gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -1
  • Зурхай
     4.05
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -1
Зурхай
 4.05
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тавантолгойн илч түгэх цагийг “түгжчихлээ”

Эдийн засаг
2011-01-11
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2011-01-11
Олон улсад хүрэн нүүрсний үйлдвэрлэл өнгөрсөн 2009 онд 5, 4 хувиар буурсныг Дэлхийн нүүрсний ассоциаци мэдээлжээ. Герман хэдийгээр энэ ашигт малтмалын томоохон боловсруулагч байсан ч эл дүнд нөлөөлж чадсангүй. Нөхөн сэргээгдэх нөөцийн хэмжээ 70 хувьтай байгаа юм.

Өнөөгийн үйлдвэрлэлийн төвшнөөр үзвэл ойрын 119 жилд хүрэлцээтэй гэсэн тооцоо гарчээ. Газрын тос болон байгалийн хийн нөөцийг харьцуулбал 46-63 жил. Хар алтны 62, байгалийн хийн 64 хувь нь Орос болоод Ойрхи Дорнодын нутаг дэвсгэрт агуулагдаж байна. Нүүрсний хэрэглээ 1990 онд 3471 тонн байсан бол 2008 онд 5661 тонн болж 2009 онд 5924 тоннд хүрлээ. Манай улс ирэх сараас эхлэн Тавантолгойнхоо илчийг түгээнэ. Нүүрсээ биржүүдэд худалдаалж, дэлхийд данстай болохоор төлөвлөж буйгаа "Эрдэнэс МГЛ"-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэлсэн.

Нээлттэй нийгэм форумын менежер Н.Дорждарь: Төр нь ил тод бишээс тэгш оролцоо үгүй байна
-Төрийн төлөвлөгөө, зохион байгуулалт муудсанаас компаниуд нэгдэж байна. Тавантолгойд тоглоомын дүрэм тодорхой байна. Гадаадын 11 компани бий гэж зарладаг. Тэр нь ямар нөхцөл, ямар саналтай нь нууц хэвээр.

"Бид ийм шалгуураар олборлох компанийг сонгоно" гэж төр олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх учиртай. Өрсөлдөгч орж ирж байгаа нь нэг талаас сайн хэрэг. Хөрөнгийн бирж нь бараг ажилладаггүй Монголд жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалж чаддаггүй энэ тохиолдолд эргэлзээ байна. Компаниуд хувьцаагаа арилжлаа гэхэд ногдол ашиг эргээд хөрөнгийн биржээр дамжиж энгийн иргэдэд хүрэх үү.

Түүнчлэн бүгд ижил тэгш эрхтэй, тоглоомын дүрмээр оролцох хэрэгтэй. Үндэсний компани гэхээрээ хөрөнгө босгох зэрэг зарим зүйлд давуу талтай байж болох ч өгөөж нь буурах нөхцөлөөр хувьцаагаа арилжиж болохгүй. Н.Дорждарь "Зууны мэдээ" сонинд ярилцлага өгөхдөө ийн хэлж байв. Өнөөдрийн байдлаар хэдэнтээ тендер зарлагдаж, дэлхий дахинд Тавантолгойн нүүрс худалдаанд гарахыг хүлээж байна.

Гэтэл одоо УИХ үүдээ бат цоожлоод хэнээс ч хамааралгүйгээр Тавантолгой, уран зэрэг томоохон асуудлыг шийдэхээр чармайх боллоо.

Тавантолгойг нууцлах эрх тэдэнд бий юу
"Ирэх сард Тавантолгойн нүүрсийг ОХУ, Хятад улсын боомтоор хоёр хөршийн зах зээлд гаргахаар ажиллаж байна" гэж "Эрдэнэс МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш мэдэгдлээ. Мөн цаашид Япон, Солонгос улс руу бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Өнгөрсөн онд Тавантолгой ордын зүүн хэсэгт уурхайн ам нээх, хөрс хуулалтын ажлыг хийж дуусчээ.

Одоогоор 535 мянган метр квадрат уулын ажил хийснээр сайн чанарын нүүрсний давхаргад хүрээд байгаа гэнэ. Энэ онд Тавантолгойн ордоос 2-3 сая тонн нүүрс олборлож, экспортлохоор төлөвлөсөн байна. Энэ бол зөвхөн ил байгаа мэдээлэл. Түүнээс биш цоожтой УИХ-ын цаана юу хийгдэж ямар гэрээ, хэлэлцээр яригдаж байгааг таахад бэрх болоод байна.

"Зөвхөн улстөрчдийн дуу хоолойгоор сэтгүүлчид дуугардаг болно. Ийм болбол сэтгүүлч гэж байгаад ч хэрэг алга. Хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадахгүй, өөрийг нь төлөөлж байгаа УИХ-ын гишүүн юу хийж байгааг мэдэхгүй байна гэдэг бол иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн хэрэг" гэж "Глоб иктермэшнл" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал төрийн ордонд хэрэгжихээр зэхэж буй шинэ хуулийн талаар хэлж байв. Тэгэхээр ийм л хаалттай хаалганы цаана Тавантолгойг олборлогч тодрох нь ээ.

Ж.Цогзолмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан