-“Говь” ХК “JFW-International Fashion Fair” олон улсын загварын үзэсгэлэн яармагт Монгол улсыг төлөөлөн амжилттай оролцлоо-
Дэлхийн хувцас загварын томоохон үйлдвэрлэгчид, нэр хүндтэй брэндүүд, бизнес эрхлэгчид, хувцас загварын, салбарын мэргэжилтэн судлаачид загварын чиг хандлага, үйлдвэрлэл, шинээр гарч ирж буй загвар зохион бүтээгчдийн бүтээлийг сурталчилах, бизнесийн хамтын ажиллагаагаа өрнүүлэх зорилгоор Япон улсын нийслэл Токио хотноо цугларч “JFW-International Fashion Fair” олон улсын загварын үзэсгэлэн яармагт оролцсон юм.
Хүн төрөлхтний нийгэм, соёлын хөгжил даяаршлагдаж байгаа энэ үед хувцас загварын ертөнцийн чиг хандлага улам бүр хүрээгээ тэлж дэлхийн хэмжээд бэлэн хувцасны эрэлт хэрэгцээ жилээс жилд өссөөр байгаа билээ. Үүнийг дагаад тус салбарт манай орны нэр хүнд, эзлэх байр суурийг тодорхойлох байгалийн дахин сэргээгдэх хосгүй түүхий эдээр бүтсэн, тансаг хэрэглээ болох ноолууран хувцас олон улсын хэмжээнд нэр хүнд нь улам нэмэгдсээр байгаа юм.
2011 оны 01-р сарын 26-28-ны өдрүүдэд “JFW-International Fashion Fair” олон улсын загварын үзэсгэлэн яармаг зохион байгуулагдаж тус арга хэмжээнд манай улсаас үндэсний шилдэг брэнд “Говь” ХК амжилттай оролцлоо.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа Монгол улсын өрсөлдөх чадварын нүүр царай болж ирсэн “Говь” ХК-аар дэлхийн улс орнууд Монголын ноолуурыг төлөөлүүлэн ойлгодог болсоор өдгөө 30 дахь жилдээ золгож байна. Бэлэн хувцасны үйлдвэрлэл, чанар, загвар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ “Говь” ХК дэлхийд томоохон үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог.
Олон улсын зах зээлд Монгол ноолуурыг таниулах, зах зээлийн онцлогийг таньж мэдэх, шинэ худалдан авагчдыг татах, ирэх оны загварын чиг хандлагыг судлах зорилгоор “Говь” ХК үзэсгэлэн яармагт оролцож, “Говь” брэндийн өнгө үзэмж, загвар, чанарыг олон улсын загварын хүрээнийхний дунд гайхуулж чадлаа. Хувцас загварын чиг хандлага, шинэлэг онцгой бүхнийг эрэлхийлсэн, хувцас загварынхан, үйлдвэрлэгчид, бизнесийн байгууллагуудын төлөөллүүдийн дээд зэрэглэлийн бизнес цугларалт гэх тодотголтой тус арга хэмжээний цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа юм.
Уг арга хэмжээ нь Япон улсад зохион байгуулагддаг хамгийн том олон улсын загварын үзэсгэлэн яармаг бөгөөд анх удаагаа 2000 оны нэгдүгээр сард Япон улсад зохиогдож байсан юм. 2010 оны 6 дугаар сард зохиогдсон үзэсгэлэн яармагт дэлхийн 14 орны 750 гаруй компани оролцож байсан ба уг арга хэмжээг давхардсан тоогоор 27000 жуулчин үзэж сонирхсон байна.
Энэ удаагийн загварын үзэсгэлэн яармагт Япон улсаас гадна Америк, Англи, Итали, Энэтхэг, Канад, Грек, Швед, Испани, Герман, Франц, Тайланд, Солонгос, Монгол, Хятад, Конконг зэрэг улс орнуудын 700 гаруй компаниуд оролцсон бөгөөд дэлхийн хувцас загварын чиг хандлага, шинэ, залуу загвар зохион бүтээгчдийг урамшуулах, бүтээгдэхүүний түүхий эд, үйлдвэрлэл, техник технологи, брэнд хөгжүүлэлт, судалгаа шинжилгээ, бизнесийн шинэ санаа, туршлага солилцох, хамтын ажиллагаа зэрэг өргөн төрөл хүрээг хамарч байгаагаараа онцлогтой.