gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Батхуяг: Жан Рено над руу утасдаж, Хүннү гүрний тухай кинонд тоглоё гэсэн

Соёл урлаг
2010-10-29
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2010-10-29
"Wisdom film" продакшн, "Zaya sh" студийн хамтын бүтээл "Помогите нам-2" буюу "Хуваарьгүй нислэг"
уран сайхны кино ирэх сарын 1-нд нээлтээ хийх гэж байгаа. Уг киноны талаар "Помогите нам-2"-ын зургийн дарга, жүжигчин СТА Ц.Батхуяг буюу Амбийтай ярилцлаа.

-"Помогите нам" киноны хоёрдугаар анги тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа. Киноныхоо талаар яриач?
-Кино зураг авалт сар гаруй хугацаанд өрнөсөн. Ийм бага хугацаанд кино хийж байгаа юм уу гэж гайхаж магадгүй. Кино хийхэд хамгийн гол нь бэлтгэл ажил л байдаг. Бид бэлтгэл ажлаа сайн хангасан болохоор зураг авалтаа удаан хийх шаардлага байгаагүй. Киноны зургийг Элсэн тасархайд авсан. Киноны зохиол цаг үеэ олсон. Зохиолч, найруулагч, жүжигчид нь тохирсон кино гэж бардам хэлнэ. Хүн үзэхэд өгөөжтэй.

Бид нийгэм рүүгээ хандсан, залуучуудад зориулсан бүтээл хийх гэж хичээлээ. Жишээлбэл, одоо төрж буй хүүхдүүд том болоод өнөөгийн амьдралын талаар хүнээс асууж байхаар манай киног үзэхэд л хангалттай. Нэг цаг үеийн түүх болж байгаа ч гэж хэлж болно. Хамгийн гол нь мэргэжлийн жүжигчид тоглосон болохоор шүүмжлэх юм олдохгүй байх.

-Киноны нэгдүгээр анги 1990-ээд оны эхэн үеийн тухай харуулсан байдаг. Гэтэл хоёрдугаар анги дээрээ 20 жилийн хойно уулзаж байгаа гэсэн. Цаг хугацааны хувьд дэндүү хойшдож байгаа юм биш үү?
-Нэгдүгээр ангийг хийсний дараа олон хүн дутуудуулсан байна гэж хэлсэн. "Тэр байтугай юм үзэж байлаа. Та нар цэвэрхэн үзүүлэх гээд зах зухаас нь л харуулсан байна" гэж хэлэх ч хүн байсан. Тэгээд л хоёрдугаар ангийг нь хийхээр шийдсэн. Хийх хийхдээ он жилүүдийг алгасахаас өөр арга байхгүй байсан. Яагаад гэвэл хүмүүст өнөөдрийн нийгэм л сонин байсан байхгүй юу. Энэ кинонд өнөөгийн улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол гээд бүх л юм багтсан. Энэ бүхнийг багтааж бичиж чадсан Даваахайд баярлаж байгаа.

-Киног үзэж байхад дүрүүдийг их оновчтой сонгосон нь ажиглагдаж байсан. Зохиолоо бичихдээ л тухайн жүжигчинд зориулчихсан юм шиг?
-Зохиолоо биччихээд л жүжигчдээ сонгосон юм билээ. Бүгд хошин урлагийн жүжигчид байсан болохоор л үзэгчдэд тэгж санагдсан байх. Бид чинь тайзан дээр олон жил хамтарч тоглосон болохоор бие биеэ сайн ойлгодог, мэдэрдэг болчихсон. Тийм болохоор хамтарч тоглоход амар байдаг юм. Хөдөө орон нутгаас юм уу, залуу жүжигчидтэй хамтарч тоглохоор ойлголцохгүй, эвлэхгүй тохиолдол гардаг юм. Тийм учраас л кино сайн болж байгаагийн нэг хүчин зүйл нь тэр юм шүү дээ.

-Нэгдүгээр ангийн зураг авалтыг зургийн аппаратаар авсан гэсэн. Энэ удаад яаж авсан бэ?

