gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэгдүгээр эгнээ нийтийн тээврийн мэдэлд очлоо

Нийгэм
2010-10-20
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-10-20
Манай сонин нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцуулж байх талаар санал дэвшүүлж, Нийтийн тээврийн газрынхантай редакцийн уулзалт зохион байгуулж байсан билээ. Дэвшүүлсэн саналынхаа талаар хэд хэдэн цуврал нийтлэл бичсэний эцэст нааштай хариу сонссон юм. Учир нь Нийтийн тээврийн газраас 11 дүгээр сард багтаан Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах болжээ. Энэ талаар Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Булгаагаас тодрууллаа.

-Нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр явуулах захирамж гарлаа. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Эхний ээлжинд туршилтын журмаар нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах юм. Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хоорондох шууд замд энэ захирамж хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, ачаалал ихтэй Энхтайвны өргөн чөлөөнд хэрэгжүүлэхээр бэлтгээд байгаа. Яг тэднээс захирамж хэрэгжиж эхэлнэ гэж хэлэх хэцүү байна л даа. Ямар ч байсан 11 дүгээр cap гэхэд Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчиж эхэлнэ.

-Би андуураагүй бол 2002 онд нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр явуулах Дэд бүтцийн сайд Нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамж гарч байсан санагдана. Энэ захирамж гарсан ч хэрэгжиж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр шинээр гаргаж буй захирамжийн хэрэгжилт ямар байх нь сонирхол татаж байна?

-Тийм ээ. 2002 онд Дэд бүтцийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамж гарсан. Энэ ажлын хүрээнд Улаанбаатарын төв, гол замуудад өглөө 08-9.30 орой 17.00-19.30 цагуудад зөвхөн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл явуулна гэж байсан. Энэ захирамж тухайн үедээ хэрэгжиж чадаагүй л дээ. Тэр үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн тоо өнөөгийнхөөс хамаагүй сийрэг байсан. Одоо энэ ажлыг хийх шаардлага зайлшгүй байгаа юм. Тиймээс Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Нийслэлийн Засаг даргатай хамтарсан 207/382 тоот захирамж гаргасан. Энэ захирамжийн хоёрдугаар заалт дээр 2002 оны тушаал захирамжийг шинэчлээд Энхтайвны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хооронд тодорхой цагуудад нийтийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр явна гэсэн байгаа. Эхний ээлжинд зөвхөн энэ газрыг сонгон аваад байгаа юм. Аажим аажмаар энэ ажил үр дүнгээ харуулж эхэлнэ байх.

-Хэдэн км замд энэ захирамж хэрэгжих вэ. Тодорхой цагуудад нэгдүгээр эгнээгээр явуулна гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хооронд нийт 3.6 км зам байдаг. Энэ замд хоёр талдаа нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр тодорхой цагуудад буюу тушаал захирамжийн дагуу зорчино. Захирамжинд бол өглөө 08-9.30 орой 17.00-19.30 цагуудад нийтийн тээврийн хэрэгслийг нэгдүгээр эгнээгээр зорчуулна гэсэн байгаа. Гэхдээ цаг заах нь учир дутагдалтай санагдаад байгаа юм. Хэрэв цаг заагаад өгчих юм бол үл ойлголцол үүсч магадгүй. Тиймээс өглөө найман цагаас 20 цаг хүртэл ч юм уу, эсвэл бүтэн өдрийн турш энэ захирамжийг хэрэгжүүлэх нь зүйтэй байх. Ингэвэл энэ ажлын үр дүн илүү харагдах болно.

-Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулаад эхэлбэл иргэдийн талархлыг хүлээсэн ажил болох нь дамжиггүй. Манай сонин энэ сэдвийг хөндсөний дараагаар редакцид санал, хүсэлтээ уламжилсан иргэд цөөнгүй хандсан л даа?
-Замын хөдөлгөөний түгжрэл саатлын улмаас нийтийн тээврийн хэрэгслийн дундаж хурд 15-18 км/цаг болж буурсан. Уг нь зохистой хурд нь 25 км/цаг л даа. Хурд буурснаар үйлчилгээний цагийн хуваарь зөрчигдөх, автобус хоорондын хүлээлтийн хугацаа ихэсч, зорчигчдын нийтийн тээврээр зорчих хугацаа 20-25 минут, байх ёстой бол 45-50 минут болж иргэдийг бухимдуулж байгаа судалгаа гарсан. Хэрэв нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр яваад эхэлвэл түгжрэлд орохгүй цагийн хуваарийн ч зөрчил үүсэхгүй. Ер нь дэлхийн бусад хотуудын туршлагаас харахад ийм маягаар нийтийн тээврийн хэрэгслийн асуудлыг шийдэж, иргэддээ үйлчилдэг. Хамгийн ойрын жишээ гэвэл Бээжин хот байна.

