gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эм биш хор ууж амиа егүүтгэхэд ойрхон боллоо

Эрүүл мэнд
2010-07-29
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2010-07-29
Өөрөө өөртөө оточ болж зоргоороо эм хэрэглэдэг ард түмэн Монголоос өөр байхгүй биз ээ. Бид толгой өвдвөл анальгин, халуурвал аспирин, ходоод өвдвөл ношпа, гүйлгэвэл фталазол ууна гэсэн өөрийн гэсэн тогтсон жортой. Манайхан хүчтэй эм хүртэж, үнэтэй тариа тариулж, дусал залгуулж байж сая нэг эмчилгээ хийлгэлээ гээд санаа амардаг. Хуурамч эм хэмээх аюулын харанга хаяанд ирсэн энэ цагт зоргоороо хэрэглэсэн эм эцэстээ зовлон тарьсаар байгааг дараах баримт нотолж байна.

Эрдэнэтийн нэг залуу гэрийнхээ хажуу талын эмийн сангаас хоолой нь өвдөхөөр нь пенициллин авч уужээ. Гэтэл өнөөх пенициллинээ долоо хоног орчим уусны дараа дагзнаасаа эхлээд арьс нь хууларч биеийн арьс нэлэнхүйдээ зулгаран доторх мах нь ил гарч ирсэн байна. Тэрээр Арьс судлалын үндэсний төвд эмийн гүн хордлогод орсон гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Залуугийн биеийн 90 хувь нь түлэгдэж мах нь гарч ирэн хүнд танигдахын аргагүй болсон бөгөөд ярих чадваргүй байгааг эмч нар хэлж байна. Үнэндээ дээсэн дөрөөн дээр залуугийн амь дэнжигнэж байна. /Хүн харахаас нүд хальтирам болсон байв/ Мөн тус эмнэлэгт хүүхдийнхээ толгойгоор улаан тууралт үүссэнийг үзүүлэхэд эмч хүүхдийн тунгаар ампициллин бичиж өгчээ.

Мөн л эмийн сангаас ампициллин авч хүүхэддээ уулгаснаас болж бүх биеэр нь тууралт үүссэн байна.
Хүүхдийн ээж хуурамч эм байж болзошгүй хэмээн сэжиглэж байв. Юутай ч хуурамч эм гаарч хүний аминд хүрэхэд ойрхон бай-гааг дээрх баримтууд нотолж байна. Биеэ эмнэх гээд авсан эм нь хор болно гэж хэн ч санахгүй биз ээ. Үнэндээ ампициллин, пенициллин зэрэг антибиотекийг дураараа хэрэглэвэл элэг бөөр, ходоодонд нөлөөлж хорт хавдар үүсгэх аюултайг эмнэлгийнхэн анхааруулдаг ч манайхан тэр бүр тоодоггүй. Гарын доорх эдгээр эм эцэстээ амь насанд заналхийлж буйг дор бүрнээ анхаарахгүй бол болохгүй нь ээ.

Яг үнэндээ жинхэнэ эмийг хуурамчаас ялгах ямар ч боломжгүй. Зөвхөн эмийн санд найдахаас л өөр аргагүй. Гэтэл эмийн сангуудад байгаа эмнүүд амь нас авч одоход ойрхон байгааг дээрх баримт илтгэлээ. Хуурамч эм хэмээн хүн бүхэн ярьдаг ч үүнийг хазаарлах хөшүүрэг манайд алга. Энэ нь зөвхөн биднийг ч биш дэлхий нийтийн "толгойны өвчин" болсоор удлаа. Хил гаалийнхны хамгийн том зовлон нь хуурамч эм гэдэг юм билээ. Наймаачид вагоны цонхоор эмээ шидээд, шидсэн эмийг нь машинаар цуглуулдаг бүлэг хүмүүсийг гаалийнхан илрүүлж байсан удаатай. Энэ мэт башир аргаар эмийг хил давуулах гэсэн арга нь улам нарийссаар байгаа.

Хувь хүмүүс, компаниуд ихэвчлэн Улаан-Үдээс эмээ оруулж ирдэг гэдэг. Эм замбараагүй хэрэглэдэг манайхны зуршлыг наймаачид л овжиноор ашиглаж халаасаа зузаатгаж сууна. Тухайлбал гаднах байдлаараа яг жил хоёр пенициллин тавиад энэ нь жинхэнэ. Харин энэ нь орох ёстой орцын тэдэн хувь нь орсон хэмээн борлуулдаг аж. Үүнээс манай наймаачид хямд үнэтэй орох ёстой орц багатайг нь сонгодог гэх . Үнэндээ "нүд улаан мөнгө цагаан" гэгчээр мөнгө л олж байвал хүний амь нас тэдэнд хамаагүй аж. /Ингээд бодохоор эм хэрэглэхээс татгалзмаар/

Албан ёсоор тендерт ялж эм ханган нийлүүлэх эрх авсан компаниуд нь ЭМЯ-ны даалгавараар гадаадаас эм захиалж оруулж ирдэг ч яг адилхан хямд үнэтэй эмэнд бут цохиулдагаа ярьж зовлон тоочдог. НӨАТ, гааль, тээвэрлэлтийн зардлаа шингээгээд хөдөө орон нутагт 20-30 хувь хямдруулан өгөхөд үнэтэй хэмээн иргэд авдггүй гэх. Гэтэл хууль бусаар оруулж ирсэн эм хамаагүй хямд үнээр борлогдож хямдхан бол яахав гэсэн сэтгэлгээтэй манайхныг татдаг нь нууц биш ээ. Ийн мэт байсаар эрүүл явах баталгаагаа бид өөрсдөөсөө болж хуурамч эмэнд булаалгасаар байна. Барааны захаас эхлээд хаа сайгүй эмийн сан ажиллах болсон энэ үед "эмийн сан" ажиллуулах зөвшөөрөл дээр ч анхаарах хэрэгтэй болоод байна.

Үүнээс гадна бид зоргоороо эм хэрэглэх сэтгэлгээнээсээ салмаар байна. Бусад орнуудын эмийн хэрэглээнээс манайхан тав дахин илүү эм хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Аливаа эм тан сүлжээний бэлдмэл, уусмалыг өөрийн бие дээр турших гэсэн сониуч зангаасаа болж алддаг нь олон. Хэдийгээр эм хүн төрөлхтнийг аюулт өвчнөөс анагаах увидастай ч замбараагүй хэрэглээнээс болж залруулашгүй уршиг тарьдаг гэдгийг мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа ч энэ үг бидний чихний хажуугаар өнгөрсөөр удлаа.

Өөр дээр л ирэхгүй бол юман чинээ тоодоггүй хэнэггүй зан биднийг эм дур мэдэн хэрэглэх буруу дадалд аль хэдийнээ дасгачихаж. Үнэндээ бидний хэрэглэдэг эм хорыг хороор анагаадаг зарчмаас огтхон ч гажихгүй. Өвчин дарагч эмийг хэдий чинээ дур мэдэн ууна, төдий чинээ хордоно гэсэн үг. Эмийн зохисгүй хэрэглээнээс болж элэгний өвчлөл манайд өндөр байж болзошгүйг мэргэжилтнүүд сануулж байгаа. Уг нь нийт өвчлөлийн 36-40 хувь нь эмгүйгээр эдгэх боломжтой гэдэг. Уламжлалт анагаах ухаанд 400 гаруй өвчний 100 гаруйг л тан оролцуулан эдгээдэг бөгөөд үлдэж буйг нь хоолны дэглэм, ургамлын ханд, биеийн хөдөлгөөнөөр эмчилдэг байна.

ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сангаас явуулсан эмийн зохистой хэрэглээний талаарх судалгаагаар эмнэлгээс гадуур эм тариа хэрэглэж байгаа хүмүүсийн 70-75 хувь нь өөрсдөө дур мэдэн эм авч уудаг тухай дурджээ. Уг нь бага зэргийн толгой өвдөлт. хоолой сэрвэгнэлтийг аль болох ургамлын ханд, халуун аарцаар намдаах ёстой аж. Зарим үед агаар салхинд гарч, хэсэгхэн зуур дугхийгээд сэрэхэд өвчин арилдаг гэдэг. Гэтэл манайхан дөнгөж өвдөнгүүт л эм уух гээд байдаг зуршилтай. Түүнчлэн эмийн Жор бичихэд учиртай байдаг аж. Манай эмч нарын хувьд өвчтөндөө 2-3 эм жагсаадаг. Харин дэлхий нийтийн жишигт бол 1-2 төрлийн эм бичдэг бөгөөд гурван эм бичих нь тун ховор гэнэ.

Ингээд бодохоор эм тойрсон маш олон асуудал үүснэ. Үүний нэг нь эмийн хадгалалт. Хамгаалалт тээвэрлэлтийн нөхцөл зөрчвөл үхэлд хүргэж болох эм бэлдмэл олон байдгийг мэргэжилтнүүд хэлдэг ээ. Тухайлбал цусны сийвэнг орлох дуслын шингэн болох "Гемакцель" нь хөлдсөн бол хэрэгцээнээс гардаг байна. Учир нь хөлдөөд гэсэхээрээ урвалд орж хүний амь насанд аюул учруулдаг ажээ. Тэгэхээр хувь хүмүүсийн гараар дамжсан эм тариа хэдэн удаа халуунд халж, хүйтэнд хөрснийг аминд тулсан хэрэглэгч яахан мэдэх билээ. Наад зах нь эмийн хангамжийн байгууллагын улсын стандартын дагуу 180-200 ам метр талбай бүхий агуулахад эм хадгалах ёстой шаардлагыг манайд биелүүлдэг газар ховор гэх юм билээ.

Эндээс үзэхэд хуурамч эм, буруу хадгалалт, 6 зохисгүй хэрэглээ, эмчийн хэтрүүлсэн жор гээд тоочвол асуудал ар араасаа хөврөх нь. Гэтэл энэ бүхнээс хэн иргэдээ хамгаалах болж байна вэ. Хэн хэндээ салбарын яамнаас эхлээд төр засаг нь "нүдэн балай чихэн дүлий" л сууна. Манай улс шиг зүсэн бүрийн эм биш "хор" оруулж ирдэг улс гэж хаана ч байхгүй биз ээ. Импортын эм оруулах босгоо өндөрсгөхгүй бол Монгол үндэстэн мөхөх аюулд өртөж болзошгүй нь ээ. Хилийн боомтууд дээр буу барьсан цэргүүдээс илүүтэй шалгах төхөөрөмжөөр өвч тоноглосон эмийн лаборантууд байвал хүний эрүүл мэнд болоод үндэс-ний аюулгүй байдлыг хамгаалж болох юм.

Б.Ариунзаяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан