Морин хуур урлаачид мэргэжлийн болон сонирхогчдын морин хуурчдын олон улсын наадам нийслэлд болж өндөрлөлөө. Монголын мэргэжлийн морин хуурчид, гадаадын хуур урлаач болон сонирхогчдыг хамарсан эл наадмын хаалтын ажиллагаа өчигдөр улсын Филармонийн концертын их танхимд болсон юм.
Морин хуур сонирхогчдын олон улсын уралдаанд Япон, Солонгос, Хятад, Америк, Герман зэрэг орны хуурчид тив алгасан талын Монголд морин хуур хөгжмийн зэмсэгээр өрсөлдлөө. Тэмцээний үеэр БНХАУ-ын иргэн олон улсын сонирхогчдын морин хуур наадмын оролцогч Чэн Хуо Донгтой ярилцсан юм.
-Морин хуур хөгжмөөр хэдэн жил хичээллэж байна. Энэ наадамд та ямар дууг тоглож үзүүлэв ээ?
-Би морин хуур хөгжмөөр 10 гаруй жил хичээллэж байна. 32 настайдаа энэ хөгжмийг барьж үзэж байлаа. Би энэ наадамд оролцон бусад уран бүтээлчидтэй өрсөлдөхөөсөө илүү туршлага солилцохоор ирсэн. "Шилийн нуур" хэмээх таталбарыг хуурдлаа. Би мөн модон цоор хөгжим сонирхдог л доо. Үүнийгээ ч бас бусдад сонирхуулсан.
-Танай улсад морин хуур хөгжмийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Монгол, Хятад хоёр улс эртнээс харилцаатай байсан ард түмэн. Монголчууд морин хуур хөгжмөө хайрлан дээдэлдэг шиг бид ч гэсэн маш их хүндэтгэлтэй ханддаг. Монгол айл бүхэн гэрийнхээ жаврыг үргээх гэж морин хуур хөгжмөө эгшиглүүлдэг юм билээ. Буддын шашинтай ард түмэн хийморийн сан тавиулдаг шиг Монголчууд морин хуур хөгжмийг хөглөж гэрийнхээ хийморийг дууддаг гэж ойлгодог. миний хувьд хөгжмөө ойлгож, мэдрэх нь чухал. Бас хүний зан мөртэй ч холбоотой. Хөгжимдөө уярч байна уу, үгүй юу гэдэг нь тухайн хүнээс шалтгаалдаг. Тиймээс хөгжимөө тоглохдоо аль болох дотор нь орж мэдрэхийг хичээдэг. Харьд суугаа монголчууд гэхэд л морин хуурын тоглолтыг үзээд уйлж суугаа харагддаг. Тэгээд ч морин хуур өөрөө хүнийг уян зөөлөн болгодог гайхамшигт, увидастай хөгжим гэж боддог.
-Морин хуур хөгжмийг та монгол багшаар заалгасан уу?
-Тэгэлгүй яахав. Энэ чинь Монголын үндэсний хөгжим шүү дээ. Би олон багштай. Мэргэжлийн хичээлээ ганц нэг удаа гайгүй хийчихээд магтуулж байсан. Сайшаалын үг сонсохоос илүүтэй зэмлүүлэх үе их байлаа шүү дээ.
-Та морин хуураас гадна өөр хөгжмийн зэмсэгээр хичээлдэг үү?
- Би зөвхөн морин хуур сонирхдог хүн биш. Хөөмий, уртын дуу, модон цоор, ёочин гээд Монгол үндэсний урлагийг аль болох олныг сурахыг хичээж байна. Өнгөрсөн онд Монголд олон улсын хөөмийн уралдаан болсон. Тэр үед би ирж оролцож байлаа.
-Морин хуур хөгжмийн юу нь таны сэтгэлийг татав?
-Хоёрхон чавхдсаар гардаг тэр өвөрмөц аялгуу нь хүний сэтгэлийг уярааж чаддаг. Мөн сэтгэл тавгүй
үед хүнийг тайвшруулдаг л даа. Ерөнхийдөө морин хуурын аялгууг хүний дуутай төстэй гэж ярьдаг. Хүн бүхний баяр хөөр, уйтгар гуниг гээд бүхий л зүйлийг цогцоор нь агуулсан болохоор гадныхан сэтгэл татагддаг болов уу.
-Энд олон орны морин хуурчид ирсэн байна. Та энэ хүмүүсээс юугаараа давуу талтай вэ?
-Онц ялгараад байх зүйлгүй. Энэ удаагийн наадамд Япон, Солонгос зэрэг Азийн орнуудаас уран бүтээлчид ирсэн байна. Харин миний хувьд морин хуурыг хоёр гараараа татаж болдог юм байна гэдгийг харуулахыг зорьлоо. Бусад хөгжмийн зэмсэг хоёр гараараа тоглоход бэрх байдаг шүү дээ.
-Таны бодлоор морин хуурыг дэлхийд үнэлэх үнэлэмж ямар байгаа бол?
-Монголын морин хуур хөгжим рүү дэлхий хошуурч байна. Миний бодлоор морин хуурыг хамгийн их сонирхогчтой орон бол Япон. Тэнд жилдээ 600-700 хүн морин хуур тоглож сурдаг гэсэн.
-Морин хуураар тоглоход хэцүү ая байдаг уу?
-Зарим нэг сонгодог модерн аяыг тоглоход хэцүү. Харин ойртуулж тоглож болдог. Энэ болохгүй юм байна гээд тэр бүхнээс тойроод байвал өөрийгөө хөгжүүлж чадахгүй. Тийм болохоор сайн сурахыг хичээж байна.
-Хятадууд морин хуур хөгжмийг өөр нэрээр ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлнэ гэсэн асуудал гарсан. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Монгол хүн морин хуураа сайн мэддэг. Хятад хуур, Монгол хуур хоёрын дуугаралт, хийц, донж, шал өөр байдаг. Монголчуудын Морин хуурын төрөл, хөг аялгуу олон янз байдгаараа гайхалтай, дахин
давтагдашгүйгээрээ онцлогтой. Иймд Хятад улс өөр нэрээр бүртгүүлсэн ч морин хуур Монголынхоороо л үлдэнэ шүү дээ.
Н.Одонтуяа