-Энэ удаад камераар авсан. Хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслээр зураг авсан. Даваахай бүх техникээ хариуцаад зургаа авсан байгаа. Нэгдүгээр анги дээр бид хасах хэмд зураг авч байсан бол энэ удаад +40 хэмд зураг авалт хийсэн. Заримдаа камер халаад саатал хүртэл гарч байлаа. Би хоёрдугаар анги дээр зөвхөн жүжиглээд зогсохгүй зургийн даргаар ажилласан. Гэхдээ дахиж зургийн дарга хийхгүй гэж бодож байгаа.

-Яагаад. Тийм хэцүү байсан юм уу?
-Хэцүү ажил юм билээ. Зургийн дарга гэдэг тэнд байгаа хүмүүсийг өлсгөхгүй байх хэрэгтэй. Цагт нь хоолыг идүүлэх, нэг жүжигчин өвдлөө гэхэд эм өгөх гээд бүх л ажлыг нь хариуцдаг юм билээ. Манай тогоочоор "Ацаг шүдний зөрүү" кинонд тоглож байсан жүжигчин Сүхээ ах явсан. Тэр хүн л хэзээ хоолоо хийх вэ, ямар хоол байх вэ, халуун хүйтнийг тааруулах гээд л бүгдийг нь нугалж байсан. Одоо нэг шөл өгөх хэрэгтэй гээд л хоолоо хийнэ. Сүхээ ахын хүчээр л ажлаа амжуулж байлаа. Хоолоо идэж байхдаа хүртэл бидэнд хичээл заана. Зарим тулгамдсан асуудал гарахаар "Бид дээр тийм кинонд тэгж байлаа. Ингээд үзвэл яасан юм" гэж зөвлөнө. Тэгээгүй бол ч амжихгүй ажил байна билээ. Одоо зүйрлээд хэлбэл олон хүүхэдтэй айлын ээж шиг л юм даа. Нэг удаа хийсэн хоёр дахь удаа бол хийхгүй ээ.

-Эхний анги дээр гол дүрийн жүжигчид маань нэргүй байсан. Энэ удаад яасан бол?
-Нэгдүгээр ангийнхаа нэрээр л явсан. Миний нэр гэхэд Алагаа. Тэгээд Сахалт, Өвөр Монгол залуу гээд л хэвээрээ байгаа. Харин Д.Батсүх, С.Лхагвасүрэн, Ж.Булган-Эрдэнэ, Чапи, Мисс Э.Сэлэнгэ, топ модель Ч.Туяацэцэг зэрэг шинэ хүмүүс хоёрдугаар ангид нэмэгдэж орж ирсэн. Тэд оноосон нэртэй байгаа.

-Киноны үйл явдал онгоцонд өрнөнө гэсэн. Үйл явдлаас нь бага зэрэг ярьж болох уу?
-Хэдэн хүмүүс л Бээжин явах гэж байгаад хуваарьгүй онгоцонд сууж байгаа юм. Гэтэл өнөө галт тэргэнд таарсан хэд байж таардаг. Уг нь тэр онгоцоор нэг л хүн их хэмжээний алттай гарах байсан. Мөн засварт орох байсан. Гэтэл тэр онгоцонд өнөө хэд яг сууж таарахгүй юу. Хүмүүс нь бие биеэ таниад, энэ юу болох нь вэ, галт тэрэг салгадаг шиг юм болох вий дээ гэж муу ёрлож байгаад онгоцоо унагаж байгаа юм. Хүмүүс үзэж байж л амтыг нь мэдэрнэ. Харамсалтай нь бид киноныхоо зарим гоё дүрсийг хассан. Яагаад гэвэл кино театрт гарахад нэг цаг 45 минутаас хэтрэхгүй байх ёстой гэсэн. Тэр дүрсүүд ороод, хоёр цагийн кино болсон бол илүү гоё болох байсан.

-Toп модель, мисс тоглуулсан гэлээ. Киногоо чимэх гэсэн менежмент үү?
-Бид кинондоо урьж тоглуулсан. Тэд чамгүй сайн тоглосон. Эхэндээ бидний наргианыг их сонсч суудаг байсан. Сүүлдээ дундаа ороод л, ойлголцоод явсан. Манай киног сайхан чимж өгсөн нь үнэн. Элсэн цөлд онгоц ойчоод баахан барлайсан нөхдүүд байж байвал муухай биз дээ. Тэр дунд сувднууд байсан нь яах аргагүй чимэг болсон. Мөн УДЭТ-т энэ жил жүжигчнээр орсон Ганцэцэг гээд охин байсан. Тэр хүүхэд маш сайн тоглосон. Жижиг хэсэгт чадалтай тоглоно гэдэг жүжигчин хүний чадвартайг харуулдаг.

-Онгоц осолдоход олон хүн амьд үлддэг гэсэн. Хэтэрхий "фантаз"-тай юм биш үү?
-Тэгж хэлж болохгүй л дээ. Яаж амьд үлдэж байгааг киног үзэж байж л мэднэ. Би энэ тал дээр зураачаа л магтмаар байна. Үнэхээр сайн хийж чадсан. Ямар ч "фантаз"-ны гэж харагдахааргүйгээр хийсэн. Очоод үз, үзээд мэд.

-Та энэ киногоо сериал гэж ярьсан байсан. Гуравдугаар ангийг нь хийх гэж байгаа юм уу?
-Магадгүй хийхийг үгүйсгэхгүй. Хийгээч гэсэн санал ирсэн. Зохиолын санал ч байгаа. Манай улсад гурван том тээврийн хэрэгсэл байгаа. Галт тэргэнд, онгоцонд энэ хүмүүс таарлаа. Магадгүй хэдэн жилийн дараа усан онгоцонд таарахыг үгүйсгэхгүй. Эс бөгөөд амралтаар яваад, жуулчны бааз дээр ч байж магадгүй юм.

-Таныг сахлаа ургуулаад байхаар хүмүүс Хүннү гүрний тухай кинонд тоглохоор бэлтгэж байна гэж бодсон байх. Тэр кино юу болсон бэ?
-Тэр бол маш том төслөөр хийгдэх дэлхийн хэмжээний кино. Сая харин Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Хүннү гүрний 2220 жилийг ёслол төгөлдөр тэмдэглэхээр боллоо. 1991 онд Хүннү гүрний ойг тэмдэглэхээр болоод, хоёр хүн хэвлэлийн бага хурал хийж, нэг эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулаад л өнгөрсөн. Энэ удаад бол тэгж болохгүй. Модун бол Монголын хаан байсан. Тэр хүн байсан болоод Атилла, Чингис хаан гарч ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй.Одоо гадны хөрөнгө оруулалтууд орж ирж байна. Энэтхэг, туркууд энэ кинонд хамтрах гэж байгаа.

-Жонни Депптэй хамтарч тоглоно гэсэн. Тэр юу болсон бэ. Саналаа тавьсан уу?
-Сая ой тэмдэглэх зарлиг гарсан. Тэгэхээр одоо саналаа тавина. Харин зөвшөөрсөн жүжигчин гэвэл Францын алдарт жүжигчин Жан Рено бидэнд хандсан. Өөрөө утасдсан байгаа. Бид киногоороо 2000 жилийн өмнө Монгол Улсын төлөө ийм баатрууд тулалдаж явсан юм шүү гэдгийг дэлхийд гаргаж чадвал буурай орон гэдэг нэрнээсээ салах болов уу.

-Танай киноны хамт олон Удвал охинд туслахаар болсон гэсэн үү?
-"Өгөх өдөр" ТББ-аас бидэнд хандсан. Бид шууд зөвшөөрсөн. Мэдээж нэг хүн өвчтэй зовлонтой байхад туслалгүй яах вэ. Ялангуяа тэр өдөр манай киноны нээлт болж байгаа. Тиймээс бид хоёр өдрийнхөө орлогыг хандивлаж байгаа. Тэр хүүхэд эдгээд ирвэл сайхан л байна. Бид түүний төлөө л энэ хөдөлгөөнд нэгдсэн. Үргэлж нэгдсээр байх болно. Бид биедээ туслах л ёстой.

-Рок, поп хамтлаг дуучид хандивын тоглолт хийж байгаа. Харин хошин урлагийнхан ийм нэгдсэн тоглолт хийж, хандив өргөх үү?

-Үгүйсгэх аргагүй. Бид хийж байсан, хийх ч болно. Холбогдоод л болоо. Нэг өдрийн л бэлтгэл хэрэгтэй. Тэгээд л маргааш нь тоглоно.

Н.Пунцагболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан