gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.04
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.04
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зудтай жилийн цагаан сар

Нийгэм
2011-01-24
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-01-24
Зудтай жилийн цагаан сар
Монгол түмэн хэзээнээсээ боломжийнхоо хэрээр дор бүрдээ цагаан сараа тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Өнөөгийн цаг үетэй адил өмсөж зүүх, бэлэг сэлтэнд байдаг мөнгөө үрж хөл алдаж байсангүй. Бэлэн мөнгө эд бараа ч элбэг байгаагүй гэдэг.

1944 онд нийт нутгийг хамарсан гамшигт зуд болж Монголчуудын дотрыг харлуулсан нь өнөөг хүртэл түүхэнд “Бичин жилийн зуд” гэж нэрлэгдэж ирсэн.

Зуд болоод зогсоогүй Дэлхийн хоёрдугаар дайны гал ид дүрэлзэж байсан цаг. Дайны утаа хол байсан хэдий ч дотоодын нөхцөл байдал хүнд байсан бөгөөд бүхнийг фронтод гэж уриалж ард түмнээсээ өнгөтэй өөдтэй бүхнийг нь гаргуулан сөхрүүлж байсан баримт бий.

Зудын жилийн цагаан сар ямар болж байсан тухай сонирхож үзлээ. Ихэнх нутагт намар эрт цас орж малчид нүүдэллэж чадалгүй цасанд боогдчихсон гэдэг.

Дайны жил байсан учир даалимба даавуу ховор, улаан тамхи, дугуй булант үнэд хүрч байж. Гурил будаа бол бүр ч ховор.

Зудын тэр жил хөдөө нутагт ихэнх сургуулиуд хичээллэхгүй өнжсөн удаатай. Тэр жилийн цагаан сараар овсгоотой зарим малчид хивэг шигшиж бор гурилаар боов хийн таваг засаж , зарим нь адууны умс хитай нимгэн хэрчээд тавагласан байжээ.

Харин нутаг нутгийн панзчид дайн, зуд нүүрлэсэн тарчиг цагийг далимдуулан улаан тамхи, дугуй булантай цайг 100 төгрөгөөр худалдаж түүнийг нь хоёр гурван айл хотоороо нийлэн худалдан авч байсан гэдэг. Зарим айл цай олдохгүй уулнаас ургамал түүж цай орлуулдаг байсан аж. Үүнийгээ уулын цай гэж нэрлэж байсан гэдэг. Хууччуул энэ үед нэгэн аманцар нөхөр

Бороон хөлтэй борлог морьтой байсан юмсан
Фронтод өгөөд дашин шог
Хорь гучин хонь ямаатай байсан юмсан
Хоёр улсын гэрээнд гээд дашин шог
Өөдтэй явдаггүй ганц хүүтэй юмсан
Өмд гутлын хэргээр
Өвөрхангайн шоронд дашин шог
Улцан шар авгайтай юмсан
Уулын цай ууж хавагнаад дашин шог гэж ам цуураад шоронд орсон тухай ярьдаг.

Үнэхээр Монголчууд сайн морио фронтод бэлэглэж, хоёр улсын гэрээгээр мал хөлөөр нь гаргаж эхэлж байсан үе аж. Мөн уулын цайны ургамал нь сэрүүн чанарынх учраас хавагнуулдаг байсан гэнэ. Тэр хүн бодит үнэнийг шүлэглээд хэлчихсэн нь буруутсан хэрэг.

Харин Улаанбаатарт цагаан сарыг даруухан тэмдэглэжээ. Үйлдвэр комбинатийн ажилчдыг төлөвлөгөө нормоо биелүүлэхийг уриалан яндангийн дуутай уралдуулан цагаан сараар амруулалгүй ажиллуулжээ. Тэр үед шашин шүтэхийг бүх нийтээр хорьсон учир одоотой адил хүн бүхэн зүг чигээ гаргана, засал хийлгэнэ гэж явдаггүй байж. Зөвхөн Ганданд цөөхөн тооны лам хийдээ сахиж үлдсэн нь хурал хурдаг байсан хэрэг. Ном хуруулах гэж гүйдэг хүн ховор тэднийг хянадаг байж.

Тэр бүү хэл гэртээ зул өргөхийг хорьсон учир нууж авдрандаа зул өргөж байгаад гэрээ шатаасан айл ч гарч байжээ. Тарган ууц тавьж сар шинээ тэмдэглэсэн айл олон байгаагүй гэж ярьдаг. Зөвлөлтийн дайчдад хүргэх гурав дахь бэлгийн цувааг явуулах гэж хүн бүхнийг хөдөлмөрлүүлж байжээ. Олон зуун эсгий гутал үйлдвэрлэж, хүн бүрийг хөвөнтэй бээлий ч болов өг гэж шаардаж байсан гэдэг. “Ах дүү зөвлөлтийн ард түмний ялалтад” гэсэн лоозон хотын албан байгууллагуудад хадаатай байжээ.

Н.Лхагвасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан