gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Балба бүгд найрамдах улс болов

Дэлхийд
2008-05-30
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2008-05-30

Балбын Үндсэн хуулийн хурлын гишүүд Гималайн нурууны энэхүү орон бүгд найрамдах улс болсныг лхагва гаригт тунхаглан зарлалаа. Ингэснээр Шахын эзэнт гүрний оршин тогтносон 240 жилийн түүхэнд цэг тавив. Энэтхэгийн Вишну бурхны хувилгаан дүр гэгдэх эзэн хаан Гьянендра Бир Бикрам Шах ганцхан цагийн дотор ердийн татвар төлөгч болон хувирлаа. Одооноос эхлэн Балбын төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч байх бөгөөд гүйцэтгэх засаглалыг Ерөнхий сайд тэргүүлнэ.
   
Үндсэн хуулийн хурлын гишүүд энэхүү түүхэн шийдвэрийг баталсныхаа дараа улсын шинэ Үндсэн хуулийн эхийг бэлтгэх ажилд орно. Гол хуулийг боловсруулах ойрын хоёр жилийн хугацаанд тус хурал нь үндэсний парламентын үүрэг гүйцэтгэх юм. Үндсэн хуулиа баталмагц хурлыг татан буулгаж, орон даяар парламентын сонгууль зарлана.

Хаант засаглалыг халсан тухай мэдээг 60 настай Гьянендрад нийслэл дэх Нараянхити ордондоо байхад нь дуулгажээ. Балбын сүүлчийн хаанд уг өргөөнд 15 хонох л зөвшөөрөл өгчээ. Өнгөрөгч сард болсон Үндсэн хуулийн хурлын сонгуулиар маоистууд олонхын суудал эзэлсэн. Хаант ёсны эсрэг сүүлийн 10 жил зэвсэгт тэмцэл өрнүүлж байгаа тэд Шахын эзэнт гүрний өмч хөрөнгийг бүрмөсөн улсынх болгохоор төлөвлөж байгаа юм. Эзэн хааны ордон ч үндэсний музей болж хувирах нь. Хаантан Гьянендрагийн бизнесийн сонирхол уг нь зочид буудлаас аваад цайны тариалан хүртэл өргөн хүрээг хамардаг ч бүтэлтэй нь цөөхөн. Түүнд зөвхөн хувийнх нь хуримтлалыг үлдээж, цаашдын зам мөрөө бие даан тодорхойлох боломж олгожээ.
   
Гьянендра өөрийн ах, олны дунд нэр хүндтэй Бирендраг амь үрэгдсэний дараа 2001 онд хаан суудалд заларсан. Бирендра болон эзэн хааны гэр бүлийнхнийг хаан ширээ өв залгамжлагч Дипендра хүйс тэмтэрсэн аймшигт хэрэг тэгэхэд гарч, олныг цочоосон. Гэмт хэрэгтэн аллагын дараа өөрийгөө хөнөөсөн тухай албаны эх сурвалж мэдээлж байв. Эл хэрэгт өдгөө суудлаасаа бууж буй Гьянендраг сэжиглэсэн ч нотлогдоогүй юм. Гьянендрагийн дарангуйлагчийн суудалд суугаад маоистуудын эсрэг хийсэн тэмцэл үр дүнгээ өгөөгүйгээр барахгүй ард олны дунд нэр хүнд нь унаж, 2007 онд засгийн эрхээс зайлуулагдсан юм.
   
Өнгөрөгч мягмар гаригт Үндсэн хуулийн хурлын гишүүд тангаргаа өргөх үед нийслэл Катмандуд байдал тогтворгүй болсон. Энэтхэгийн тулгуур үзэлтнүүдийн дундах хаант ёсыг баримтлагчид бүгд найрамдах засаглалыг дэмжигчдийн эсрэг хэд хэдэн халдлага зохиосон. Мөн лхагва гаригт Балбын баруун хэсгийн Дхангадхи хотод нутгийн иргэд болон цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болж, гурван хүн амиа алджээ. Тус хотод өдгөө хөл хорио тогтоогоод байна.

Х.Энхээ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан