gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ад үзэгдсэн арван хар ямааны эзэн

Соёл урлаг
2010-08-17
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2010-08-17
Ад үзэгдсэн арван хар ямааны эзэн
Монголын урчуудын эвлэл гэдэг урлагийн том байгууллагад нэгэн үед хамт ажиллаж явсан нутгийн ах зураач Гаадангийн Дунбүрээтэй будаг, зураг хоёртоо шахагдсан урланд нь уулзаж хэдэн хором саатлаа. Тэрээр саяхан Монгол орны үзэсгэлэнт сайхан нутгуудаар судалбар зураг зурж яваад иржээ. Миний бие түүний уран бүтээлийг багагүй мэдэх учир уншигчиддаа танилцуулахыг хичээлээ. Хэдхэн жилийн өмнө Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол зураач Г.Дунбүрээг Францад уран бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргахаар явахынх нь өмнө Өдрийн сонинд "Улаан шарыг алаглуулан явлаа даа" гэж сайхан нийтлэл бичсэн сэн. Түүний бүтээлийн өнгө гэрэл улаан шараар ялгарч байдаг билээ. Тэрээр Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул. Хатан Туул, Хайрхан сайхан их уулсын бэлд өнгө гэрлийн гайхамшгийг таньж мэдсэн хэрэг.

Монголын төр Г.Дунбүрээгийн хөдөлмөр, уран бүтээлийг нь үнэлж саяхан Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан юм. 20 дугаар зууны жараад оны сүүлч бол Монголын дүрслэх урлагийн нэгэн сонирхолтой үе байсан билээ. Дотоод гадаадын урлахуйн ухааны янз бүрийн чиглэл хандлага, арга барилтай сургууль төгссөн авъяаслаг, залуус, манай зураач урчуудын эгнээд шинээр орж ирсэн үе байжээ. Тэдгээрийн нэгэн бол зураач Гаадангийн Дунбүрээ байлаа. Тэрбээр "Арван ямаа", "Ховдын хуучин гудамж", "Борооны даваа", "Намар" зэрэг агаарлаг, өнгөлөг, гэрэл гэгээ нэвт шингэсэн импрессионист аястай зургаараа “Залуу зураач-68” үзэсгэлэнд оролцсон байна. Энэ нь 1968 оны хавар юм. Гэвч уран сайхны шинэ соргог өнгө аяс, хэлбэр, хэллэг бүхэн зөрчил маргаантай ямагт тулгардаг урлагийн жам ёс хойно, Дунбүрээг ч тойрч гарсангүй.

"Арван ямаа" гэх зургийг нь манай нэгэн ахмад уран бүтээлч "Хүйтэн хушуутай мал зурлаа, муу ёр, хөдөлгөөн нь хөрөнгөтнийх, өнгө нь өрнөдийнх байна" гэж социалист реализмын нэрт төлөөлөгчийн дүрд жүжиглэсэн юм гэнэ билээ. Бас даарин дээр нь давс гэгчийн үлгэрээр тэр үеийн Соёлын яамны сайдаар ажиллаж байсан нэг нөхөр "Дунбүрээгийн зургуудыг хараад нүд хорсож, Францын хөрөнгөтний импрессионистуудыг сохороор дуурайсан байна" гэж түүнийг газар дор ортол нь муучилсан гэдэг. Энэ бол урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг монголчуудын тэнгэрлэг ариун есны эсрэг хандсан хар нүгэл мөнөөс мөн байжээ. Хөөрхий зураач маань зураг зурах гэж л энэ хорвоод төрсөн юм болохоор зургаа зурсаар даравч дардайна, булавч бултайна гэдэг ардынхаа цэцэн мэргэн үгээр даль жигүүр ургуулсаар өнөөдөр Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан зураач болжээ. Түүний уран бүтээлийг Европийн олон орны өндөр соёлтой ард түмэн шимтэн сонирхсоор байгаа билээ.

Зураач Г.Дунбүрээ дэлхийн олон оронд уран бүтээлийнхээ үзэсгэлэнг дэлгэн толилуулж ирсэн нь бахдалтай. Уран сайхны ертөнцөд цогцлон байгаа сэдэвт зохиомж, байгаль, хөрөг, натюрморт зэрэг уран зургийн олон төрөл зүйн бүтээлүүдийг харахад ардын урлагийн баяр баясгаланг илтгэсэн, хөгжөөнтэй уран хошин санаа, хэлбэр дүрс болон ерөнхийллийн гайхамшигт аргыг өөрийнхөө уран бүтээлийн уламжлал болгон өвлөн авсан нь илт ажиглагдана. Энэ нь уран сайхны уламжлал, шинэчлэлийг бүтээлчээр хослуулах гэсэн зураачийн эрэл хайгуулын үр дүн юм. Тухайлбал олон дүрс дүрслэлтэй үйл явдлыг нэгэн хавтгайд дов толгодоор зааглан, хүүрнэн зураглаж үзүүлдэг Монгол зургийн задгай зохиомжийг "Фронтод" гэдэг бүтээлдээ овжин урнаар чадварлаг ашигласан байдаг гэж урлаг судлаач Д.Дашбалдан бичсэн нь бий.

Ялангуяа энэ зохиомжинд Монгол хүний хүнлэг сайхан сэтгэл, ядарсан цагт нөхрийн чанар танигдах ариун ёс нэвт шингэсэн байдаг гэж онцолсон байдаг юм. Зохиомжинд байгаа олон арван хүлэг морьд болон хүмүүсийн хөдөлгөөн дор бүрнээ давтагдашгүй өвөрмөц, уран хошин хэлбэр дүрстэй бөгөөд уран дүрслэл, өнгө билэг нь дүрслэгдэхүүнийхээ донж төрхийг уран яруу илэрхийлснээрээ үзэгчдийн сэтгэлд улам ойр дөт харагддаг аж. Зураачийн "Фронтод" гэдэг гайхамшигтай зураг бий. Толгодын оройгоор хуйлран, ижилсэж амьжаагүй байгаа агт морьдын янцгаан үүрсэх дуун чих дэлдэж, монгол хүний сэтгэлд нэгийг шивнэн бодуулахаар. Эр хүний хийморь сэргээсэн ухаант хүлэг морьд минь ээ гэж уулга алдмаар. Энэ зургийг харахад Монгол хүнийг хурдан хүлгээс нь салгасан хар дайныг давтуулахгүй байх санааг илэрхийлснээрээ онцлогтой. Г.Дунбүрээгийн ад үзэгдсэн "Арван ямаа" ч бас арван хар нүгэл, арван цагаан буяны зааг дээр цогцолсон бус уу.

Дунбүрээг үндэсний уран сайхны сэтгэлгээний адилтгал, зүйрлэл, ёгтлол, егөөдлийн аргаар хэлэх гэсэн санаагаа илэрхийлдэг зураач гэж; үздэг, Түүний зурсан "Боохой", "Нүгэл буян*' зэрэг олон бүтээл нь үүнийг ч бас давхар гэрчилнэ. Буурал эртний үеэс тэнгэр, газар, уул усаа хайрлан хүндэтгэж шүтэн биширч ирсэн манай ард түмний бөөгийн шашны язгуур улбааг ч "Есөн тогоо", "Хорьдол сарьдаг" байгалийн олон зургаас нь мэдэрч болно. Дунбүрээг хүмүүс гүндүүгүй сайхан Монгол эр хүн гэлцдэг. Тэр бас анд дуртай, тэгээд ч ангийн хорхойтнуудын тухай гарсан онигоо эс мундах билээ. Энэ тухай нэгэн нутаг усанд төрж өссөн урлаг судлаач агсан Д.Дашбалдан зураач нөхрийнхөө тухай бичсэн нь олон.

Зураач сүүлийн жилүүдэд Монголын түүх шашныг судлан ялангуяа эртний судлалын нэрт эрдэмтэн Наваан гуайтай ойр дотно ажиллаж хэд хэдэн сонирхолтой натюрморт хийсэн байдаг. Дунбүрээгийн бүтээлүүд Москва, Ленинград, Софи, Прага, Будапешт, Берлин, Ханой болон Алжир,Тунист нээгдсэн "Монголын дүрслэх урлаг" үзэсгэлэнд амжилттай оролцсон төдийгүй өөрий н орны улсын хэмжээний уран зургийн уралдаан, үзэсгэлэнд удаа дараалан шагналт байранд шалгарч байсан нь түүний авъяас билэг, уран бүтээлийн зүй ёсны үзүүлэлт болж байдаг билээ. Зураач Г.Дунбүрээ Улаанбаатар хотын түүхэн хөгжлийг харуулсан олон арван зураг зурсан билээ. Тэрээр хуучин Да хүрээний 32 аймгийг тус бүрээр зурсан нь ийм л байсан байх даа гэж бодогдохуйц өнгө будгийн гайхамшгийг үзүүлж чадсан билээ.

Н.Лхагвасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан