн хэмжээ ямар байгаа вэ?
-БСШУЯ,
Сангийн сайдын хамтарсан тушаалаар нэг суралцагчид олгох сургалтын төлбөрийн
хэмжээг тогтоодог. 2000 онд баталсан нэг суралцагчид ногдох жишиг төлбөрийг
өөрчлөх үү, үгүй юу гэдэг дээр тус яамдын ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа.
-Магадлан
итгэмжлэгдсэн дээд сургуулиудад суралцагчид төрийн сангийн зээл, тусламжид
хамрагдах эрхтэй байдаг байх аа?
-Энэ
нь хэвээрээ байгаа. Магадлан итгэмжлэгдээгүй дээд сургуульд суралцаж байгаа бол
зээл, тусламжид хамрагдах боломжгүй болчихож байгаа юм. Өнгөрсөн жил магадлан
итгэмжлэгдсэн сургуулиудад сурч буй зургаан мянга гаруй хүүхэд зээл, тусламжид
шинээр хамрагдсан.
-Зээл,
буцалтгүй тусламжид хамрагдах оюутнууд ямар бичиг баримт бүрдүүлж, хэдийнээс
хөөцөлдөж эхлэх вэ?
-Шинээр
элсч байгаа хүүхдүүд өөрийн элссэн сургуульдаа зээл, буцалтгүй тусламж авах
хүсэлтээ гаргах ёстой. Тухайн сургуулийн сургалтын алба нь оюутнууддаа ямар
бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгнө. Шинээр элсэгчид есдүгээр сарын
1-нээс өмнө бүх бичиг баримтаа бүрдүүлж, сургуулийнх нь зөвлөл материалуудаа
хэлэлцэж, хяналтын тоондоо багтаан есдүгээр сарын 15-ны дотор бидэнд ирүүлэх
ёстой.
-Буцалтгүй
зээл, тусламжаар их, дээд сургуульд суралцагчид өөр сургуульд шилжсэн тохиолдолд
яах вэ?
-Үргэлжлүүлэн
суралцаж байгаа оюутнууд сургуулиасаа чөлөө авч, өөр сургууль руу шилжсэн
тохиолдолд тухайн сургуулиас нь бидэнд мэдээлэл ирүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн
суралцагчийг төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаас хасах тухай сургууль нь
албан ёсоор мэдэгдээгүй бол зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилт
цуцлагдахгүй үргэлжилнэ.
-Гадаадад
төрийн зээл, тусламжаар суралцагсдын хувьд дүнгийн үзүүлэлт ямар байх вэ?
-Гадаадын
өндөр хөгжилтэй оронд магистрын түвшинд хоёр, докторын түвшинд гурван жил
суралцах үеийнх нь төлбөрийг төрөөс даах гэрээг суралцагсадтай хийдэг. Тэдний
эхний жилийн хичээлийн улирал дуусангуут суралцагч бидэн рүү сурлагын дүнгийн
тодорхойлолтоо явуулна. Үүнийг Монголд байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч үзэж
танилцаад цаашид зээл тусламжийг үргэлжлүүлэх эсэхийг шийддэг.
Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Сургалтын
төлбөр, амьжиргааны тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас буцалтгүй тусламж хэлбэрээр
дараахь суралцагчдад олгодог байна. Улсын хэмжээний олимпиадад эхний гурван
байр эзэлсэн, олон улсын зэрэглэлийн олимпиад, уралдаан, тэмцээнд Монгол Улсыг
төлөөлөн амжилттай оролцсон суралцагчдад сургалтын төлбөр олгодог. Мөн хоёр
улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын дээд
боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэгтэйгээр суралцаж байгаа
Монгол Улсын иргэнд амьжиргааны тэтгэлэг өгдөг аж. Бүтэн өнчин, суралцагч өөрөө
болон эцэг, эх нь хөгжлийн бэрхшээлтэй
бол буцалтгүй тусламжид хамрагдана. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй
өрхийн нэг суралцагч, өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн
газраас тогтоосон бүсийн амьжиргааны түвшний 50 хувиас доогуур орлоготой айлын
суралцагч буцалтгүй тусламж авах эрхтэй. Түүнчлэн бог малд шилжсэнээр өрхийн
нэг гишүүнд 50 хүртэл толгой мал ногдох малчин өрхийн нэг хүүхдэд олгох
аж. Хоёр улсын Засгийн газар хоорондын
гэрээ, хэлэлцээрийн дагуу дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж
байгаа гадаадын иргэний сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг ч буцалтгүй
тусламжаар олгодог юм байна. Сургуулиа төгссөний дараа орон нутагт 3-аас дээш
жил ажиллахаар гэрээ байгуулсан суралцагчийн сүүлийн хоёр жилийн сургалтын
төлбөрийг төрөөс даах боломжтой аж. Эдгээр хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлэх
шаардлагатай гэнэ.
Өөрийн өргөдлийн хамт эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний үнэмлэх, Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар. /Магистрант, докторантын хувьд бакалавр, дипломын хуулбар/ Мөн сургуульд элссэнийг нотлох эрхийн бичиг. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр. Эцэг, эхийн нас барьсны гэрчилгээний хуулбар, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн өрхийн нэг гишүүнийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан болохыг тогтоосон холбогдох байгууллагын тодорхойлолт, өрхийн нэг гишүүнд ногдох орлогыг тодорхойлсон харьяа сум, дүүргийн Засаг даргын албан ёсны бичиг, өрхийн нэг гишүүнд ногдох толгой малын тоо, малчин өрх болохыг нотлох харьяа сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр болон аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээ, суралцагчийн сургууль, дүнгийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэх юм байна.
Харин төрийн сангийн зээлд хагас өнчин, бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд 100 хүртэл толгой мал ногдох зөвхөн малчин өрхийн суралцагчид хамрагдах боломжтой. Өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн газраас тогтоосон бүсийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрх, гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид зээлээр суралцах эрхтэй аж.
Зээлд хамрагдах суралцагчид дээрх зүйлүүд дээр нэмээд хоёр жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн алба хаасныг тодорхойлсон харьяа сум, дүүргийн Засаг, даргаас баталгаажуулсан албан ёсны баримт бичиг. Зээлийг буцаан төлөхөө нотолсон баталгаа бүрдүүлэх аж.
Я.Мөнгөнцэцэг