"Түмний төлөө төрийн хяналт" уриаг урдаа барьдаг мэргэжлийн хяналтын ерөнхий газар урианыхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байна уу ер нь. Ийн эргэлзэх болсоны шалтгаан нь хүссэн газраа ШТС барьчихдаг эрхмүүдийг дураар нь тавиад явуулчихдаг үйлдлээс үүдэлтэй юм.
Өдөр тутмын нэгэн сонины өчигдрийн дугаарт "Сод Монгол" групп хууль бусаар ШТС барьсан тухай мэдээлэл гарчээ. Үйл явдлын мөрөөр мөшгөж үзэхэд үнэхээр л ийм зүйл болсон байх юм. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Яаралтай түргэн тусламжийн төвийн авто баазын хашаан дотор "Сод Монгол" группийн ШТС хэдийнээ сүндэрлэн босчээ.
Одоо ганцхан үйл ажиллагаагаа жигдрүүлж,, орлогоо олох л үлдээд байгаа аж. Гэвч энэ бүхэнд нэгэн саад гарсан нь автобаазтай зэрэгцээ орших ГЕГ-ын төв лабораторийн хашаа гэнэ. Уг хашаа нь автобаазаас их тойруугийн өргөн чөлөө рүү шууд гардаг замыг бөглөснөөс шатахуун түгээх станцын арын гарцыг хаахад хүрчээ. Өөрөөр хэлбэл, олон машин орж ирэх ганц урсгалыг нь битүүлчихсэн гэсэн үг.
Ийм учраас ГЕГ-ыг хашаагаа буулгахыг удаа дараа шаардсан улсын байгууллагын албан тоотыг ирүүлдэг болсон байна. НМХГ, Нийслэлийн газрын алба, Яаралтай түргэн тусламжийн төвөөс цөөнгүй албан бичиг ГЕГ-т иржээ. Бүгд л нэг утгатай бөгөөд "Сод Монгол" группийн ШТС-ыг чөлөөтэй ажиллахад зам тавьж өг гэсэн агуулгыг багтаасан байх.
Гэвч дээрх ШТС нь бусад барилга байгууламжаас стандартад заасан зайнаас ч хамаагүй ойр баригдсан байгаа юм. Тодруулбал, орон сууц нийтийн эзэмшлийн газруудаас ШТС нь 50 метрийн зайтай байх ёстой гэсэн стандартыг зөрчжээ. Уг станцаас 20 метр ч хүрэхгүй газарт ГЕГ-ийн төв лаборатори байрладаг ба тус лаборатори нь өөрөө нийтийн эзэмшлийн газар билээ.
Цаашилбал, ойролцоох орон сууцнууд ч гэсэн тогтоосон стандарт зайнаас нь хамаагүй ойр оршдог. Аюулгүй байдлын үүднээс аваад үзвэл энэ нь аймшигтай эрсдэлийг дагуулж байгаа юм. Тиймдээ ч Яаралтай түргэн тусламжийн автобаазын шатахуун түгээх хуучин станцыг шинэчлэн засах нэрийн дор баригдсан "Сод Монгол"-ын энэхүү шатахуун түгээгүүрийн газар баригдсан нь хууль бус. Эцэст нь аюулгүй орчинд амар тайван амьдрах эрхээ хасуулж байгаа хэрэг хэмээн ойролцоох албан байгууллага, оршин суугчдын зүгээс хэлж байлаа.
ШТС-ыг барихад тавигдах шаардлагыг л дагах ёстой /ГЕГ-ын ахлах байцаагч С.Цэрэнчимэд/
-Энэ ШТС хэзээнээс баригдаж эхэлсэн юм бэ?
-Урьд нь энд зөвхөн Яаралтай түргэн тусламжийн төвийн автобаазын тэргийг бензинээр хангадаг жижигхэн газар байсан. Харин өнгөрөгч наймдугаар сараас эхлээд л хуучнаа шинэчилж байгаа нэрийн дор "Сод Монгол"-ын ШТС баригдаж эхэлсэн. Тэгээд л манай энэ хашааг буулгах гээд байгаа юм.
-Яг хэзээ буулгах гэсэн юм бэ?
-Өмнө нь албан тоотууд ирүүлж байгаад өнгөрсөн баасан гаригт ажил тарахын үед хэдэн залуучууд буулгана гээд ирсэн. Тэр үед нь манай ажилчид өөрсдөө хамгаалж үлдсэн. Ерөөсөө энэ ШТС энд ашиглалтад орвол олон муу үр дагавар гарна шүү дээ. Нэгдүгээрт, манай лаборатори нь улсын хэмжээгээр орж ирж байгаа бүх химийн хорт бодисыг шинжилдэг тусгай объект. Ийм хортой нөхцөлд ажилладаг бидний хувьд салхиар дамжаад шатахуун, түүний уур, хүхэрт нэгдлүүдийн агаараар амьсгалахад хүрч байна. Хоёрдугаарт, ШТС-аас бий болж болзошгүй аюултай эрсдэл өнөөдөр биш ч маргааш гарахгүй гэхийн баталгаагүй. Тэр үед ойролцоох оршин суугч, албан байгууллагууд л хохирно. Хамгийн гол нь ШТС-ыг барихад тавигдах шаардлагыг л хаана хаанаа биелүүлэх учиртай биз дээ.
Дэрэн доороо тэсрэх бөмбөг тавиад унтаж байна /39 дүгээр байрны оршин суугч Р.Чимгээ/
-Танай байрны ойролцоо ШТС баригдсан байна?
-Тийм ээ. Энэ зунаас л "Сод Монгол"-ын нэг ийм станц баригдах болсон. Оршин суугчдын хувьд эсэргүүцэж л байгаа. Гэвч хэнд ч мэдэгдэхгүй шөнөөр голдуу барьчихсан. Ийм ойрхон зайтай ШТС байгаа гэж бодохоор дэрэн доороо тэсрэх бөмбөг тавиад унтаж байгаатай л адил түгшүүртэй амьдарч байна.
Нийслэлийн өмчийн газраас асуу /Яаралтай түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш/
-Танай төвийн хашаан дотор "Сод Монгол"-ын ШТС баригдсан байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Яаралтай түргэн тусламжийн төвийнхөө ажлыг түргэн шуурхай байлгах л үүднээс энэ бүхнийг хийсэн. Хоёр жилийн өмнө НЗД-ын захирамж гарсанаар манай төвийн шатахуун түгээх станцыг шинэчлэх хөрөнгө оруулалтын ажлыг зохих журмын дагуу хийхийг "Сод Монгол" ХХК-д зөвшөөрсөн юм.
-Зохих журмын дагуу гэлээ. Гэвч энэ чинь ШТС-ыг барихад тавигдах стандартыг зөрчсөн байна шүү дээ?
-Ерөөсөө энд 15 жилийн өмнөөс л манай шатахуун түгээгүүрийн газар ажиллаж байсан шүү дээ. "Сод Монгол" групптэй хамтран ажиллах гэрээ аль эрт л хийгдсэн байсан. Энэ асуудлыг Нийслэлийн өмчийн газраас очиж асуу. Би бол дээрээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх л үүрэгтэй хүн гэв. ШТС-тай ойролцоох албан байгууллагын ажилчид, оршин суугчдын яриа, мөн холбогдох газрын албан тушаалтны тайлбар ийм байна.
Харин энэ бүх асуудалд бодитой хяналт шалгалт хийх үүрэгтэй төрийн байгууллагын зүгээс ШТС-ыг бариулах ёстой гэсэн байр суурийг баримталжээ. Тодруулбал НМХГ. Тус газар нь түмний төлөө л ажилладаг юм бол олон нийтийн эрх ашгийг хөндсөн ийм асуудал дээр шударга л хандах учиртай. Эсвэл НМХГ-т ШТС барихад тавигдах стандартын шаардлага огт хамаагүй гэж үү.
С.Баяр