-Хэрэв заасан хугацаанд нэгдүгээр эгнээгээр жижиг машин орж ирж, захирамж зөрчвөл ямар хариуцлага тооцох вэ. Хариуцлагын системийг хатуухан тогтоохгүй бол захирамж хоёр ч хонохгүй хэрэгжихээ болих магадлал өндөр шүү дээ?

-Манайх нийтийн тээврийн газар болохоор яг тэдэн төгрөгөөр торгоно гэж хэлэх хэцүү байна л даа. Хариуцлагыг Замын цагдаагийн газар ногдуулах журамтай.

-Захирамжийн дагуу ажил хэрэгжиж эхлэх дөхчихсөн байхад одоо хүртэл Замын цагдаагийн газартай хариуцлагын талаар тохиролцоогүй байгаа гэж үү?

-Ер нь бол манай хоёр байгууллага ногдуулах хариуцлагын талаар уулзаж, ярилцаж байгаа. Урьдчилсан байдлаар захирамж зөрчөөд нэгдүгээр эгнээгээр орж ирсэн машинд ногдуулах хариуцлагыг өндөр байлгана гэж ярьж байна. Хариуцлагыг олигтойхон өөрөөр хэлбэл, хатуухан тооцохгүй бол ажил хэрэг болоход чагт үүсэх нь тодорхой.

-Энхтайвны өргөн чөлөө гэхээр зарим хүмүүс сайн анзаарахгүй байж магадгүй л дээ. Та яг ямар ямар буудлыг хамруулан энэ захирамж хэрэгжихийг тодруулж хэлээч?

-Ер нь бол баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл тууш замаар нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр явна гэсэн үг л дээ. Тодруулбал, замын урд талаараа Баруун дөрвөн зам, Улаанбаатар их дэлгүүр буюу Энхтайван найрамдлын ордон, Мэргэжилтний 20 буюу Орос элчин, Сүхбаатарын талбай, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн дөрвөн зам гэсэн чиглэлд. Харин замын хойд талаараа Зүүн дөрвөн зам буюу 13 дугаар хороолол, Хүч бөөний төв буюу Хөдөө аж ахуйн яам, Багшийн дээд, Мөнгөн завьяа, Мэргэжилтний 20 гээд таван буудлыг хамарна. Захирамжийн хүрээнд нийт 12 буудал хамрагдах юм.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Нийтийн тээврийн хэрэгслийн цагийг уртасгах ажил хэр үр дүнтэй явж байгаа вэ?

-Уг нь нийтийн тээврийн хэрэгслүүд долоон цагаас 23 цаг хүртэл явах ёстой. Үүний дагуу манайхаас цагийн хуваарийг баталж өгдөг. Сүүлийн үед хүмүүсийн хүслийг харгалзан Толгойт, Орбит зэрэг холын зарим чиглэлүүдийн цагийн хуваарийг 24 цаг, 23.30 цаг болтол сунгах ажлуудыг хийж байгаа. Албан ёсоор 07-23 цагийн хооронд нийтийн тээвэр ажилладаг. Бүгдийг нь 24 цаг болгохоор судалж байна. Ийм боломж бол бий. Аажим аажмаар үе шаттайгаар энэ ажлыг хэрэгжүүлнэ.

-Оройн цагаар оюутнуудын нийтийн тээвэрт хөнгөлөлтэй зорчих картыг тооцохгүй байна гэсэн гомдол ирсэн. Албаны хүний хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?

-Хөнгөлөлтийн картыг оюутнууд зөвхөн ажлын өдрүүдэд ашиглах эрхтэй. Хэрэв зорчуулахгүй байгаа бол автобусны гарашийн дугаар, улсын дугаарыг тэмдэглэж аваад ямар чиглэлийн автобус хэдний өдөр аль чиглэлд таньд үйлчилсэнгүй гэдгийг манай оператор руу утасдаж, хэлэх хэрэгтэй. Бид тэр нөхөртэй хариуцлага тооцно. Цаг оройтлоо гээд оюутнуудыг явуулахгүй байх үндэсгүй.

Ж.Тагтаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан